”Танайд хоноё”нэвтрүүлгийн анхны зочин С.Тамирын тун ч сонирхолтой түүх

Сэр- Оджавын Тамир буюу *Хагархай* хочит Тамир нь 1954 онд төрсөн юм. Тэрээр Ард кино театрын урд талын 9-р байранд хүүхэд насаа өнгөрөөсөн билээ. Зуундарь, *Бацаан* Зоригоо, *Мангар* Даваа нарых мөн Ардын хойд талд байсан юм. Тэр үед 40 50 мянгат хүн цөөтэй байсан болохоор бие биенээ сайн таньдаг байж.

Тамир нь ах нарыгаа дагаж хөл бөмбөг их тоглох дуртай байсан байна. Тэр үед угаасаа байрнуудын дунд хөл бөмбөгийн талбай л байхаас өөр юм байдаггүй байсан үе. *Хагархай* Тамир нь бага байхын сэргэлэн хөдөлгөөнтэй хүүхэд байсан учир том атаман ах нарыг их дагаж гүйдэг байжээ. Ялангуяа *Хөмсөг* Түмэнбаярыг их дагаж гүйдэг байж. *Хөмсөг* Түмэнбаяр нь 40 мянгатдаа том атаман байсан бөгөөд Туул голд усанд ороход цээж нь босоогоороо явж байгаа хүн шиг харагддаг янзын сайхан цээжтэй өтгөн хар хөмсөгтэй сайхан залуу атаман байж.

Түмэнбаяр нь Жалан-ААжив даргын охин Хандсүрэнд дурлаад захиаг нь Тамир зөөж өгдөг байжээ. *Хагархай* Тамир бага байхын л Зуундарь, Галсанбат, *Бацаан* Зоригоо нартай их үерхдэг байжээ. 60 70-аад оны үед 40 мянгатад айхтар атаман *Өндөр* Чукагийн бүлэг гэж байлаа. *Өндөр* Чука, *Орос* Борис гэж бокс тоглодог мундаг атаман ах нар байжээ. Тэр үед хогийнхон, бүгээнийхэн гэж 2 янзын бүлэглэл бий болсон юм. *Орос* Борис, *Хар* Балган нар иймэрхүү нэр томъёо гаргаж ирсэн гэдэг. Мягмардаш, *Сак* Пүрвээ, Дашийн Мундаа, *Өндөр* Чука нар болохоор бүгээнийхэн. Усны гудамжны *Майга* Сүхээ, *Царцаа* Намжил, *Цагчин* Виктор, *Бөгтөр* Сугаров нар болохоороо хогийнхон. Эд нар савхин цамцтай, 8н талт савхин малгай өмсдөг байсан. Эд нартай зэрэгцээд Зуундарийн бүлэг гарч ирсэн билээ. Тэгээд нэг удаа хоорондоо зодолдож *Сак* Пүрвээ Зуундарьлуу сүх шидэж бөөн юм болж байсан гэдэг. Зуундарь сүхээр цохиулчихаад шууд эмнэлэгт хүргэгдсэн гэдэг. Дараа нь Зуундарь эмнэлгээс гарч ирээд *Сак* Пүрэвээгийн бүлгийнхэнийг нэг нэгээр нь барьж авч зодож байжээ. Тэр үед Зуундарь, Базарын Энхбат, *Шаариг* Энхтөр, *Үүдэн* Хүрлээ, *Илжиг* Эрдэнэ Очир, *Горилл* Сүхээ, *Ногоон* Онолт, *Сарампай* Отгон нарын атаманууд 40 мянгатыг үнэхээр доргиодог байсан юм. Зуундарийн хувьд гэвэл их айхтар зодоонч хутга шөвөг барьдаггүй, дандаа гараараа зодолддог хүн байсан юм. Харамсалтай нь 70 оноос эхлээд ганцаараа зодолддог үе дуусаад бүлгээрээ зодолддог үе гарч ирсэн юм. Яагаад гэхээр нэг хүнийг олуулаа нийлж зоддог, тэгж байж атаман болдог.

Атамануудыг нэг нэгээр нь гэрээс нь дуудаж гаргаж ирээд л бүлгээрээ зодох жишээтэй. *Өндөр* Чукагийн бүлэгтэй *Ногоон* Чойлон л ганцаараа үзэлцдэг байсан гэдэг. Тамир багаасаа л атаман байсан бөгөөд 1-р сургуульд сурч байхдаа дээд ангийн хүүхдүүддээ атаманддаг байсан гэдэг. Ийнхүү 40 мянгатад нэг хэсэг үймүүлж байгаад 1969 онд 12-р хороололд нүүн очсон байна. Тэгтэл микрийн *Гахай* Хашаа, *Ногоон* Бэгзээ, *Хар* Бороо, *Чонон* Мөнхөө нарын атаманууд 40 мянгатын Тамир ирлээ гээд бүлгээрээ нийлээд зодчихсон байна. Тэд нар нэг зодлоо хоёр зодлоо. Энэ хооронд Тамир микрийн *ГАлзуу* Энхтайван, *Хаздаг* Ганболд, *Бацаан* Пүрвээ нарыг удирдаад бас нэг бүлэглэл бий болгоод нөгөө *Гахай* Хашаа нартай эргээд зодолдож байжээ.

ИНгээд л Тамир Сансарт өөрийн гэсэн бүлэглэлтэй болж мандсан байна. Тамирыг микрт байхад дошин дээр нь гадны бүлэглэл ирлээ гэхэд хэмх зодуулаад, хамаг мөнгө төгрөгөө дээрэмдүүлээд буцдаг байжээ. Нэг удаа Тамирын бүлэг 50 мянгатын мангарын бүлэгтэй зодолдохоор нутаг дэвсгэр дээр нь очсон байна. Мангарынхан бүрхүүлтэй машинаас бөөнөөрөө буугаад иртэл Тамирын бүлэгийнхэн тэднээс айгаад бүгдээрээ зугтчихсан байна. Харин Тамир *Микрийн Тамир* гээд бас жаахан нэрд гарчихсан байсан болохоор зугталгүй ганцаараа үлдсэн байна. Мангарынхан түүнийг бүлэгээрээ зодсонгүй харин Даваацэрэнг Тамиртай зодолдуулахаар болсон байна. Яагаад гэвэл Тамир Ардын жүжигчин Гомбосүрэнгийн охин Энхжаргал гэдэг бүсгүйтэй үерхэж эхэлж байсан юм. Даваацэрэн бас Энхжаргалд хайртай байжээ. Тэгээд тэр 2 зодолдож Тамир дийлж байсан гэдэг. Мөн Тамир нь нэг хулгайн хэрэгт холбогдон шоронд орсон суусан хэрэг нь Тэр үеийн Төв хорооны хуулийн хэлтсийн дарга Хорхойн гэрийг Сансарын хэдэн хүүхэд ухчихсан байна, Тэгээд хивс, савхин дээл зэрэг барьчихсан Тамирынд яваад очжээ. Тамир ч хулгайн юм байна гэдгийг гадарласан байна, Гэхдээ хол газрын юм байна гэж бодоод тэгээд Алтай зочид буудалд очоод нөгөө юмнуудыг нь оросуудад зарчихсан байна. Баахан мөнгөтэй болж аваад нөгөө хулгай хийсэн бацаануудтайгаа Баянгол ресторанд идэж уугаад сууж байтал Туваанжав генерал цагдаа нартай ирээд Тамирыг бариад авсан байна. Тэгээд жил 17 хоног мөрдөнд суугаад нөгөө хулгайч бацаан нарын хэргийг ганцаараа өөр дээрээ үүрсэн байна. Тамирын аав Сэр Оджав гуай чадалтай хүн байсан тул Хорхой гуайн хохирлыг бүгдийг нь төлж барагдуулсан байна. Тэгээд Тамир 5-н жилээр таслагдаад Хонхорын шоронд очсон байна. Энд тэрээр Дашийн Мундаа, Цэвээний *Хар* Лхамсүрэн, Цэвэлийн Ваанчигжамбаа нартай цуг байсан байна. Эд нар Тамирт сайн хандаж байсан бөгөөд шоронд Тамираар хэн ч оролдож байгаагүй юм. Яагаад гэвэл 40 мянгат, Сансарт нэртэй байсан болохоор тэр шүү дээ. Тамир ийнхүү шоронгоос гараад архинд нилээд орсон гэдэг. Архи уухаараа л зодоон нүдээн танхайн хэрэг гаргана. Ар гэр сайтай тулдаа л мултардаг байж. Тэрээр 1990-с 1995 онд Оросын Москва хотод төлөөлөгчийн газрын зочид буудалд Алдаржавтай хамт ажилласан байна. Гадна дотноос ирсэн агсам согтуу тавиад байгаа хүмүүсийг зохицуулдаг ажил байж. Яармагийн 3н бүдүүн гэж байсан эд нарыг Алдаржав , Тамир 2 л зохицуулдаг байжээ. Ийнхүү харь оронд ажиллаж амьдарсаар Тамир 1998 онд Монголдоо анхдагч гэдгээр Лагерт халуун хүйтэн устай супер хаус бариулан сайхан амьдарч байгаа билээ. Тэрээр мөн Танайд хоноё нэвтрүүлэгийн анхны дугаарт орж сайхан хаусаа олонд харуулж танилцуулснаас эхлээд Элит баячууд лагерт гарч хаус бариулах мода дэлгэрсэн гэж ярилцдаг.

Эх сурвалж: Улаанбаатарын 70 80 90 оны атамануудын түүх


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна