Монголын анхны тусгай албаныхан Сэлэнгийн атмануудыг дийлэлгүй буцсан түүхээс

Монголын анхны тусгай албаныхан Сэлэнгийн атмануудыг дийлэлгүй буцсан түүхээс

Сэлэнгэ аймгийн залуу нийтлэлч Б.Цогтбаярын "Миний мэдэх Сүхбаатар Хот" номын хэсгээс зохиогчын зөвшөөрөлтэйгөөр дээжлэн хүргэж байна.

1990 оны 8-р сарын 28-нд Хэнтий аймагт нууц товчооны 751-н жилийн ойд хэв журам сахиулахаар анхны тусгай хүчин очиж анхлан хүмүүст харагдаж эхлэн олны дунд яриа болон тархаж байв.1990 оны 8 сарын 20-н хавьцаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөн дээр Сарны өртөө буюу LUX зэрэглэлийн 2 вагонтой анхны тусгай албаны ажилчид ирж түр хугацаагаар байрласан байна. Эмх цэгц, дэг журмыг сахиулах нэрээр тусгай албаны ажилчид эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж Сүхбаатар хотод энгийн ажлаа хийж явсан хүмүүс болон хүүхэд хөгшдийг зодож дээрэлхэж байжээ. Мөн төмөр замын ажилтан, шагийн бараа галт тэргэнд зарж явсан болон энгийн хүмүүсийг тусгайгийн гэсэн нэрээр вагоны таамбарт оруулан зодох нь бүр хэрээс хэтэрч олны уур бухимдлыг дээд цэгт нь хүргэж байв. Сүхбаатар өртөөн дээр сүү зардаг хөгшин эмгэнийг хүртэл хурдан яваач энд сүү зарж болохгүй гэх маягаар араас нь жийн унагааж хоорондоо хөхрөлдөх зэргээр даажигнан ард түмний уур бухимдал зэвүүцлийн хүргэж байлаа. Өдрийн 16:15 минут Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын атаман гэх Өнчин Нэргүй, Ниёо Гамбаа, Хар Лутаа, Майга Баадай гэх мэтийн тэр үеийн атаманууд хөл бөмбөгийн дэлхийн аваргын тойм үзэнгээ пиво ууцгаан баг тамирчдын тухай хоорондоо цэц булаацалдан ярьцгааж байлаа. Энэ үеэр гаднаас хүн орж ирж байгаа бололтой пижигнэлдэн гутлаа гөвсөөр хаалга татан н.Энхтүвшин орж ирэв. Түүний нүүр нэлэнхийдээ цус болж хувцас нь тохой орчимдоо шороо болсон байсан бөгөөд газар унаад зодуулсан гэдэг нь туршлагатай атамануудад шууд ойлгогдож байв. Бүгд л хөл бөмбөгийн тухай цэц булаацалдан ярьж байсан халамцуу залуус нэг нөхрөө зодуулсан байхыг хараад юу болсныг бараг асуултгүй ойлгож байв.

Энхтүвшин: Амьсгаа нь дарагдаагүй уур хилэн нь ихэд хүрэн зэвүүцсэн байдлаар шүдээ зуун за энэ тусгай нэртэй нусгай бацаанууд арай дэндлээ ганц шагийн бараа ядарсан хөгшчүүлдээ авч өгч яваад тэд нарт ингэтлээ зодуулдаг юм байна,одоо Сэлэнгэдээ алхаж чадахаа байх юм байна л даа гэх зэргээр нөхдөдөө ярьж гарлаа. Энэ үед сахлаа толинд хусаж байсан Өнчин Нэргүй эргэн харж их л тайвнаар за Энхтүвшээн одоо тайвшир тэд нарыг одоо журманд нь оруулах цаг болсон юм байна.Тэндээс нэг пиво аваад уу гэж эрүүгээрээ ширээний доошоо заан эргэж харан сахлаа хуслаа.Өнчин Нэргүй хэдхэн хоногийн өмнө нь энэ тусгай гэх хүмүүст зодуулан төрийн цагдаа гэсэн утгаар хүндлээд дуугүй өнгөрчээ.Түүний мэдэхээр Сүхбаатар хотын залуу хүүхэд хөгшдийн 70 гаруй хувь нь зодуулсан,зарим атаман гэх нөхдүүдийг гяндан хүлэлт гэх залхаан цээрлүүлэх гавлалтаар шоглож байсан гэдгийг тэр мэдэж байлаа.Бүгдээрээ тайвширч Энхтүвшин цус болсон нүүрээ угаан шар айраг найзуудтайгаа тулгаад хөгжмөө чангалахад bad boys blue- you”re a woman гэх дуу эд дундаа явж байлаа. Оройн 19:38 минут Сүхбаатар өртөөнөөс бага зэрэг зайдуу байрлаж байгаа тусгайгийнхан вагон дээр бүгдээрээ хамтдаа очицгоов.Энд зөвхөн дээр дурдагдсан таван залуу ирцгээв.70 ,80-аад залуусын эсрэг 5-хан залуу зодолдохоор очно гэдэг мундаг зориг гэмээр.Мөн ард түмнээ өмөөрч байна шүү дээ гэдэг бодол хэн хэнд нь урам зориг өгч байв.Залуусыг вагонд дөхөж очиход LUX вагоноосоо гаран тамхилж байсан хоёр тусгайгийн ажилтан чоно харсан туулай гэлтэй гэнэт Хар Лутаа Ниёо Гамбаа-ыг харан зог тусан зогсов.Хоёр ажилтан өмнө нь Хар Лутаа,Ниёо Гамбаа хоёртой тооцоотой байснаа санаж ингэж нүүр тулна гэж ухаан санаанд нь ер орж ирсэнгүй.Зөөлөн бүлээн салхи хацар элбэн үлээхэн намар дөхөж байгааг санагдуулам гэмээр.Арайч ингээд хүрээд ирнэ гэж бодоогүй залуус талдаа ч ороогүй байгаа тамхиа шууд хаяан гэнэт ухаан оров уу үгүй юу гэлтэй хоёр галт тэрэгнийхээ зүг шууд зугтаав.Энэ үеэр Хар Лутаа ухас хийн гүйн арай ядан гүйцэн очиж тооцоотой байсан ажилтны хонгон талд хутгалж амжив.Ниёо Гамбаа харин нөгөө ажилтанг яг вагонлуугаа орох төдийд хэд хэд хутгалан шат руу авиран байгаа залууг татаж унагах гэтэл чадалгүй зугтаалга чив.Хоёр тусгайгийн ажилтан цусаа урсган вагон дамжин зугтаж голын хаалгаа түгжин цааш өөр вагон руу орон амь гарчээ.Араас нь хөөн орох гэхэд вагоны үйлчлэгч залуу хашхичин хаалгаа хаах гэж оролдон тэд хэсэг тэмцэлдэв.Үйлчлэгч залуу хаалгаа хаах гэж ноцолдохдоо Лутаагийн нүүрлүү өшиглөн мөн гарт байсан Турбо төмрөөрөө цохих гэж далайх тэр агшинд том тоосго үйлчлэгч залуугийн нүүрэн тус газар маш хүчтэй буун залуу хойш савж ухаан алдан уналаа.Бүгд хаанаас юун тоосго ороод ирэвээ гэж гайхан эргэн хартал Энхтүвшин хурдан ороочээ юугаа гайхаж хараад байгаан бэ? гэж юу ч болоогүй юм шиг хэлээд тайвнаар дайран орцгоов. Вагоны үүд бүрэн цэвэрлэгдэн нээлттэй болж вагон руу бүрэн нэвтрэх боломжтой болж Өнчин Нэргүй түүчээлэн хурдтай том том алхан явахад эхний вагоны голын тасагт Тусгайгийнхныг ахлан явж байгаа Намдаг гэх хошууч залуу ганцаар хооллон сууж байжээ.Энэ мөчид Нэргүй эргэж харан бусад нөхдөө дараагийн вагонд нэвтрэхийг тушаагаад Хошууч Намдагтай хоёулханаа үлдэв. Хошууч их л тайвнаар Нэргүйг суухыг урихад ах хүнийг хүндэлдэг нутгийн ёс мөн өөрийн хүмүүжил ёс зүйн дагуу Нэргүй суулаа.Хошууч за залуу минь ингэж болохгүй гэдгээ мэдэж байгаа биздээ.Хэрвээ асуудал үүсвэл их л хурц байх болов уудаа гээд ширээн дээр байсан коньякнаас хундагалан хийж өгөнгөө за тэгвэл хоёулаа эр хүн шиг эндээ үзийдаа ахыгаа харин чи бардаг л байгаадаа гэж ёжлон инээж гадуур дүрэмт хувцсаа тайлав. Хэдхэн секундын дараа тэр вагоны үүдэнд ухаан алдаж унасан залуу тун удахгүй гардан тулаанд орох гэж байгаа хошууч Нэргүй хоёроос өөр хүн тэр вагонд байхгүй байв. Оройн 20:10 Вагоны голын хаалгыг эвдэж байх дуунаар хутгалуулж цус алдсан хоёр нөхрөө харсан тусгай албаны ажилчид бүгд бужигналдан ихэд айцгаав.Бүгд чив чимээгүй болцгоон хоёр нөхрөө харан зогсох тэр үед вагоны голын хаалгыг эвдэх дуу чихэнд сонсогдон байсан нь залууст удахгүй аймшигтай зүйл болох гэж байгаа мэдрэмж хэн хэнд нь төрж байв.Тэд Сэлэнгийн залуусыг ингэж зориг гарган дайрч тулалдахаар ирнэ гэж бүр зүүдэндээ ч төсөөлөөгүй явсан нь эрсдэлийг тооцоолоогүй залуу хүмүүст ёстой нэг сургамж гэх чинь болж. Тэр дунд үнэхээрийн айсан залуу ажилтан ямар нэгэн юм хийхгүй л бол болохгүй гэсэн зөн совингоо даган ака 47 автомат буугаа шүүрэн авч вагоны нээлттэй цонхоор нэг макзин сумаа дуустал шүршив.Гэвч энэ айлгах гэж буудсан буудалт алдаа болно гэж яахан санах билээ. Буун дуу Сүхбаатар хотод бүхэлдээ сонсогдож өртөөн дээр байсан залуусын чих сэрс хийгээд тэдний вагонлуу анхаарлаа хандуулан төвд байсан атаманууд энэ юун буу дуу вэ?гэх маягаар вокзал дээр пижигнэлдэн цугларцгаав.Хэсэг хугацааны дараа хаана юу болов юу болоод байгаан бэ? гэсэн хэн хэнээсээ асуусан юу болоод байгааг ойлгохгүй хүмүүсээр Сүхбаатар өртөө дүүрч эхлэв. 20:22 Залгаа вагонд байгаа хошууч Намдаг ,Нэргүй хоёрын гардан тулаан Өнчин Нэргүйн ялалтаар дууссан байв.Сэлэнгийн залуус бага байхын л тусгай шиг бэлтгэгдэж байсан гэлцдэг. 90-ны атаманууд хар багаасаа л зодолдон чулуун байлдаан хийж зундаа бүгд орхон голдоо орон өнжиж шумбах нь шумбаж сэлэх нь сэлж жинхэнэ сэлэнгийн хүн сэлж чадахгүй бол Сэлэнгийн биш гэсэн яриа одоо болтол байдаг нь үүнтэй ч холбоотой байх.Тийм болохоороо ч тэрүү өөрөөсөө хэд ах Хошууч залууг Өнчин Нэргүй төвөггүйхэн дийлж харин ухаан алдсан хошууч купений шалан дээр хэвтэж байв. Бага зэргийн хацраа зүсүүлсэн Нэргүй шалан дээр хэвтэх хошуучийг орон дээр хэвтүүлэх гэж өргөж байх зуур нууцаар араас нь сэм цохих гэж байсан тусгай ажилтны дүрс коньякны шилэнд ойн байгаа нь харагдав.Тэгэхдээ түүнийг хараагүй мэт болж яг Турбо төмрөөр цохих гэж оролдох тэр мөчид залуугийн цохилтыг гаргаж ширээн дээр байсан коньякны шилийг хагалан залуугийн гэдсийг зүсэхэд тэрээр арын халаасандаа байсан хутгаа гарган Нэргүйрүү улайран дайрлаа. Хэсэг хугацааны дараа дээр доороо орон алалцаж байгаа хоёр залууг хөндлөнгөөс харвал яг л нөгөө Холливудын кино л ийм л байдаг даа гэмээр дүр зураг үзэгдэж байв. Яг энэ агшинд хоёр давхарт явах хөгжмөөр Modern Talking - Brother Louie гэх дуу солигдон эхэлж байлаа. 20:30 Сүхбаатар өртөөн дээр 1000-аад хүн цугларсан байв.Атаман гэх зарим нэмэлт хүч болсон залуус буу дуунаар гүйлдэн ирцгээлээ.Нөгөө вагоны голын хаалгыг эвдэж чадсан дөрвөн залуу шууд хутгатай дайран ороход дотор байсан залуус бужигналдан зугтаж бүгдээрээ вагоноосоо бууцгаан Сүхбаатар өртөөний яг одоогийн байрлах том цагны урд нийтийг хамарсан маш хүчирхэг зодоон болов.Энгийн 3 залууг ганц тусгайгийн ажилтан ганц ганц цохилтоор унагаж байгаан хөндлөнгөөс харсан хүмүүст нөгөө хонгилдоо гэдэг зодоонтой кино нь санаанд нь бууж байв.Хэсэг хугацааны дараа бүгд зайгаа авцгаан энэ зодоонд зөвхөн атаман тусгайгийнхан хоорондоо үзнэ шүү өөр хэнч битгий ороорой гэх нэгэн залуугийн дуу тэнгэрт хадав.Мөн бусад тэнд байсан хүмүүст ч анхааруулан хэлэв.Бүгд хоёр тал болон зайгаа авцгаан хэсэг хугацааны дараа хоорондоо шууд гардан тулалдах гэж байв.Тусгай албаны ажилчид маш нууц гэдэг кино дээр гардаг шиг он жавуудаа дайраад ааа гэж орилон шууд гардан тулаанд орцгоов.Энэ зодоон үнэхээр цэвэрхэн зодоон байв.Хажуу талаас гар орч ирэн унагааж байхад нөгөө тал нь шууд татан босгож нөгөө хүнээ зодох мөн унасан нэгнийг дээрээс нүдэхгүй шууд дараагын хүнтэй тулалдах зэргээр олон хүний зодоон гэхэд шударга байв.Энэ үед Сэлэнгийн цагдаа нар ирэхэд угаасаа ялагдаад бүр алуулах дээр тулж байсан тусгайгийн залуус вагонруугаа зугтан ороход тэнд хөндлөнгөөс ажиглаж байсан хүүхэд залуус эсэргүүцэн мөн өмнө ах эгчийн дээрэлхэн зодож байсанд хорсон тэдний вагонлуу чулуу нүүлгэж байв.Яахын аргүй цагдаа нарын хүч хүрэхгүй нэмэлт хүчийг даруй дуудах тушаал буулгав.Энэ үеэр олон нийт ямар ч эмх замбаргүй хөл толгойн мэдэгдэхгүй вагонруу чулуу шидэх нь шидэж мод тоосго, турбагаар тэдний вагоныг цохиж байв.Вагоны тээглэгч буюу зам дээр гацаасан төмрийг авч маш олон залуус гэрэлт хөшөөний зүг тэднийг чирэн замдаа цонхны хаг цохисон вагонлуу чулуу нүүлгэсэн хэвээр л байв.Вагоныг бараг хөмөрүүлэхнүү гэлтэй маш олон хүн тойрон дайрч дотор байгаа шинэхэн офицер залуусыг жинхэнэ л журманд нь оруулж байв. 9:00 Сэлэнгэ аймгийн цагдаа нар дээд газраас тушаал аван олон нийтийг тараах гэж оролдож байлаа.Улаанбаатар руу тусгай албаны залуусыг шуурхайлан явуулах арга хэмжээ амжилттай болж 9:15 воган хөдлөн тэд явцгааснаар байдал намжив. Төгсгөл Дээр дурьдагдсан залуус бүгд ял авсан бөгөөд мөн тусгай албаны ажилчид гээд байгаа хүмүүст ард иргэдээс нийт 3 хуудас дүүрэн гарын хуудастай өргөдөл ирсэн байна.Тэр үеийн эр хүмүүс эр хүн шиг цаг байсан болохоор тэд харилцан тохиролцон эвлэрч 1991оны 7сарын 25 өршөөлөөр өршөөгдсөнөөр энэ хэрэг Сүхбаатар хотын дунд болон Сэлэнгэ аймаг даяар ам дамжин яригдах болсныг Өнчин Нэргүй гэх энэ эрхмээс Сүхбаатар өртөөний хоёр давхарт Юрий Шатунов-Белые Розы гэх дууны намуухан аясд ярилцаж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын залуу Б.Цотбаяр миний бие цаасан дээр буулгасныг өчмүй.

 

Ар халхын атманууд пэйж хуудсаас 

Эх сурвалж: www.CRIMINAL.mn


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
За тэр орой биеээр тэнд байсан болой
2018-03-06 13:13:54    |    112.72.11.107
mundag bnaa
2018-03-06 17:53:35    |    110.70.57.105
Ийм зүйлд итгэх ард түмэнтэй улс яаж ч хөгжих билээ. Болдоггүй хэдэн нөхрийг л газар дээр нь нам буудахад хулчгар зантай монголчууд нам болно шүү дээ. 2008.07.01 мартаагүй биз?
2018-03-07 07:07:49    |    103.229.120.153
ter odor martagdah yosgui
2018-03-07 07:09:05    |    27.123.212.140
teneg yum bichdeg lalaruud.
2018-03-07 09:37:21    |    66.181.161.112
Сэлэнгэчүүд бүгд л мэддэг
2018-03-07 13:45:15    |    66.181.177.78
Aay yaya 1990 0820 bi yg toroj bjde manai sellengiinhen alna allna
2018-03-07 18:01:02    |    27.123.212.143
Uran saihnii hetrvvleg owoo oruuljee
2018-03-07 21:00:34    |    202.9.43.227
mundag ymaa baharhaj bnaa avga ahaaraa
2018-03-07 21:52:32    |    66.181.160.120
Шаажаагаан шүү нээрээ
2018-03-08 08:37:40    |    202.21.106.135
Unen bolson boditoigoor tuuh shuu. Har Lutaa tatvariin gazar ajillaj bgaa gesen.
2018-03-08 19:26:42    |    185.66.195.64
Өнчин нэргүй гол рольд тоглосон болсон байна шүү дээ
2018-03-08 20:39:46    |    27.123.214.110
90 ond hol bombog vzlee yu.
2018-03-09 13:36:50    |    103.29.146.8
Тусгайгийн бүлгийн ахлагч ахлах дэслэгч Д.Дагважамц вагон доторх дайралтыг АКМС буугаар анхааруулсан буудлага хийж Сэлэнгийн залууст анхааруулж зогсоосон бөгөөд энэ үйл явдал бодит зүйл гэдгийг нотлоно.
2018-03-09 15:43:42    |    66.181.160.52
Ter ueiin mongolbers odoo ueiiin er em ni medegdehgui zarim neg zaluusiig bdwol er hunshig humuus bsiishvv
2018-03-10 09:47:03    |    202.21.107.22
Selengiinhen bs ovoo uleedeg garuud bdag shu
2018-03-10 15:59:43    |    66.181.160.49
Unen bodit tuuh shuu odoonii zaluus hudlaa sagsuurahaas or yu ch chadahgui nusnuud bhgui yumw
2018-03-11 02:55:02    |    103.57.93.135
Цогоо бацаан шал худалаа бичжээ миний бие тэр зодооны үед байсан ийм явдал болоогүй зөвхөн вокзал дээр суудал ирэх үед болсон зодоон шүү дээ.
2018-03-11 07:26:23    |    183.177.98.238
Өнчин Нэргүй нилээн давстай шааж Тэр үеийн төмөр замын атманууд оролцож байсан хаа байсан Салхит Корпусын нөхөд сураггүй шүү.
2018-03-11 07:29:26    |    183.177.98.238
Өнчин Нэргүй нилээн давстай шааж Тэр үеийн төмөр замын атманууд оролцож байсан хаа байсан Салхит Корпусын нөхөд сураггүй шүү.
2018-03-11 07:29:26    |    183.177.98.238
ene bol unen tuuh shuu bi bugdiig ni mednee hudlaa geed bgaa lalruud min
2018-03-11 08:07:38    |    202.131.231.138
zailuuldaa chaavaas baharhah yumaa mon ch olj dee. uuniihee orond nom unshij gadaad hel surch tolgoigoo zenegle dee ... / guniglav/
2018-03-13 05:30:01    |    78.71.198.147
яах гэж ийм худлаа юм бичиж баыдгиын
2018-03-13 08:41:26    |    112.72.11.118
Chookhon khetryylsen bolkhoos yag bolson yavdal ynen shyy .Tekhdee tsergyyd l salagsan tusalsan shyy dee.
2018-03-14 04:38:47    |    185.75.139.248
har nohoi golog min setgvvlch blh gj jvjiglej bnu chi chadhuu ai.
2018-03-14 20:07:11    |    202.179.31.56
Tsagdaagiin tusgai 89 ond baiguulagdsan 90 ond ch yu ch medekhgui sagsuu kheden patsaan l ochij baijdee Za tegeed Tsagdagiin tusgai odoo ch gesen mergejil bolovsrolgui kheden sagsuu patsaanuud baidag kheveeree ukhsnii tusgai baikh vedeee nusgai gekheer l nukhduud baidag
2018-03-16 08:12:51    |    203.91.112.146
Door bichsen pizdaa biti shaagad bgaraa tomor zaminhan bsn ch gj=h shig dandaa Salhitin amni atmanuud bsn shuu....
2018-03-17 00:19:46    |    64.119.23.173
аха, благодарю! --- Замечательное сообщение скачать fifa 15 16 через торрент, fifa 15 скачать бесплатно полная версия а также fifa 15 ultimate team ios скачать скачать fifa 15 ultimate team
2018-03-18 06:59:46    |    134.249.53.253
ene bolson yvdal aa. uuniig odoo 50-aas nasnii selengiin humuus l medne. jaahan hetruulegtei bolohoos unen lyum bichsen baina.
2018-04-01 18:17:24    |    202.179.31.117
That ingshit would have saved us a lot of effort early on.
2018-04-02 09:52:46    |    46.161.14.99
Тэр үед чинь Дарханы цагдаагын дарга Батаевыг Сэлэнгийн цагдаагын даргаар тавьсан байх шүү. Сэлэнгэд ажилаар очсон чинь бүх цагдаа нь макаров зүүчихсэн сүртэй байсан.
2018-04-13 22:25:08    |    103.229.120.66
Thanks for the great info dog I owe you biytgig.
2018-04-15 04:04:47    |    46.161.14.99
I went to tons of links before this, what was I thkinnig? http://xeennuc.com [url=http://oxdvrvy.com]oxdvrv y[/url] [link=http://jtldypxsf.com]jtl dypxsf[/link]
2018-04-16 02:00:03    |    46.161.14.99
Unen Tusgai tasagiinhan gutamshigtaigaar yalagdsan oorsdoo yarij baisan Zorigoo Altansukh Bayasa bugd l tegj yaridag
2018-04-21 18:30:14    |    64.119.27.216
Зодуулах нь ч зодуулсан. Буурал Дагва бүлгийн даргаар явсан гэдэг. Дараа нь даагаа нэхээд цусыг нь хольсон гэдэг. Энэн дээр бас давс нэмэгдсэн л болтой.
2018-04-22 23:24:56    |    202.21.106.135
Гудамжны зодоончоо магтаж, малын хулгайчийг сайн эр гэдэг энэ үхрүүд хэзээ ч улс шиг болж чадахгүй. Худлаа атман нэрээр хулгайч луйварчдаа магтах юм. Хятад орос, герман аль ч оронд цагдаа, тусгайгнхнаа бурхан шиг хүндэлж айж байдаг. Луйварчдын улс гэж манайхыг л хэлэх байх_ Цагдааг л муу хэлж шоронд явснаа сансарт ниссэн мэт онгирооно.
2018-05-18 18:48:26    |    66.181.181.19
Арай сүртэй бичвэр байна.Дараа нь арьсаа хуулуулснаа бичсэнгүй.Болов
2018-06-11 21:17:50    |    66.181.160.63

Эрэн сурвалжилж байна