Женкогийн жигшүүрт хэрэг

Монгол Улс ээлжит ерөнхийлөгчөө сонгохоор эрх баригч намуудаас нэр дэвшигчээ зарлаад байна. Энэ удаад МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга нар нэр дэвших нь тодорхой болоод байна. Харамсалтай нь намаа төлөөлж гарч ирсэн эрхмүүдийн талаар иргэд сэтгэл дундуурхан байгаа юм. Тэр тусмаа АН-ын нэр дэвшигч Х.Баттулгад.  

Учир нь тэрбээр нийгмийг шуугиулсан, онц ноцтой гэмт хэрэгт оройлон оролцож байсан нь нийтийн дунд нэгэнт ил болж, хэвлэлийн хуудаснаа дэлгэгдэн үлджээ. Женко нэрээрээ нэрд гарсан эрхмийн нэр холбогдсон жигшүүрт хэргийг дэлгэж байна.

"Википедиа"-д тэмдэглэгдсэн Х.Баттулгын намтар

Image result for Женкогийн ба спирт1997 онд Монгол улсын хилээр 17 чингэлэг ачаа орж ирсэн нь гаалийн шалгалтаар хуурамч нэрээр нийтдээ 340 тонн спирт болох нь тогтоогдон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэжээ. Энэхүү хэрэгт "Женко" группын ах дүү Х.БаттулгаХ.БаттуулУИХ-ын экс гишүүн Ш.СайхансамбууАрслан Д.Мөнх-Эрдэнэ зэрэг олон хүнийг шалгасан байна. Хэргийг шалгах явцад тэрхүү асар их спиртыг ус болгон хэргийн баримтыг хуурамчаар үйлдэн хэргийг завхруулан мартуулсан түүхтэй. 1997 оны аравдугаар сарын 5-ны шөнө тухайн үед УИХ-ын гишүүн байсан С.Билэгсайханы хувийн “Билэг” гаалийн баталгаат агуулахын хяналтын талбайд байсан 17 чингэлэг спирт гэнэт алдагдсанаар энэ түүх эхэлдэг. Тэрхүү 17 чингэлэг спиртийг жижиглэнд шилжүүлэн тооцвол нэг сая 300 мянган шил архи болох байсан гэдэг. Энэ нь монголчуудын хэдэн жилийн мансуурлын “хэрэгцээг” хангаж чадах хэмжээний спирт байсан гэсэн үг. Тухайн үед ийм их хэмжээтэй спиртийг гааль, хил, цагдаа бүгд хуйвалдсан, урьдчилан бэлтгэсэн тохиолдолд л оруулж ирж чадах байсан. Орж ирсэн 17 чингэлэг спиртийг ариутгалын бодисоор сольж гаалийн бүртгэлд бүртгэсэн баримтыг Монгол телевизийн сэтгүүлчид хальсанд буулгасан нь дээрх хэргийн дуулианыг хоёрдугаар шатанд өрнүүлэх болсон. 17 чингэлэг спиртийн эзэн нь “Женко” компанийн захирал Х.Баттулгын ах эдүгээ “Талх чихэр” хувьцаат компанийн захирал Х.Баттуул байсан гэлцдэг. Тэр 17 чингэлэг спиртээ нэг шөнийн дотор алга болгоод зогсохгүй хүн хөлсөлж Монгол телевизээс баримт болох хуурцгийг хулгайлуулсан нь барууны адал явдалтай киноны сюжетаас ч давж гарсан юм...

Х.Баттулгын ялаас мултрах ганц гарц нь...

Image result for Женкогийн жигшүүрт хэрэг"Өөрөө ч юм хийдэггүй, өрөөлийг ч юм хийлгэдэггүй" хэмээн Х.Баттулгыг хүмүүс ярьдаг. Энэ бүхэн нь Х.Баттулгын үйлдлээс нь, холбогдож буй гэмт хэргээс нь тодорхой харагдана. Тухайлбал, "Монголын төмөр зам", Солонгосын "Самсунг СТ" гэх компанитай холбогдох дуулиант хэрэг юм.

Энэ хэрэг өнгөрсөн 2016 онд хүчээ авч, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олонтаа яригдаж байв. Хэргийн талаар өгүүлье. Тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх, Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс шалгаж байв. Хэргийг Нийслэлийн прокурорын газарт хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байдаг. Энэ талаар АТГ-ын нэгэн эх сурвалж “Монголын төмөр зам”-аас онц их хэмжээний мөнгө завшсан хэргээр анх Б.Батзаяа, Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нарыг 2015 оны аравдугаар сарын 30-нд баривчилсан. Мөн Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн хөрөнгөөс онц их хэмжээгээр залилсан, завшсан, Хонгконгоор дамжуулан угаасан байж болзошгүй хэмээн УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх нарыг шалгасан. Яллагдагчаар тооцсон. Мөн хилийн хориг тавьсан байгаа. Нийслэлийн прокурорын газраас хавтаст хэрэгтэй танилцаад, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх байх” гэв.

Тэднийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 263.3 дугаар зүйл ангид зааснаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгасан байдаг. Хэргийн талаар сануулахад, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор босгох ажилд төсвөөс 24 тэрбум төгрөг өгсний 22 тэрбумыг нь судалгааны ажил гэх нэрийн дор шамшигдуулсан байж болзошгүй хэмээн уг хэргийг анх шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, уг ажлыг хийх компанийг тендергүйгээр шалгаруулж, Чингис бондын мөнгөнөөс 5.8 сая ам.доллар олгох эрх олгосон эзэн өнөөг хүртэл тодроогүй байгаа юм. Нэг үгээр хэлбэл, хууль хяналтынханд төрийн томоохон төслийг эхлүүлэх явцад өөрсдийн танил тал, багийн хүмүүсээ албан тушаалд томилж, тэднээр дамжуулж төрөөс их хэмжээний мөнгө шамшигдуулж улсыг хохироосон гэх үндэслэл гарч иржээ. Уг хэрэгт холбогдсон Б.Батзаяа болон “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нар ч буруугаа хүлээж, мэдүүлэгт гарын үсэг зурсан байдаг. Тэд дээрх ажлуудыг хийхдээ дээрх албан тушаалтнуудын заавар, зөвлөмжийн дагуу хийсэн гэж хэлсэн аж. Энэ нь дээрх албан тушаалтнуудыг хэрэгт татан шалгах нөхцөл бүрдсэн байна. Мөн хоригдож буй хүмүүсийн ярьж байгаачлан Б.Батзаяа нарт үүрэг өгсөн байж болох баримт ч олдсон гэх мэдээлэл байна. Энэ мэтээр УИХ-ын гишүүн Х.Баттулга, А.Гансүх нарт хамаарах, тэднийг холбогдуулан шалгах үндэслэлүүд гарчээ. Мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүн Х.Баттулга, А.Гансүх нарын өгсөн чиглэлийн дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа 2013 оны тавдугаар сарын 6-нд “Самсунг СТ” компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулан тендергүй сонгон шалгаруулалт хийж, мөнгө угаах боломжийг нээн өгсөн гэж үзэж буй талаар эх сурвалж хэлэв. Цагдаагийнхан чухам энэ баримтуудыг эх сурвалжаа болгон хөөн сурвалжилсны эцэст нотлох баримтуудыг цуглуулаад байгаа гэнэ.

Түүнчлэн энэ хэрэгтэй холбоотой гол анхаарал татсан зүйл нь 91 дүгээр тушаал юм байна. Тодруулбал, 2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд Засгийн газрын 121 дүгээр тогтоол гарч “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай тогтоол гарч А.Гансүх нар гарын үсэг зурснаар “Энержи ресурс” ХХК-тай байгуулсан Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын концессын гэрээг цуцалсан юм. Улмаар 2013 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Шинэ Төмөр зам төслийн ажлыг эрчимжүүлэх” Зам тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарын хамтарсан 91 дүгээр тушаал гарч эрх байгуулах чиглэл өгсөн байдаг аж. Тухайн үед ТӨХ Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд харьяалагддаг байсан бөгөөд сайдаар Х.Баттулга ажиллаж байжээ. Х.Баттулга, А.Гансүх хоёрыг шалгаж буй үндсэн баримт бол энэхүү 91 дүгээр хамтарсан тушаал гэнэ. Төмөр замын ажлыг тооцоо судалгаагүй эхлүүлж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг зүйлчлэлээр шалгаж буй тул түүнийг нотлох бичиг баримт нь энэхүү тушаал болсон байдаг.

Энэ мэт албан тушаалаа ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдсон хүн өнөөдөр ЕРӨНХИЙЛӨГЧ болохоор санаархаж байгаа нь цаанаа шалтгаантай. Учир мэдэх хүмүүсийн өгүүлж байгаагаар "Х.Баттулга Ерөнхийлөгчид өрсөлдөж буй гол шалтгаан нь ялаас мултрах арга саам байхыг үгүйсгэхгүй" хэмээж байгаа юм.

Х.Баттулгын хамсаатан гэгдэх гадаад руу зугтаасан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нар

Эх сурвалж: Criminal.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна