Алдаржавыг хороосон ”ШАР” Нэргүй

Алдаржавыг хороосон  ”ШАР” Нэргүй

Одоогоос хэдэн жилийн өмнө Монголын эрүүгийн ертөнцөд нэлээд нөлөөтэй байсан Алдаржав Москвад нас нөгчсөн билээ. АЛдаржав нь зөвхөн 40 50 мянгатаар тогтохгүй хотын бусад дүүргүүдэд ч нөлөөтэй байсан хүн. Түүнийг Дамдинсүрэнгийн Нэргүй хөнөөсөн бөгөөд Оросын шүүхээс тавхан жилийн ял авсан. Тиймээс Нэргүй АЛдаржавыг өмгөөлж хамгаалсан мөн ч олон хүний хараалыг идсэн байх. Д.Нэргүйн тухай хүмүүс нэг их мэдэдгүй. Зөвхөн Алдаржавыг алсан алуурчин гэдгээр нь л гадарлах байх. Тэрээр багадаа их сэргэлэн сахилгагүй бас хөнгөндүү хүүхэд байж. 19-р хороололд төрж өссөн тэрбээр 1970-аад оны дунд үед Цэргийн дээд сургуульд орж дүүргээд Зүүнбаянгийн дивизэд ротын даргаар томилогдсон байна.

Түүний тухай Зүүнбаянгин дээхэн үеийн офицерууд Нэргүй үнэхээр хоншоортой аавын хүү байсан. Танхай цэргүүдийг ёстой нэг диграманд оруулж чаддаг Зүүнбаянгийн ганц атаман офицер байлаа. Нэг удаа Нэргүй 4 5н атаман залуутай зодолдоод бүгдийг нь хиартал цохиж унагаад :Та нар дахиад офицеруудад гар хүрээд үзээрэй. Нэг л офицер зодсон дуулдвал мөчийг чинь хуга цохино шүү: гэж сүрдүүлтэл цаадуул нь бид дахиж хэзээ ч офицеруудыг оролдохгүй гэж ам шүдээ өгсөн гэдэг. Энэ цагаас хойш Зүүнбаянгийн атаманууд офицеруудыг оролдохоо байжээ. Цэргийн хээрийн сургууль уралдаан тэмцээнд түүний хариуцсан рот ямагт тэргүүн байр эзэлнэ. Түүгээр ч барахгүй *Тэргүүний офицер* гэдэг ухагдахуунаар Батлан Хамгаалах Яамны удирдлагуудын анхаарлыг татаж байжээ. Гэтэл 1981 онд түүнд нэгэн харамсалтай явдал тохиолджээ. Нөгөө тэргүүний офицер Нэргүй чинь хүн алчихаж гэнэ гэсэн дуулиан дэгдэв. Үүний учир нь офицерууд архидаж байгаад хоорондоо маргалдаж нэгнийх нь амь нас хохирчээ.

Тэгээд цагдаагийнхан хэргийн учрыг олохоор нэлээд хэдэн офицероос мэдүүлэг авсаны үндсэн дээр талийгаачийг Нэргүй алсан болохыг тогтоосон байна. ИНгээд Зүүнбаянгийн сор болж байсан тэргүүний офицер Нэргүй 10н жилийн ял авж шоронруу илгээгдэх нь тэр. Талийгаач өөрөө бас буруутай байсан бөгөөд Нэргүй түүнийг санаатай алаагүй байна. Тийм ч учараас түүнийг ялаас мултлах бага ял оногдуулах гэж ангийн офицер , цэргүүд олон арван өргөлдөл бичиж шүүхийнхэнд илгээсэн гэдэг. Үүний ачаар Нэргүй цөөхөн жилийн ял авсан байж ч мэдэх юм. Түүнийг хүн амины хэрэгт холбогдохоос өмнө Батлан Хамгаалах Яамны удирдлага Зөвлөлтийн цэргийн академид явуулах талаар ярилцаж байсан бөгөөд Нэргүйн хувь заяа ийнхүү агшин зуурт буруугаар эргэсэн нь харамсалтай. Нэргүй шоронд очоод мөн л атаман зангаа тавилгүй шазруун хоригдлуудтай ана мана үзэлцсээр байгаад шоронгийн овгор ч болж үзжээ. Гэхдээ нэг их дуулиан тарилгүй даруухан байдлаар нэрд гарсан байна. Ер нь санаатай бус санамсаргүй аллага үйлдээд шоронд ял эдэлсэн зарим нэг цуутнууд даруухан байдлаар нэрд гардаг. Д.Нэргүй 1990-ээд оны эхээр шоронгоос суллагдаад шууд л ганзагын наймаанд хөл тавьжээ. Эхэндээ тэр Эрээнээс бараа зөөдөг байснаа сүүлдээ бүр чангарч Орос Польш Германаас машин зөөж эхэлсэн байна. Энэ үе нь түүний эрүүгийнхний болон бизнесийн хүрээнд нэрд гарах алтан үе байж.

Гэтэл гай таарч Алдаржавын ар нуруу руу 3 хутгалж бас л дахиад хүн амины хэрэгт холбогдох нь тэр. Харин энэхүү санаатай аллагад Оросын шүүх тавхан жилийн ял өгсөн явдал хүмүүсийн хардлага сэрдлэгийг төрүүлдэг. Энэ талаар баримт нотолгоогүй янз бүрээр ярьдаг. Тухайлбал *Оросын цагдаа нар Алдаржавыг устгах гэж зориуд зохион байгуулсан. Алдаржав нь Оросын эрүүгийнхэнтэй холбогдож хүчээ авсан болохоор Оросын цагдаа нар түүнийг үнэндээ яаж ч чадахгүй байсан. Тэгээд жижиг гэмт хэрэг үйлдсэн Нэргүйг нээнтэглэж байгаад АЛдаржавыг устгуулж арыг нь дааж цөөхөн жилийн ял оногдуулсан гэж ярьдаг. Гэхдээ Алдаржав Нэргүй хоёрын хооронд ямар нэгэн өс хонзон бас байсан бололтой. Оросын шүүхэд өгсөн Нэргүйн мэдүүлэгт :Намайг Польшоос ирэхэд Алдаржав миний ганц сайн найзыг алчихсан байсан. Тэгээд би найзынхаа өшөөг авсан: гэдэг үг байдаг аж.

Нэргүй гадаадынхны ял эдэлдэг Мордовын шоронд нэг их зоволгүй ялаа эдэлж дуусгаад 1996 онд суллагдан Монголд ирсэн билээ.Энэ үед тэрбээр Алдаржавын хамсаатнуудаас эвгүй үг сонсож тэдэнтэй бас гар зөрөлдөж байсан ч удаатай. Нэргүйг Мордовын шоронд ял эдэлж бхад төрсөн дүү нь байрныхаа орцонд бусдын гарт амиа алдсан байжээ. Харин Нэргүй энэ бол Алдаржавын хамсаатнууд надаас өшөөгөө авч байгаа хэрэг гэж найздаа аминчлан ярьсан байдаг. Нэргүй шоронгоос суллагдаад наймаа хийж нэг их гавьсангүй. Тэрээр монголдоо ирээд удалгүй мөн л бусдын гарт амиа алдсан юм. Д.Нэргүй гэх энэ залуу хар уснаас болж хүн алаагүй бол өдийд буруу замаар явж амьдралд алдаагүй бол өдийд Манай монголын шилдэг Генерал ч байх байсийн билүү хэн мэдэх билээ дээ.

Эх сурвалж: www.CRIMINAL.mn

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Хэнд ч дийлдэхээ байсан дархлагдсан ардын дайсныг ардын армийн офицер дарсан байна.
2018-01-31 15:54:32    |    43.228.131.229
orosuud neg muu mongoliig diilehee baisan ch geh shig,unemshmeer yum alga daa
2018-01-31 17:53:58    |    103.212.117.34
битгий худлаа донгос
2018-01-31 18:09:41    |    122.201.24.64
aldarjav cnini mongolcnuudiig deeremddeg novh basian vumaa ovcnark noxoi blaa.....
2018-01-31 20:43:11    |    150.129.141.139
yndesnii baatar
2018-01-31 20:52:09    |    150.129.141.139
yndesnii baatar
2018-01-31 20:52:52    |    150.129.141.139
Novshiin aluurchin hunii gazar honshoortoi baisan mongoloo alchihsan yum bishuu.
2018-02-01 01:11:57    |    99.203.143.144
хүн ёсоо мартсан алуурчинг л цааш нь харуулж дээ одоо ч Алдаржав шиг хүн төрхт араатнууд нь төрд байдаг болосон шүү дээ
2018-02-01 11:28:48    |    43.228.128.195
Dashiin mundaagiin zuragl bhiin
2018-02-06 17:15:41    |    66.181.170.110
Thanks for shairng. What a pleasure to read!
2018-04-02 07:03:22    |    46.161.14.99
Thanks for the great info dog I owe you biitggy.
2018-04-15 03:55:49    |    46.161.14.99
Now I”m like, well duh! Truly thnfakul for your help. http://wxjoicspywf.com [url=http://iqowwoguc.com]iqow woguc[/url] [link=http://ogdzetcdyhq.com]o gdzetcdyhq[/link]
2018-04-16 01:52:03    |    46.161.14.99
Aldarjav TOK haviar ergeldej mgl naimaachdaa deeremddeg hunii unergui novsh baisan. bas hutgaluulj uheegui tsonhoor shiduulj uhsen.
2018-05-22 08:59:31    |    210.137.44.100
Алдаржав гэж монголоо дээрэмддэг арчаагүй шээсийг алсан бол сайн л үйл хийжээ
2018-05-22 15:29:03    |    66.181.160.93
132 т байсан билүү.зүүн баяндбатсайхан эд нар цуг архидаж байгаад нэг нь үхдэг мөн билүү
2018-08-03 18:38:05    |    66.181.187.158
ангийн минь жаал . дуу цөөтөй үл мэдэг мушийчихаад их зөөлөн харцтай хүү блаа.хэлсэндээ хүрдэг ахтай минь найзладаг бсан.одоо ч санаанд бна даа дүр нь
2018-08-08 10:42:54    |    202.9.40.67

Эрэн сурвалжилж байна