Эхнэртэйгээ муудалцсаны улмаас өөрийгөө шатааж, амиа алджээ

Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө гэр бүлийн маргаанаас үүдэн өөрийгөө шатааж, амь насаа алдсан хэрэг Өмнөговь аймагт гарчээ.

Хэргийг тодруулбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэн, 49 настай, эрэгтэй С гэгч эхнэртэйгээ муудалцсаны улмаас өөрийгөө шатааж, амиа егүүтгэжээ. Талийгаач хэрэг гарсан өдрийн орой эхнэртэйгээ үл ялих шалтгаанаар муудалцаж, улмаар Ханхонгор сумын төвийн шатахуун түгээх станцаас ундааны хуванцар саванд шатахуун авч, өөр дээрээ асган шатаасан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач С нь хэрэг гарахын өмнөх өдөр архидан согтуурсан байсан бөгөөд уг асуудлаас үүдэн ар гэрийнхэнтэйгээ муудалцаж, өөрийгөө егүүтгэсэн гэх. 

Хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Одоогоор шинжээчийн эцсийн дүгнэлт гараагүй байгаа ба урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй, амиа хорлох зорилгоор өөрийгөө шатаасан гэх дүгнэлт гараад байгаа аж.

Б.ЦОГ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна