30 эмэгтэйд санаатайгаар ДОХ халдаасан эр

BBC-д мэдээлснээр Италийн Ром хотын шүүх 30 эмэгтэйд санаатайгаар ДОХ халдаасан 30 настай Валентино Таллуто гэдэг эрд 24 жилийн хорих ял оноожээ. Харин улсын яллагч болон хохирогсодын төлөөлөл бүх насаар нь хорих ял өгөхийг шаардсан. Санаатай ДОХ халдаагч эр 23 насандаа энэ өвчний халдвар авчээ.

Түүнээс хойш өнгөрсөн жил баригдах хүртлээ  63 эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсоноос 30-д нь ДОХ халдаасан нь тогтоогджээ. Мөн бэлгэвчнээс харшилтай хэмээн эмэгтэйчүүдэд итгүүлж хэрэглэдэггүй байжээ.  

Хохирогчид нь 18-40 насны эмэгтэйчүүд байжээ. Халдвар авсан эмэгтэйчүүдээс найм нь нас баржээ. 10 гаруй нь хүнд байдалтай байгаа гэнэ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна