Баярын өдөр архидан согтуурсны улмаас хүний аминд хүрчээ

Өнгөрсөн баярын өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Дотоодын цэрэг, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Эдгээр өдрүүдэд, хүнийг алах гэмт хэрэг нэг, согтуурсан үедээ осгож нас барсан хоёр, хулгайн гэмт хэрэг 12 хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрөгч арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах .... тоот орон сууцанд оршин суух 26 настай эрэгтэй А гэгч нь өөрийн хойд эцэг болох 48 настай М-ийн биед халдаж, улмаар амь насыг нь хохироосон байна. Шалгалтын явцад сэжигтэн А гэгч нь хэрэг үйлдэх үедээ архидаг согтуурсан байсан ба хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.ЦОГ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна