Зүүнбаянд амиа алдсан цэргийн хэргийг шалгаж байна

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай цэрэг амиа алдсан талаарх мэдээлэл сошиал орчинд түгээд байна.

Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад хэргийг орон нутгийн цагдаагийн газар шалгаж байгаа гэсэн мэдээлэл өглөө. Цагдаагийн байгууллагад 2019.01.22-ны 17:30 цагт дуудлага ирсний дагуу шалгахад 2018 оны арваннэгдүгээр сард хугацаат цэргийн албанд татагдсан Эрдэнэт хотын харьяалалтай 19 настай А гэгч болох нь тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан дүгнэлтээр байлдагч А-гийн биед гадны нөлөө илрээгүй бөгөөд эцсийн шинжилгээ хийж байгаа аж.

Харин эл хэргийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Зүүнбаян дахь 336 дугаар ангид болсон асуудлыг Ажлын хэсэг гарган шалгаж байна. Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй байна” гэдэг тайлбар хийлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна