БАЯНХОНГОР: Эргүүлийн цагдаа нар галаас гурван хүний амь аварчээ

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар галаас гурван хүний амь аварчээ. Энэ сарын 4-ний 04:00 цагийн үед Баянхонгор аймгийн 9-р багийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд хариуцсан чиглэлд айлын гэр шатаж байсныг унтрааж, дотор нь унтаж байсан 76 настай өндөр настан Д.Хумбаан, түүний 2 охиныг галын аюулд өртөж, амиа алдахаас аварсан байна.

Өндөр настан Д.Хумбааны охин М.Цэцэгээ “Манай гэрт шөнийн 04 цагийн орчимд гал гарч байхыг нь 2 цагдаа хараад гэр дээр нь гарч галыг унтрааж, дотор нь унтаж байсан хэвтэрт байдаг манай ээж болон миний төрсөн дүүгийн 2 хүүхдийн амь, эд хөрөнгийг галд шатахаас аварсанд маш их баяртай байна” гэж Цагдаагийн газарт талархал ирүүлжээ.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна