Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ах Францын шинжээчдэд хандана

 

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрээс амиа алдсан байдалтай олдсон хэрэг гарсан. ЦЕГ-аас гаргасан урьдчилсан дүгнэлтээр түүнийг өндрөөс унаж нас барсан, гадны нөлөө байхгүй хэмээсэн бөгөөд үүнийг талийгаачийн гэр бүлийнхэн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсээр байгаа билээ. Тус хэрэг дээр ажиллаж буй өмгөөлөгчид болон холбогдох албаны хүмүүсийг солих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч тодорхой үр дүнд хүрч чадахгүй байгаа ар гэрийнхэн нь энэ удаад  олон улсын өмгөөлөгчдөд хандахаар шийджээ. Тэд талийгаачийн өмсөж явсан хувцас болон  монтаж хийгдсэн гэгдээд буй лифтний бичлэг зэрэг холбогдох материалуудыг шалгуулахаар зэхээд буй аж. 

Түүний ах Ч.Гэрэлхүү хувийн мөрдлөг явуулна гэдгээ хэрэг гарсны дараа мэдэгдэж байсан. Үүнийгээ ч биелүүлэн хоёр сар орчмын хугацаанд өөрийн цуглуулсан баримт материалуудаа ээлж дараатайгаар олон нийтэд дэлгэж эхэлсэн тэрээр энэхүү хэргийг хэдийнээ илрүүлж гэмт хэрэгтнүүдийг олсон гэдгээ дурдсан байх бөгөөд хэрэгтнүүдийг зохих ёсоор нь шалгаж өгөхийг холбогдох албаны хүмүүсээс шаардаад байна. 

 

 

Image may contain: text

 

Image may contain: night and text

 

No automatic alt text available.

 

No automatic alt text available.

 

No automatic alt text available.

 

No automatic alt text available.

 

 

 

 

 

 

Б.Болор


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна