Ээжийгээ "Үхэхгүй юу" гэж хэлээд байрны тагтан дээр хөөж гаргасан хүний үр цаана чинь байна. Бүр охин үр нь шүү дээ. Энэ нийгмийн эмгэнэл гэж үүнийг л хэлэх биз ээ.
Тодруулбал, өчигдөр орой төрсөн ээжийгээ байрны тагтан дээр хөөж гарган элдэвлэн доромжилж байгаа эмэгтэйн бичлэг цахим бичлэг цацагдсан билээ.
Тэгвэл тэр эмэгтэй цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагааг хийж, дуудлагаар очин ээждээ агсам тавьсан эмэгтэйг саатуулсан байна.