Хамтран амьдрагчийгаа хөнөөгөөд, ӨНДРӨӨС ҮСЭРЧ амиа алджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших ... дугаар орон сууцны дээврээс хоёр хүн унаж, амь насаа алджээ.

Тодруулбал, хамтран амьдарч байсан эрэгтэй, эмэгтэй залуухан хүмүүс хөтлөлцөн, өндрөөс үсэрч, амиа алдсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулжээ. Цагдаагийн алба хаагчдыг хэргийн газарт очиход тус байранд оршин суудаг байсан хоёр иргэн таван давхраас унаж, эмэгтэй нь газар дээрээ нас барсан байжээ. Харин эрэгтэй  нь түргэн тусламжийн машинаар ГССҮТ-д хүргэгдсэн даруйдаа амьсгал хураасан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар нас барсан хоёр иргэн хамтран амьдардаг байсан бөгөөд эрэгтэй нь 22 настай, эмэгтэй нь 17 настай байжээ. Талийгаач 22 настай М гэгч нь хамтран амьдрагч Э-гийн хүзүүн тус газарт хутгалж хөнөөн, дараа нь таван давхрын цонхноос үсэрч, амиа алдсан аж. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авч эхэлжээ.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна