Драмын жүжигчин эмэгтэй ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ нас барсан гэлээ

Өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин Н.Т гэх эмэгтэй бусдын гарт амь насаа алдсан тухай мэдээлэл гарсан билээ. Уг мэдээлэлд, тус аймгийн Хөгжимт драмын театрын шинэ жилийн цэнгүүн болсон бөгөөд Н.Т гэх эмэгтэй гадны нөлөөтэй байж болзошгүй нас барсан хэргийг тус аймгийн удирдлагын зүгээс нууцалж байгаа хэмээсэн байдаг.

Харин энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, арванхоёрдугаар сарын 27-ны өдөр тус театрын хэсэг уран бүтээлчид шинэ жилийн баяраа тэмдэглэж, театрын байранд архидан согтуурсан байна. Энэ үеэр тус театрын жүжигчин Н.Т гэх эмэгтэй гаднаа ил харагдах шарх сорвигүй нас барсан байсныг хамт ажиллагсад нь олж, цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

Хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ба урьдчилсан дүгнэлтээр талийгаач гадны нөлөөгүй буюу харвалтын улмаас нас барсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Б.ЦОГ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна