Өсвөр насны охин ЗОЧИД БУУДАЛД амиа хорлохыг завджээ

Зочид буудлын өрөөнд өсвөр насны охин өөрийгөө гэмтээсэн хэрэг өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гарчээ. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд Дундговь аймгийн харьяат 14 настай эмэгтэй Х гэгч нь архидан согтуурсан үедээ гарын бугуйн хэсгээ гурван удаа зүсэж амиа хорлохыг завджээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очин түүний үйлдлийг таслан зогсоож, эрүүлжүүлэх арга хэмжээ авчээ. Энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж, охины асран хамгаалагч нараас тайлбар мэдүүлэг авч эхэлжээ.

Б.ЦОГ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна