Эхнэрийнхээ нурууг халуун төмрөөр хайрч гэмтээжээ

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрийнхээ нурууг халуун төмрөөр хайрсан гэх хэрэг өнгөрөгч амралтын өдөр бүртгэгдсэн байна.

 

Хэргийг тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн X хороонд байрлах Морингийн .... тоотод оршин суух 61 настай иргэн Э гэгч өөрийн эхнэр болох 55 настай Ц-г галын төмрөөр 30 орчим удаа түлж гэмтээжээ. Улмаар хохирогч эмэгтэй нуруундаа түлэгдсэн олон тооны шархтайгаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирсэн байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна