СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ нөхрөө хутгалж, амь насыг нь хөнөөжээ

Архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт өндөр хувь эзэлж байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байна.

Тухайлбал, нэгдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр, нөхөр хоёр архидан согтуурч, үл ялих шалтгаанаар маргалдан, нэгнээ хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тус хороонд оршин суух 58 настай, эмэгтэй Н нөхрийн хамт архидан согтуурч, нөхрийнхөө хөлд гурван удаа хутгалж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлджээ.

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа ба сэжигтэн Н-ийг цагдан хориод байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна