Өнгөрөгч амралтын өдөр буюу нэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст цагдаа нар хоорондоо зодолдож, нэгнээ гэмтээсэн гэх мэдээлэл иржээ.
Тодруулбал, Баянзүрх дүүрэгт байрлах “Баянмонгол” хорооллын нэгэн орон сууцанд цагдаагийн алба хаагчид архидан согтуурч, улмаар хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн зодолдож, нэгнээ хүнд гэмтээсэн хэрэг гарчээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, уг хэрэг гарсан орон сууц нь ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбатынх бөгөөд ЦЕГ-ын Хэв журмын хэлтсийн дэд хурандаа н.Отгонжаргал нар хамт архидан согтуурч, улмаар нэгнээ гэмтээсэн бололтой.