”MNTM”-ийн шүүгч Нора: Одонтунгалаг талийгаачтай адилхан манай контентийн нэг хэсэг

Монголд албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагдаж буй "Mongolia”s Next Top Model" шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаар үзэгчдэд хүрч буй. Тус шоунд оролцож байсан "Монгол Модель" агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ нас барсан хэрэг гарч нийгмийг тэр чигт нь цочирдуулсан бөгөөд тус хэрэгтэй холбогдуулан тус шоуны шүүгчид болон зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийж  хэргийн тухай анх удаа ам нээлээ. 

Шүүгч Нора: Манай нэвтрүүлгийн хувьд, оролцогч охидын хувьд, загварын ертөнцийнхний хувьд нөхөж баршгүй том гарз тохиогоод байгаа. Оролцогч, шүүгчид, зохион байгуулагчдын хувьд 2,3 сар өдөр бүр хамт амьдарч ажиллаж нэвтрүүлгийг хийж байсан. Талийгаачийг нас барсныг сонсоод маш их сэтгэлийн шаналал, маш их сэтгэлийн шокнд орсон. Талийгаачийг нас барахад би Хятад улсад ажилтай явж байсан. Намайг гадуур энд байгаад гэр бүлд нь очоогүй, эмгэнэл илэрхийлээгүй гэх ташаа мэдээлэл яваад байгаа. 49 хоногийнх нь өмнөхөн би Монголд ирсэн. Манай нэвтрүүлгийн хувьд өөрийн гэсэн бүтэц зохион байгуулалттай, дэлхийн хэмжээний контент. Манай удирдлагууд, ерөнхий продюсер, найруулагч, шүүгч Энхболд, Боловсрол телевизийн захирал биднийг төлөөлөн очиж эмгэнэл илэрхийлсэн. Одонтунгалагруу маш их дайрч байгаа. Одонтунгалаг талийгаачтай адилхан манай контентийн нэг хэсэг. Нэвтрүүлгийн оролцогчид бие биенээ үзэн ядаж аминд нь хүрэх хэмжээний зүйл бол болоогүй. Одонтунгалагийн хувьд маш хэцүү байгаа. Гэрээсээ гарч, хичээлдээ ч явж чадахгүй байгаа. 18 хан настай талийгаачаас жоохон хүүхэд. Харагдах нь хэрсүү ч гэсэн маш жоохон охин. Олон зуун мессежээр дарамталж байна. Надруу ч гэсэн дарамт ирж байгаа. Буруутай этгээдийг шүүх тогтооно" хэмээлээ. 

 

Image result for нора mntm

 

Image result for одонтунгалаг mntm

 

Image result for чамин-эрдэнэ mntm

 

 

 

 

 

 

Б.Болор


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна