Өсвөр насны хүүхдүүд найз охиноосоо болж маргалдан, нэгнээ хөнөөжээ

Сар шинийн баярын өдөр өсвөр насны хүүхдүүд архидан согтуурч, нэгнийхээ амь насанд халдсан онц ноцтой хэрэг гарсан байна.

Тодруулбал, хоёрдугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах “Буянт-Ухаа” хорооллын ... тоот орон сууцны орцонд хүүхдүүд маргалдан, нэгнийгээ хутгалчихлаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, 16 настай Б гэгч нь найзтайгаа маргалдаж, улмаар цээжин тус газарт нь хутгалж, амь насыг нь хохироосон байна. Хэргийн газраас талийгаачийн өмсөж явсан хувцас, хэрэг үйлдсэн зэвсэг болох хутга болон пивоны хуванцар сав, тамхи зэргийг хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ.

Хэргийн сэжигтэн болох Б нь цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Тухайн өдөр найз нь түүний гэрт ирж, орцондоо шар айраг хувааж уусан. Найз охин А-гаас болж анх маргаан үүссэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэжээ.

Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хүний амь насыг санаатайгаар хохироосон гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.


Сэтгэгдэл
па
2022 оны 02 сарын 08    |    192.82.69.112
аймар юм бэ
2022 оны 02 сарын 08    |    192.82.69.112
бүх насаар нь шоронд хатаа.
2022 оны 02 сарын 13    |    202.9.46.149

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080