Цэргийн алба хаагчид гар хүрч буй бичлэгийг хураан авчээ

Өнөөдөр ЦЕГ-аас олон нийтийн анхаарлын төвд буй хоёр хэргийн талаар мэдээлэл хийлээ. Цэргийн ангид нас барсан 19 настай А-ийн тухайд ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны дарга хурандаа Д.Отгонжаргал дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд цэргүүдийг дэг журам зөрчсөн асуудлаар цэргийн ангийн хашаан дотор бэлтгэл сургуулилт хийлгэсэн тухай дурдав. Энэ үеэр ээлжийн улирагч ахлагч цэргийн албан хаагчид гар хүрч буй бичлэг хадгалагдан үлдсэн байх бөгөөд үүнийг мөрдөн шалгах үүднээс хураан авсан байна. Чухам ямар үйлдэл хийснийг олон нийтэд одоогоор мэдээлэх боломжгүй бөгөөд түүний үйлдэл цэргийг нас барахад нөлөөлсөн эсэхийг шалгаж байгаа ажээ. Үүнээс үүдэн бусдыг санаатай алах, хүнийг алах гэмт хэргээр тус ахлагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгах саналыг прокурорт тавьж хэрэгт холбогдож байгаа цэргийн алба хаагчдыг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлээд байгаа гэнэ. 

Б.Болор


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна