СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 91 настай буурайн амийг өргөмөл хүү нь хөнөөжээ

Сар шинийн баярын өдрүүд тохиосонтой холбогдуулан долоо хоног бүх нийтээр амарч, өнөөдрөөс /2019.02.11/ ажил цуглан, Ерөнхий боловсролын сургуулиудын хичээл эхэллээ. Өнгөрөгч өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд цагдаагийн 102 тусгай дугаарын утсанд 1756 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 103, зөрчлийн 1098 мэдээллийг шалгаж, 41 гэмт хэргийг шуурхай илрүүлжээ.

Тухайлбал, Баянгол дүүргийн зургадугаар хороо Г-ийн өвлийн сууцны хаалга эвдэж, гар утас болон бусад эд зүйлийг 52 настай Э хулгайлсан, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Б-ийн өвлийн сууцны хаалга эвдэж, гар утас, зөөврийн компьютерийг 33 настай И хулгайлсан гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.

Мөн хоёрдугаар сарын 6-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 91 настай Д-г түүний өргөмөл хүү болох 62 настай Ө нь зодож, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ. Шалгалтаар,  амь хохирогчийг өргөмөл хүү нь даавуугаар амыг нь дарж, биет зүйлээр биеийн хэд хэдэн хэсэгт цохиж гэмтэл учруулсан нь тогтоогджээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна