Ч.Гэрэлхүү: Талийгчийн цамцны дотуур өмсөж явсан цагаан футболк солигдсон

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ амиа алдаад сар гаруйн хугацаа өнгөрчээ. 2018.11.27-ний өдөр түүний биед хийсэн шүүх эмнэлгийн хариу гарсан бөгөөд тус хариуг талийгчийн ар гэрийнхэн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлжээ. Талийгаачийн ээж өмгөөлөгч Тамирын хамтаар хариуг авах гэж очсон гэх бөгөөд түүнийг баримтыг гадагш мэдээлэхгүй хэмээх нотолгоон дээр гарын үсэг зурахыг тулгасан тухай талийгчийн ах Ч.Гэрэлхүү өөрийн цахим хуудаснаа дурджээ. Тэрээр "Уржигдар буюу 11-р сарын 27нд өмгөөлөгч Тамир хэргийг мөрдөж байгаа байцаагч Ш.Ренцэнгийн өрөөнд сар гаран хүлээсэн шүүх эмнэлгийн дүгнэлттэй эгч танилцав. Хар тамхины төрлийн зүйл хэрэглэж байгаагүй, уушги цэвэр, ходоодноос алкоголь илэрсэн гэх дүгнэлтэд гадны нөлөөтэй, нөлөөгүй гэсэн үг өгүүлбэр байхгүй. 10-сарын 24нд талийгчийн цамцны дотуур өмсөж явсан цагаан футболк солигдсон баримтыг өөрчилсөн, вареньны шилээр тал байсан тамхины ишнүүдийг шинжлээгүй Ренцэн дүгнэлттэй танилцсан гэсэн гарын үсэг зур гэх дүгнэлтийн хариуг гадагш мэдээлэхгүй гэсэн нотолгоон дээр гарын үсэг зуруулах гэж тулгасан байх юм. Хавтаст хэрэгтэй тухтай ч танилцуулаагүй, хэнийг сэжиглэж байцааж байгаа вэ гэж асуухаар хэлэхгүй гэж үл хүндэлж харьцаж байна. Дүгнэлтийн зургаас харахад нь нуруу хонго нь гүнзгий зулгарсан, хөл нь хугарсан, хувцсанд нурууны арьснууд зулгарч наалдаж үлдсэн, өвс шороо болсон, үнэхээр нүд халтирам зургууд харсан. Ш.Ренцин эгчийн өөдөөс үг хэлүүлэхгүй "Чимгээ гуай та дуугүй бай, гарын үсгээ зур гэх мэт өөдөөс нь зандраад байх. Гэмт хэрэгтнүүдэд их том ар байна. Хэргийг ганцаараа хийнэ гэж байхгүй, яг ямар айлын хүүхдүүд байна вэ? Тамир өмгөөлөгч ажлаа хийхгүй байна. Булгамаа өмгөөлөгчтэй өчигдөр гэрээ хийх байсан боловч Тамир ирсэнгүй, тэд уулзалдаж Булгамаад гэрээг шилжүүлэх ёстой. Өнөөдөр ярьснаараа 11 цагт ирээрэй гэсэн боловч ирэх үгүй нь мэдэгдэхгүй байна" хэмээжээ. Ингээд талийгаачийн ээж Г.Чимгээ болон Ч.Гэрэлхүү нарын яриаг хүргэж байна. 

 

 

 

 

 

 

Б.Болор


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна