Ээждээ захидал бичиж үлдээгээд өмднийхөө тэлээгээр өөрийгөө боомилжээ

Ээждээ захидал бичиж үлдээгээд өмднийхөө тэлээгээр өөрийгөө боомилжээ

*Занаг* Төрбат гэхээр 70 80-ад оны 40н мянгатынхан андахгүй. Тэрбээр 1960 онд 40 мянгатад төржээ. Гэхдээ тэр төрөлх дошин дээрээ байхаасаа байхгүй нь их байлаа. Ихэнх насаа шоронд өнгөрөөсөн бөгөөд хааяа наранд гарахдаа 40 мянгатыг сайн гэгч бужигнуулж аваад л шорондоо буцаад ордог байж. Харин тэр шоронд 40 мянгатын нэрийг хангалттай дуурсгасан нэгэн бөгөөд дошныхоо бацаануудыг байнга өөд татаж аль ч шоронд 40 мянгатынхан гэдэг халдашгүй дархлаа тогтоож чаджээ.

Тэрээр ТМС төгсөөд трактор комбайнчин мэргэжилтэй болсон бөгөөд 1977 онд 17 настайда санамсаргүй хүний амь нас хороосноос хойш түүний амьдрал орвонгоороо эргэн гэмт хэрэгийн ертөнцөд живсэн байна. Төрбат ингэж шоронгийн хаалга татсандаа гэмшсэнгүй. Харин засангийн амьдралд босс болох гэж эрмэлзжээ. Шорон залуу хүүгийн ааш авирыг маш ихээр эвджээ. Тийм ч учраас Төрбат элдэв янзын ааш авир гаргахаас гадна ялтнууд хийгээд хуяг нарын хэнийг ч итгэж үнэмштэл н панаал урсгаж чаддаг болж . Дээрэм тонуул цус урсгасан зодоон Төрбатын шинэ амьдралын өдөр тутмын дүр зураг болж байлаа. Төрбат эхний жил хүүхдийн колонид ял эдлээд 18 нас хүрүүт Зүүнхараагийн шоронд очжээ. Энд гурван жил болохдоо янз бүрийн хэрэг түвэгт орооцолдож 1 удаа гадуур ажиллаж байгаад ялтнуудтай нийлж хүчингийн хэрэг үйлдсэн байна. Энэ үед л тэр *Занаг* хочтой болж. Ийнхүү 21 насандаа таван жилийн ял нэмүүлэв. Тэр жилдээ ажил хийж байгаад хорих ангиас оргожээ. Тэгээд айл ухаж архидан хүний эрх чөлөөнд халдан зодолдож яваад баригдаж хянагч нартай танхайран харилцсаны улмаас гурван жилийн хорих ял нэмүүлжээ. Гэтэл тэр дахиад л 1989 онд хорих ангиас оргож бөөн эрэл сурал болгов.

ИНгэж явахдаа тэрбээр хутга мэсээр зэвсэглэж амжсан бөгөөд эрлийнхэн түүний бүгж байсан 40 мянгатын 1 байрыг мөшгин тогтоож бүсэлж авсан байна. Гэвч түүнд шууд халдан баривчилсангүй. Хүний амь нас эрсдэх болзошгүй байсан тул зэвсгээ хаяж бууж өгөхийг тулган шаарджээ. Тэгтэл тэр гартаа хутга гялалзуулан эргүүлж новшнуудаа хүрээд ир Хохь чинь шүү цусыг чинь ханаад өгөе хэмээн агсран хашгирч яахаас ч буцахгүй авирлажээ. Ингээд арга буюу түүний хөл рүү нь буудаж баривчилсан байна. Хөлрүүгээ буудуулсан Төрбат үүрд тахир дутуу болсон бөгөөд энэ үеэс эхлээд байнга суга таягтай явах болжээ. Тэрээр Монголын бараг бүх шоронг дамжиж үзсэн бөгөөд ялтнуудыг засангийн ажилчдын эсрэг уриалан дуудаж үймүүлэх нь ердийн зүйл болон хувирчээ. Энэ бүхнээс шалтгаалан Төв аймгийн шүүх Мааньтын хорих ангид ял эдэлж буй Төрбатыг архи ууж танхайран хорих ангийн албан хаагчдыг доромжилсон заналхийлсэн учир үлдсэн 11  жил найман сарын ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Төрбатыг шоронд байхад эцэг Түчин  нас барсан бөгөөд тэрбээр оршуулганд нь оролцож чадаагүй ч эцгийнхээ шарил дээр очихыг хорих ангийн удирдлагаас хүссэн байна. Тиймээс түүний хүслийг ёсоор болгожээ. Ингээд онцгой дэглэмтэй хорих ангид үлдсэн ялыг нь эдлүүлэх болсонд тэрбээр эсэргүүцэн дүвчигнэж шүүх хурал дээр төлөөлөгч рүүгээ агсран дайрч харааж зүхэн давшлихад 2 харгалзагч барьж зогсоосон гэдэг. Хянагч нар Төрбатыг хүчээр авч гарааад машинд суулган Төв аймгийн цагдаагийн хэлтэсрүү авч явах замд тэрбээр машины нүүрний шилийг н таягаараа хага цохисон бн. Хянагч нар түүнд хүч хэрэглэн дарсан боловч гавалсангүй. Учир н тэр суга таягтай болохоор гавалж болохгүй байжээ. ИНгээд тэд цагдаагийн хэлтэс дээр очиод тэндээс заавар аваад Мааньтруу явах болжээ. Энэ үед л 2 хянагчыг Төрбат элэг барьж чадсан бн. Хотруу явдаг Төв аймгийн засмал замаар явж байтал Төрбат давсаг хагарлаа шээе гээд учиргүй гуйгаад байжээ. Тэгээд зам дээр зогссон бн. Тэгтэл энэ үед жижиг автобус зам дээр гарч ирэхэд Төрбат шууд амдан замын голд алдлан зогсжээ. Автобус бараг тулаад зогссон бөгөөд араас н хөөж ирсэн 2 хянагч Төрөө битий ингээч болохгүйэ гэж хашгирхад тэр нэгнийх н гар дундуур таягаараа цохиод автобусны жолоочийн чамархайд 2 хуруугаа тулган миний заасан зүгрүү явахгүй бол хохь чинь шүү гэж заналхийжээ.

Жолооч түүнийг буу тулгалаа гэж бодсон байна. Тэгээд түүний зааснаар шууд Улаанбаатар луу хөдөлжээ. Ингээд Яармагт ирэхэд Төрбат хамт ял эдэлж байсан Бүдүүн Нармандахын эмээгийнд ирж хоригдол хувцсаа солиод автобусны мөнгө аваад хотын төвд орж ирсэн байна. Төрбат ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж мөнгөтэй залгахаар шийдсэн байна. Тэгээд 3-р хорооллын 23-р байрны 4-р орцны үүдэнд зогсож байтал цагаан ноосон малгайтай богино захтай пельник өмссөн залуухан бүсгүй зөрж өнгөрчээ. Энэ хүүхнийг хараад олон сар эмэгтэй хүнтэй хавьтаагүй Төрбатын мунаг тачаал хөдөлж түүний гараас шүүрэн барьж аваад хашгирах завдал өгөлгүй хоолойг нь боож тэврээд подвольд орсон байна. Тэгээд подволын шалан дээр дээш харуулан хэвтүүлээд хувцсыг нь тайчиж эхэлтэл шатаар хүн бууж ирэх чимээ сонсогджээ. Төрбат бүсгүйг хашгирах вий гэж сандарсандаа өмсөж явсан малгайн дотроосоо нэгэн цагт амраглаж явсан хүүхнийхээ дурсгасан алчуурыг гарган бүсгүйн хоолойг боожээ. Тэгээд чимээгүй болмогц хүчирхийлсэн байна. Энэ үед бүсгүй аль хэдийнэ амьсгал хураасан байсан бөгөөд Төрбат түүнийг чухам мэдсэнгүй. Нэг үгээр хэлбэл амьсгал хураасан хүүхэнтэй хурьцал үйлдсэн байгаа юм. Тэгээд тэр цүнхийг нь мулталж аваад явж оджээ. Гэвч тэр 7 хоногийн дараа цагдаа нарт баригджээ.Учир н бүсгүйн хоолойг боосон алчуур гол сэжгийг төрүүлсэн бөгөөд мөрдөн байцаагч нар тэр алчуурыг ялтан хүний алчуур гэдгийг дор нь тогтоожээ. Энэ үед Улсын Цагдан сэргийлэх шуурхай албанд Төв аймгийн цагдаагийн хэлтсээс онц ноцтой гэмт хэрэгтэн Түчин овогтой Төрбат ял эдэлж байгаад дэглэм дээшлүүлсэн ял сонссоныхоо дараа Төв аймгаас автобус булаан авч Улаанбаатарын зүг орголоо гэсэн мэдээ ирж түүнийг улсын хэмжээнд эрэн сурвалжилж эхлээд байв. Тэгээд эрэн сурвалжлах албанынхан Төрбатын ял эдэлж байсан Мааньтын хорих ангийг зорьж тэр алчуур Төрбатых болохыг төвөггүй тогтоожээ. Тэрбээр Төв аймгийн Баян сумын төвд барилга дээр ажиллаж байхдаа нэг хүүхэнтэй эр эмийн харьцаатай байсан бөгөөд тэр хүүхэн мөнөөх алчуурыг түүнд бэлэглэсэн аж. Мөн алчуур дээр хатгаастай байсан тэмдэг нь ялтан Төрбатад бэлэглэсэн болохыг тогтоож. Ийнхүү онц аюултай рецедив гэмт хэрэгтэн *Зана* Төрбат үйлдсэн хэрэгтээ дээд хэмжээ авсан хэдий ч төр цаазлахаас өмнө өөрийгөө цаазалсан юм. Тэрбээр Ганц худагтад мөрдөгдөж байхдаа ээждээ маш урт шүлэглэсэн захидал бичээд өмднийхөө тэлээгээр өөрийгөө боомилсон гэдэг.


Сэтгэгдэл
sain bn uu
2018 оны 02 сарын 14    |    10.240.1.191
dsfg sdfg sdfg sdfg sdgf
2018 оны 11 сарын 26    |    10.240.0.64
dfg sdg sdg sdfg
2018 оны 11 сарын 26    |    10.240.1.50

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна