Хар тамхи худалдсан ШҮҮХИЙН АЖИЛТНЫГ ажлаас нь чөлөөллөө

Гүйцэтгэх ажиллагааны үеэр хэргийн нотлох баримтаар хураагдсан хар тамхийг бусдад дамлан худалдаж байсан шүүхийн ажилтныг ажлаас нь халж, уг хэрэгт цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн, шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

 

Тодруулбал, энэ оны нэгдүгээр сард Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас химийн гаралтай хар тамхи, мансууруулах төрлийн бодис худалдаалж байсан этгээдүүдийг саатуулан шалгалтын ажиллагаа явуулахад, сэжигтэн этгээдүүд нь уг хар тамхийг шүүхийн ажилтнаас авсан гэдгээ мэдүүлсэн байна.

Дээрх мэдээллийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ажлын хэсэг байгуулан шалгалтын ажиллагаа явуулахад нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ажилтан нотлох баримтаар хураагдан ирсэн хар тамхийг худалдсан нь тогтоогдсон байна. Улмаар зөрчил гаргасан шүүхийн ажилтныг ажлаас нь чөлөөлөн, шалгаж эхэлжээ.


Сэтгэгдэл
test
2022 оны 02 сарын 08    |    66.181.184.78
юун чөлөөлөх вэ Шуудхан 461-дээ шар будаатай гүзээний шөлийг нь уулгаач
2022 оны 06 сарын 14    |    124.158.69.91

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080