Амиа алдсан хүүгийн дурсгалд Эрдэнэтчүүд ЛААТАЙ цуглалаа

 

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан цэрэг энэ сарын 22-ны өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2019.01.22-ны 17:30 цагт дуудлага ирсний дагуу шалгахад, 2018 оны арваннэгдүгээр сард хугацаат цэргийн албанд татагдсан, Орхон аймгийн харьяат, 19 настай А гэгч харамсалтайгаар нас барсан нь тогтоогдсон байдаг.

Тэгвэл өчигдөр орой амиа алдсан хүүгийн гэгээн дурсгалыг хүндэтгэн 1200 гаруй Эрдэнэтчүүд лаатай цуглажээ. Армид алба хаахаар явсан хөвгүүд ижий аавдаа эсэн мэнд эргэн ирэх ёстой гэж сүсэглэн амиа алдсан хүүгийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн юм.

Гэрэл зургийг: Dovchin photography

 


Санаачлан зохион байгуулагч: MBS HD Teлевиз 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна