АНУ: Калифорниа хотын нэгэн айлд хулгайч нэвтэрч оржээ. Түүнийг хулгай хийж байх үед дохиолол дугарсан тул зууханд нуугдсан байна.
Хэрэгтнийг Кейт Шульц гэдэг 28 настай аж. Тэрбээр цагдаа нар ирэхэд хөө болсон хувцастай зугтаж байгаад баригдсан юм. Түүнийг хулгайн хэргээр шоронд суулгаж буй талаар “Сrimefeed” сайт мэдээлжээ.
Ё.Мээдээ
Эх сурвалж: Criminal.mn