СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүн орхоодойтой архи уусан зургаан хүн хорджээ

Өнгөрөгч сар шинийн өдрүүдэд архинд хордсон болон архины гүн хордлогын улмаас нас барсан тохиолдлууд олноор бүртгэгдсэн байна.  

Тухайлбал, энэ сарын 5-ний өдөр Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт 40-71 насны зургаан иргэн нэр, шошгогүй архинд хордож, хүргэгдэн иржээ. Дээрх иргэд нь Улаанбаатар хотоос авч ирсэн гэх хүн орхоодойтой архи уусны улмаас хордсон байна. Одоогоор иргэд аймгийн эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа аж.

Иймд иргэд, аливаа хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах, хэрэглэхээсээ өмнө үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалт, хамгаалалт, сав баглаа боодлын бүтэн байдлыг шалгаж, баталгаатай газрыг сонгон үйлчлүүлэхийг анхаарууллаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080