Хар тамхитай холбоотой 291 хүнийг шүүхээр шүүжээ

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг жилээс жилд өсөж байгааг албаныхан онцолж байна. Тодруулбал, улсын хэмжээнд бүртгэгдсэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөлх эм, бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргийг сүүлийн 3 жилээр авч үзвэл 2015 онд 79 хэрэг 201 гэмт үйлдэлд 169 хүн, 2016 онд 109 хэрэгт 250 гэмт үйлдэлд 224 хүн, 2017 онд эхний дөрвөн сарын байдлаар 37 хэрэгт 85 хүнийг холбогдуулан шалгасан байна. Өнгөрсөн онд 378 үйлдэлтэй 313 хүнд холбогдох 139 хэрэгт мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар 235 үйлдэлтэй 200 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар 25 үйлдэлтэй 19 хүнд холбогдох 13 хэргийг прокурорт шилжүүлэн, 41 хүнд холбогдох 21 хэргийг бусад хэрэгт нэгтгэн нийт 291 хүнд холбогдох 115 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна