Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн өргөмжлөлийг шинээр гардуулжээ

"Монгол Модель" агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ "Боловсрол" телевизээс зохион байгуулсан "Mongolia”s Next Top Model" шоунд оролцож байх үедээ амиа алдсан хэрэг өнгөрөгч оны 10-р сарын 24-ний өдөр гарсан. Тус шоуны шилдэг оролцогчдын тоонд багтаад байсан түүнийг "Боловсрол" телевизийн зүгээс ялагчаар тодруулан цом, дурсгалын бичиг болон 20 сая төгрөгийн мөнгөн шагналыг талийгаачийн ар гэрийнхэнд гардуулан өгсөн бөгөөд тус дурсгалын бичиг олон хүний эгдүүцлийг хүргэсэн.

Харин тус шаардлагыг хүлээж авсан "Боловсрол" телевизийн хамт олон тус өргөмжлөлийг шинэчлэн талийгаачийн ар гэрийнхэнд гардуулан өгсөн байна. 

Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр буй бөгөөд талийгаачийг 14 давхраас унасан хэмээн үзэж энэ сарын 13-ний өдөр хэргийн газар дахин туршилт хийсэн ажээ. Мөн талийгаачийн утсыг нээж нас барсан өдөр нь ирсэн болон гарсан утасны дуудлагуудыг ил болгоод байна. Хамгийн сүүлд талийгаач өөрийн найз залуутай утсаар ярьсан байх бөгөөд үүнийг талийгаачийн гэр бүлийнхэн олон нийтэд ийнхүү ил болгожээ. 

 

 

Image may contain: 4 people, people standing

 

No photo description available.

 

Image may contain: 1 person, text

 

No photo description available.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна