Э.Одонтунгалагийн ээж Маанийн ерөөлийнхөө тухай тайлбар хийлээ

"MNTM" шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсан хэрэг гараад 3 сар орчмын нүүрийг үзэж байна. Нэвтрүүлгийн үеэр оролцогч Э.Одонтунгалагийн ээж талийгаачийн өмнө маанийн ерөөл тавьсан гэх мэдээлэл тарсан нь анхнаасаа зохион байгуулалттай хэрэг байсан гэх сэтгэгдлийг олон нийтэд төрүүлээд буй. Харин Э.Одонтунгалагийн ээж Г.Наранчулуун үүнд тайлбар хийлээ. Тэрээр "Бид 2 цаг хэртэй охидуудаа хүлээж суусан юм. 9-р сарын 18нд бид найзуудаараа нийлж дуу хийлгэсэн юм. Охидуудынхаа байранд очдог өдөр чинь 9-р сарын 26. Тэгээд "мастеринг хийгээд дуусчихсан байна. Чи хаана байна?" гэхээр нь хүлээгээд сууж байна гэсэн. Тэгээд "завтай байвал энийг нэг сонсоодхооч" гэхээр нь тэрийг нь би гүйлгэж сонссон юм. Тэнд байсан ээжүүд, эмээ нараас би "надад нэг чухал ажил байна аа, энийг нэг сонсоодохмоор байна" гээд чихэн дээрээ тавиад сонссон. Тэрийг л маанийн ерөөл гээд ойлгочихсон юм шиг байгаа юм" хэмээсэн байна. 

Энэ тухай дуучин Цэрэнчунтаас тодруулахад тэрээр тус дуунд хамт орсныг батласан байх бөгөөд "Дүнчүүр маань"-ийн үгээр дуу хийсэн байх ажээ. 

Харин талийгаачийн ах Ч.Гэрэлхүү Э.Одонтунгалагийн ээжийн нэвтрүүлгийн үеэр ярьсан зүйлсийг үгүйсгэсэн бөгөөд тун удахгүй энэ тухай баримтуудыг дэлгэнэ гэдгээ мэдэгдлээ. 

Б.Болор


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна