Ч.Чамин-Эрдэнийн ээж Г.Чимгээ: Нэмэхбаяр миний охиныг зодож байсан

 

"MNTM" шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнийн гэр бүл болон "Охидын түүх" ТББ-ийн төв хамтран тус хэргийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хэвлэлийн бага хурлын үеэр талийгаачийн ээж : Би шүүх шинжилгээний байгууллагад итгэхгүй байна. Охиныг минь амиа хорлосон болгож хэргийг хаах гэж үзэж байна. Би санал нийлэхгүй байгаа. Яаж ч бодсон 20 см хэмжээтэй цонхоор багтахгүй шүү дээ. Цагдаагийн  байгууллага яагаад ийм дүгнэлт гаргаад байгаа юм бэ? Болохгүй бол би өөрөө 11 давхраас үсрээд ямар гэмтэл авахаа харуулъя. Футболкыг нь сольчихсон байна лээ. Улайм цайм худал яриад гүтгээд байна.

Одонтунгалагийн ээж яагаад миний охины өмнө маанийн ерөөл тавьснаа тайлбарлахгүй байгаа юм бэ? Яагаад гарч ирэхгүй байгаа юм? Миний охиныг хар тамхинд хутгах гэж үзэж байна. Миний охин хэзээ ч тийм хүүхэд биш. Анх 16 тайдаа Нэмэхбаяртай үерхсэн. Нэмэхбаяр одоо хаана байна? ерөөсөө олдохгүй байна. Утсаар ч ярихгүй таг болсон. Миний охины 49 хоногоор зул ч бариагүй хүн ш дээ. Нэмэхбаяр миний охиныг минь хүртэл зодож байсан. Баримт нь байгаа" хэмээлээ. 

Тус хэрэг дээр ажиллаж буй өмгөөлөгчид тус хэргийг авсан цагаасаа хойш ямар ч ажил хийгээгүй гэх бөгөөд тус хэрэг дээр өмгөөлөгч Р.Булгамаагаар ахлуулсан өмгөөлөгчдийн баг хүсэлтийг хүлээн авч ажиллахаар болоод байна. Мөн ЦЕГ-ийн дарга Баатаржав, Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Нямдорж нар тус хэрэг дээр анхаарлаа хандуулан дахин шалгах ажлыг эхлүүлээд байгаа ажээ. 

 

Image result for Г.чимгээ

 

Батсайхан Мөнх-Од-н зураг.

 

 

 

 

 

 

Б.Болор


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна