ЗХУ-д хийсэн нойрны эсрэг аймшигт туршилт

ЗХУ-д хийсэн нойрны эсрэг аймшигт туршилт

1940-өөд онд Оросын хэсэг судлаачид нэгэн хачирхалтай, гаж гэмээр туршилтыг хийжээ. Энэ туршилтын зорилго нь нэгэн төрлийн хорт хий ашиглан хүнийг сарын турш унтуулахгүй байлгаад үр дүнг нь харах явдал байлаа.

Сонгож авсан таван хүнийг цоожтой өрөөнд хорьж, зузаан шилэн цонхны цаанаас (тэр үед хяналтын камер байгаагүй) үйлдэл бүрийг нь ажиглаж, үг бүрийг нь микрофоноор сонсож байжээ. Дээрх хий агаарт хэт ихээр хуримтлагдвал хүнийг үхүүлэх аюултай учраас өрөөний агаарыг байнга хянаж байв. Өрөөнд унших ном, амарч хэвтэх ор, угаалтуур, жорлон, нэг сар идэж хүрэлцэх хоол хүнс орхижээ.

Туршилтад оролцогсод бүгд улс төрийн хоригдлууд байв. Хэрвээ нэг сар унтахгүй тэсэх юм бол тэдэнд эрх чөлөө олгоно гэж амласан байна. Энэ нь мэдээж худал амлалт байсныг хэлэх хэрэгтэй. Эхний таван хоногт гоц зүйл ажиглагдсангүй, ямар ч гэсэн эрх чөлөө хүссэн хоригдлууд гомдол гаргасангүй. Гэвч хэсэг хугацааны дараа тэд өнгөрсөн үеийн тааламжгүй дурсамжаа хуваалцаж, хар бараан сэдвээр ярилцах нь ихсээд иржээ. 5 өдөр өнгөрсний дараа тэд энд ирэх учир шалтгаан болсон үйл явдлыг хараан зүхэх болж, хүнд хэлбэрийн паранойд өвчний шинж тэмдэг илэрч эхэлжээ. Хоорондоо ярилцахаа ч байж, харин микрофоноор бие биенээ ховлох болов. Хамтрагчдаа илчилснээр судлаачдын итгэлийг олно гэж бодоцгоож байсан нь гайхал төрүүлж байв. Энэ бүхэн хорт хийний нөлөө байх гэж туршилт явуулагчид эхлээд бодож байжээ.

10 дахь өдрөө тэдний нэг орилж эхлэв. Тэрээр өрөөн дундуур гүйж, бараг 3 цаг орилж хашхирсны эцэст хоолой нь гарахаа больжээ. Хамгийн хачирхалтай нь, энэ үед бусад нь юу ч болоогүй юм шиг огт тоохгүй байжээ. Тэд микрофоноор бусдыгаа ховлон шивнэсээр л байв. Гэтэл 2 дахь нь мөн л орилж хашхирч гарчээ. Энэ үед бусад нь номын хуудаснуудыг урж аваад шүлс болон шээсээрээ норгон цонхон дээр нааж эхэлжээ. Ингэснээр тэднийг гаднаас нь ажиглах боломжгүй болсон байна.

Орилж хашхирах, микрофоноор шивнэх нь ч намдав. Дараагийн 3 өдрийн туршид өрөөнөөс ямар ч чимээ гарсангүй. Судлаачид өрөөн дэх хүчилтөрөгчийн хэмжээг хянаж байсан тул, хүчилтөрөгчийн хэрэглээ маш өндөр, яг л тавуул биеийн тамирын дасгал хийж буй мэт байгааг тогтоожээ.

14 дэх өдрийн өглөө судлаачид тэднийг үхсэн, эсвэл комд орлоо гэж бодоод урьд төлөвлөөгүй алхам хийхэд хүрч өрөөнд байрлуулсан чанга яригчаар: “Бид орж микрофоныг шалгах гэж байна. Хаалганаас холдож шалан дээр хэвтэцгээ! Зөрчсөн тохиолдолд буудах болно. Үгэнд орвол аль нэгийг тань чөлөөлнө” гэсэн зааврыг өгсөн байна. Гэтэл өмнөөс нь “Бидэнд одоо эрх чөлөө хэрэггүй болсон” гэх хачирхалтай хариу дуулджээ.

Ингээд туршилт явуулж буй эрдэмтэд, санхүүжүүлэгч цэргийнхэн гэсэн хоёр тал зөвлөлдөөд 15 дахь хоног дээрээ өрөөг нээхээр шийджээ. Өрөөнөөс хорт хийг гадагшлуулан цэвэр агаараар дүүргэсэн байна. Гэтэл бүр хачирхалтай юм болж хорт хийг эргүүлэн шахахыг гуйсан дуу хадаж гарчээ. Яг л амь нас нь үүнээс шалтгаалах мэт. Өрөөг нээж цэргүүдийг оруулан туршилтынхаа гаргаж ирэх тушаал өгөв. Ингэтэл орилон гуйх дуу бүр ч чангарч, дээрээс нь ямар нэгэн аймшигтай зүйл харсан цэргүүдийн дуу алдах ч сонсогджээ.

Туршилтад орсон таван хүний дөрвөн нь амьд байлаа. Гэхдээ тэднийг амьд гэж хэлэхэд туйлын бэрх байв. Хоол хүнсэнд 5 дахь өдрөөс эхлэн гар хүрээгүй бололтой харагдаж байж. Амь алдсан тав дахь хүний биеэс тасалж авсан махаар өрөөний ус зайлуулах нүх сүвийг чигжин тагласан байжээ. Өрөөнд хэдий хэмжээний цус нөж байгааг барагцаалахын ч аргагүй. “Амьд” үлдсэн дөрвөн хүний биеэс бас л их хэмжээний арьс мах, булчин шөрмөс нь үгүй болсон байв. Тэдний гар аймшигтайгаар гэмтэж бараг яс нь ил гарсныг харсан эрдэмтэд тэд шүдээрээ биш харин гараараа энэ бүхнийг хийсэн болохыг ойлгожээ. Мөн тэд өөрөө өөрийгөө сэглэж зулгаасан болохыг дараа дараагийн судалгаа ч нотолжээ. Дөрвүүлэнгийнх нь цээжний хөндийн доорх дотор эрхтнүүд үгүй болсон байв. Уушги, зүрх, өрц нь байрандаа байсан ч хавирганы арьс мах, булчин шөрмөсөө их хэмжээгээр урж тастсан тул уушги нь ил харагдаж байжээ. Сугалж хаясан бүх эрхтэн нь шалан дээр хэвтэж байв. Гэтэл хоол боловсруулах эрхтнүүд нь ажилласаар байжээ. Тэд өөрийгөө идэж байсан нь ойлгомжтой болжээ.

Тийшээ орсон цэргүүдийн олонх нь ихийг үзсэн тусгайгийнхан байсан ч, ихэд айцгааж эргэж орохоос татгалзаж байжээ. Харин “амьд” үлдсэн 4 унтахгүйн тулд хийг буцааж өгөхийг шаардан орилолдож байв... Тэднийг өргөж гаргах үед санаанд оромгүй хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн байна. Нэг цэргийн хүзүүг тас хазаж, нөгөө нь “хушгаа” хазуулснаас болж үхлийн шарх авчээ. Бусад 5 цэрэг нь аймшигт цочролын улмаас хямралд орж, хэдэн 7 хоногийн дараа амиа хорлон үхэцгээсэн байна. Энэ “гардан тулаан”-ы үеэр амьд үлдсэн 4-ийн нэг нь дэлүүгээ хүчтэй гэмтээсэн тул цус алдаж дороо үхжээ. Энэ хүн хүмүүн бусын их хүч гарган зодолдсон гэдэг. Эмч нар тайвшруулах тариа шахаж амжсан ч нэмэр болсонгүй. Мор фин 10 дозоор хийсэн ч яг л араатан мэтээр ноцолдож эмч нарын нэгний нь гар, хавиргыг хугалжээ.Ихээхэн цус алдаж, судсаар нь агаар дүүрсний дараа ч зүрх нь 2 минут орчим цохилсон гэнэ.Зүрх нь зогсчхоод байхад 3 минутын турш орилж, ойртож ирсэн болгоныг цохих гэж тэмүүлсээр байж, аажмаар сулран суларсаар чимээгүй болсон байна.

Үлдсэн 3-ыг чанга хүлж эмнэлгийн хяналтад оруулсан байна. Хоолой нь гэмтээгүй хоёр нь унтахгүйн тулд хийг буцаан өгөхийг шаардсаар байжээ.

Хамгийн хүнд гэмтэлтэйд нь мэс засал хийж эрхтнүүдийг нь буцаан суулгах болов. Гэтэл тэр бас л тайвшруулах бодисын нөлөөнд автахгүй байлаа. Хүнд том биетэй цэрэг түүнийг тогтоон барьж байсан боловч дийлдэхгүй, хүлээсээ алдууртал ноцолдож байжээ. Гэвч ерийн хэмжээнээс арай их мэдээ алдуулагч түүнийг дарж дөнгөсөн байна. Харин дөнгөж нүдээ анимагц зүрх нь зогсжээ. Задлан шинжилгээгээр түүний цусанд ердийнхөөс 3 дахин их хүчилтөрөгч байгаа нь тогтоогдсон байна. Мөн биед нь үлдсэн булчин шөрмөснүүд ихээр гэмтсэн, ноцолдох үед булчингийн их хүчдэлээс болж 9 ширхэг яс хугарсан гэсэн дүгнэлт гарчээ.

Амьд үлдсэн хоёрын нэг нь анх хашхирч, хоолойгоо гэмтээсэн хүн байлаа. Тэр бас л мэдээ алдуулахаас татгалзаж толгой сэгсэрч байв. Харин мэдээ алдуулах тариагүй мэс засал хийе гэхэд зөвшөөрөн толгой дохиж байжээ. 6 цаг үргэлжилж, эрхтнүүдийг нь буцаан байрлуулж, арьсыг нь нөхөн сэргээх мэс заслын үеэр тэр өвдөлтийг огт мэдрэхгүй байх шиг харагдаж байв. Анагаах ухааны үүднээс энэ хүн ийм байдалд амьд байх ямар ч боломжгүй гэж мэс засалч байн байн үглэж байсан гэдэг. Харц тулгарах үед тэр инээмсэглэж байсан гэж нэг сувилагч чичрэн байж ярьжээ. Мэс засал дуусах үед хоолойгоо хяхтнуулан юм хэлэхийг оролдож эхлэв. Ямар нэгэн чухал зүйл хэлж магад хэмээн найдсан эмч үзэг цаас авчирч өгчээ. Тэр “Хэрчээд бай!” гэж бичсэн байна.

Нөгөө хүнд ч мэс засал хийж эд эрхтнүүдийг нь буцаан байрлуулсан гэнэ. Тэр үргэлж л инээгээд байсан тул хөдөлгөөнгүй болгохоор саажуулагч тарьжээ. Гэвч саажуулах тарианы нөлөө маш хурдан гарч суллагдахаар ноцолдож эхэлсэн байна.

Энэ хоёр хоёул ярьж чаддаг болмогцоо унтуулдаггүй хийг буцаан өгөхийг гуйж байжээ. Яагаад яагаад эд эрхтнээ сугалж өөрсдийгөө гэмтээсэн, хий тэдэнд ямар хэрэгтэй болохыг нь асуухад хоёулаа “ Бид унтаж болохгүй” хэмээн хариулжээ.

Тэднийг өрөөнд нь буцаан оруулж ортой нь барьж хүлээд дахин зөвлөлдөв. Эрдэмтэд туршилтын хүмүүст эвтанази (үхэж буй хүмүүсийн шаналгааг хөнгөвчлөх зорилгоор үхлийн тун тарих) хийх хүсэлт гаргажээ. Гэвч урьд КГБ-д (манайхаар НАХЯ) ажиллаж байсан цэргийнхний тэргүүн эрдэмтдийн эсэргүүцлийг үл хайхран туршилтыг үргэлжлүүлэх тушаал өгчээ.

Дараагийн үе шатанд туршилтын хүмүүсийг тархины цахилгаан бичлэгийн аппараттай (ЭЭГ) холбож, хүлээсийг нь сулруулсан байна. Хийг буцааж өгнө гэж хэлмэгц л тэд эсэргүүцэл үзүүлэхээ больжээ. Тэд унтахгүйг байдаг чадлаараа хичээж байгаа нь удалгүй илэрхий болов. Чанга дуугаар хашхирч, хөлөөрөө хүлээсээ үрж, толгойгоо дэрнээс хөндийрүүлж, анхаарлаа аль болох өөр зүйлд хандуулахыг хичээж байжээ. ЭЭГ-д хамгийн түрүүнд холбогдсон хүний тархины бичлэг үе үе хоосон явж байгааг эрдэмтэд анзаарсан байна. Гэнэт тэр хүн нүдээ аньж, дэрэн дээр толгойгоо хүргэх агшинд ЭЭГ нь гүн нойр, дараа нь үхлийг заажээ. Энэ мөчид түүний зүрх зогссон байна.

Үлдсэн ганц хүн хий өгөхийг шаардан хашхирч эхэлжээ. Энэ үед түүний ЭЭГ бас л хоосон зай зааж эхлэв. Энэ үед цэргийнхний тэргүүн туршилт явуулсан 3 эрдэмтнийг өрөөнд оруулж түгжих тушаал өгчээ. Үүнийг сонсож амжсан нэг эрдэмтэн буу гаргаж офицерыг буудаж амжив. Үлдсэн хүмүүс өрөөнөөс зугтан гарсан байна.

“Би эдэнтэй цуг орохгүй. Яасан ч үгүй” гэж эрдэмтэн хашхирчээ. Тэгээд “Чи ер нь юу юм бэ? Би мэдэх хэрэгтэй байна” хэмээхэд нь туршилтын хүн инээмсэглэж:

“Чи ийм амархан мартчихлаа гэж үү? Бид бол та нар. Бид бол та нарын дотор нуугдаад хэзээ л бол хэзээ гарч ирэхэд бэлэн байдаг тэр галзуурал. Та нар шөнө болгон биднээс айж нуугддаг. Ингэснээрээ та нар биднийг номхруулж, үхүүлэхийг хүсдэг” гэж доогтой хариулав.

Эрдэмтэн түр эргэлзсэнээ зүрх рүү нь буудаж орхижээ. Нөгөө хүн “Эрх чөлөөтэй болоход... тун ч ойрхон байлаа” гэж хэлээд үхсэн байна.

Image result for зху-д хийсэн нойрны эсрэг туршилт

 

Эх сурвалж: www.CRIMINAL.mn

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
So excited I found this article as it made things much quriekc!
2018-04-02 10:43:40    |    46.161.14.99
What a joy to find such clear thignikn. Thanks for posting!
2018-04-15 04:08:25    |    46.161.14.99
If I coecinumatmd I could thank you enough for this, I”d be lying. http://hjxezzmoz.com [url=http://pqtuxprb.com]pqtux prb[/url] [link=http://ilrsdsnybky.com]i lrsdsnybky[/link]
2018-04-16 02:03:27    |    46.161.14.99

Эрэн сурвалжилж байна