”Ар Харанхуй” буюу Авдрантын 403-р хорих анги үүх түүх

”Ар Харанхуй” буюу Авдрантын 403-р хорих анги үүх түүх

1967 онд Социализм ид цэцэглэн хөгжиж байх цаг дор БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Дорноговь аймгийн Хар-Айраг сумын нутагт байгууллагдсан онцгой дэглэмтэй хорих ангид, шорон дотор тусгайран танхайрдаг байсан мулзын үлдэгдэл ч гэж хэлж болох тахал ялтнуудыг ялгаж жоншны боол болгож үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ялыг нь эдлүүлэх мөн жинхэнэ утгаар нь майлуулсан түүхтэй юм. Энэхүү аймшигт онцгой дэглэмтэй хорих ангид, нэгэн үед халхын шоронгийн “Нэрийн хуудас” болж явсан “Доогийн ногоон" Чоожоо, Бэлхүүгийн Данхар. Балжирийн Аюушжав, “Гөлөөн" Цэрэндондог, Данигайн Дэмбэрэл, Сэлэнгэ аймгийн харьяат “Панз" Цэдэндорж, Дорнод аймгийн Хөлөнбуйрын “Барга" Цэдэвээ, Хөвсгөлийн “Чогчиго" Раднаа, Өвөрхангайн Чимэгийн Юндэн, "Шулаг" Сандаг, “Буурал” Чинбат, “Бацаан" Төмөрбаатар, “Галуухай" Пүрэвжав, Амьдралгүй" Соном, Бүтэдийн Тэрбиш, “Гялгар" Авирмэд, Нямсүрэнгийн Өлзийхишиг, Цэвэлийн Ваанчигжамбаа, “Хар" хочит Цэвээний Лхамсүрэн, Дашийн Мундаа, Дагвадоржийн Чинзориг, Хэнтийн тэсгэлгүй оргодол “Балин малгайтын" “Улаан нүдэн’ хэмээх Дамдинжав гэх мэтын гандан буурашгүй ялтнууд ял эдэлж, ид үе залуу насаа торны цаана өнгөрөөсөн адармаатай хувь заяатай хүмүүс юм.

Тэнд ял эдэлж байсан хоригдлуудыг ажлын талбай руу авч явахдаа 66 маркын машины тэвшин дээр дунд гарын буу байрлуулж нийтээр нь хайрцаглан нарийн олсоор баглан хашилтхийж туугаадявдаг байсанаж. Мөн тэрээр тус хорихийн ялтнууд улсынмөнгөн тэмдэгт хэрэглэхгүй, аргэрийн хамаатан садан аав ээж ах эгч дүүс амраг хань үр хүүхдүүдтэйгээ 6-н цагаас илүүгээр уулзаж болохгүй гээд жам ёсныхоо эрхийг зөрчүүлээд зогсохгүй “Дотоодын дайсан“ гэсэн нэр хаягтай байсан гэдэг. Намын төв хорооны удирдагч нарын сэтгэлд нийцсэн онцгой дэглэмтэй хорих анги нь тухайнүеийн Зөвлөлт холбоот улсын ТУЛАГ ОЛТРОГ-г бүрэн эхээр хуулбарлсан гэхэд болно. Энэхүү "Соц" дэглмийн аймшигт хорих лагерийн тухай "Иван Денисовичийн амьдралын нэгэн өдөр" нэртэй ном бичээд 1974 онд тус улсаас хөөгдөж гарсан Нобелийн шагналт зохоилч А. Сольженицын бүтээлээс уншсан шорон тэр чигээрээ нүдэнд харгадаж байна. Хүн ямар их зовлон даадаг гэдгийг Хар-Айргийн шоронг манаж байсан ахмад "Ногоон" хочит Намсрай “Төр хүчтэйгээ харуулж байгаа нь энэ гээд ёстой нэг хүнийг амьдаар шатааж байсан юм. Мань мэт нь залуу явсан болохоор ялтан хүн ийм л байх учиртай юм байна гэж бодоод муусайн ялтнуудыг бүдүүн гуяар нь нэвт шувт жадалдаг байлаа. Тэр үөийн хулгарууд яасан ч амь бөхтөй байсан юм." гэж хуучилж билээ. Ийнхүү харгис үйл ажиллагаа явуулж байсан Хар-Айраг дахь онцгой дэглэмт хорихангийг 1982 оны 06-р сарын 22 нд Төв аймгийн Лүн сумын нутагт байдаг Авдрант уулын хойд хормойд боржин „ чулуу олборлохоор нүүлгэн шилжүүлэх болсон билээ. Тухайн цаг үед НАХ-ын сайд асан дэслэгч генерал Бугуйн Дэжид Авдрант уулын амин сүнс нь болсон Хөөрөг хад. Энхийн элс, зэрэг дархан цаазтай газар байна даа гэмээр байгалын сайханд амарч явахдаа уулын хойд хормойд ан хийсэн аж. Тэрбээр ниодэг тэрэг хөлгөлсөн тусгай эрхэт сайд Бугуйн Дэжид. чонын отоонд сууж байхдаа, хамт явж байсан Лүн сумын уугуул иргэнээс "Миний энэ сууж байгаа газрын нэрийг хэлээч" гэсэн аж. Тус нутгийн унаган иргэн -энэ газар бол Авдрант уулын хойд хормой “Ар харанхуй" хэмээх их хүйтэн сэрүүн уур амьсгалтай сонин газар байгаа юм гэж хэлсэн гэдэг Энэхүү "Ар харанхуй” гэх нэрийг сонсоод Бугуйн Дэжид ихэд олзуурхаж юу? “Ар харанхуй" гэнээ энд чинь шоронгоо барина аа. гэж хэлсэнээр Авдрантын онцгой дэглэмтэй шорон бий болсон түүхтэй юм. Тус хорих ангийн анхны дарга хурандаа Доржийг засангийнхан болон хулгарууд Буурал хурандаа" хэмээн хүндлэн авгайлж хир халдаахгүй хайрладаг байсан гэгээн дурсамжтай билээ. Тэгээд ч “Буурал хурандаа" Дорж агсан, асар их зальтай хүн байсныг олон түмэн бахархан дурсдаг юм. Тэрбээр арван зургаан хүүхдийн аав болж тэднийхээ сайн сайхны төлөө амьдрахдаа ихийг бүтээсэн домогг хүмүн билээ. "Буурал" хэмээх Дорж дарга, дэд хурандаа цолтойгоо олон жилийн нүүрийг үзсэн аж. Мөрөн дээрээ гурван том таван хошуутай мөрдөс зүүнэ гэж их ч зүтгэж. Харин түүнийг амтай, хэлтэй гээд авах ёстой цол гуншингнь хугацаанд нь өгөхгүй хойшлуулаад байжээ. Харин Дорж дарга энэ онд л авна гэж найдсан ч нэг л өгөх шинжгүй байсан тул хурандаа мөрдөс зүүгээд сайдын өрөөнд явж орсон аж. Сайд гайхсан шинжтэй “За Дорж дарга минь та чинь ямар завандаа хурандаа цолтой болчихов оо” гэж асуухад.

Дорж дарга инээд алдаад -Та нарыг надад хурандаа цол удахгүй өгнө- гэж нэгэн албан тушаалтай хүнээс сонсоод эртхэн мөрдөсөө аваад явж байна даа гэсэн аж.

Ийнхүү авах ёстой зүйлээ шударгаар хэлээд авчихдаг энэ зориггой эр ялтнуудыг сайн талаас нь харахыг хүсдэг жинхэнэ шоронгийн дарга байснаараа өнөөч гэсэн сайнаар дурсагдаж байдаг юм. Засаг, Засан хоёрт хэлэх үгээ шууд л хэлчихдэг хурандаа Дор* насныхаа гавъяанд суухдаа онцгойн шоронгийн хоригдлуудад үхэр, адуу хоёр өгөөд, намайг байхад миний муусайн хүүхдүүд сайн гэгч нь гэдэс гардаа гэж хэлэхдээ хоолой нь зангирч байсан гэдэг. Уучилдаг төр байж гэмээнэ, ухаардаг гэмтэн олон байдаг хорвоо хойно доо. Дорж даргыг онцгой дэглэмтэй хорих ангийн даргааар ажилж байхад онц ноцтой гэмт хэрэг тун ховор гардаг байсныг түүх гэрчлэнэ.

Харин Дорж хурандааг ээлжийнхээ амралтаа аваад төрсөн нутаг Баянхонгор аймаг явсан хойгуур нь онц аюултай гэмт хэрэгтэн алдарт махны хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаж цааз ялаар шийтгүүлсэн Дарханы гэх Самбуугийн хүү Александрь болон Батжаргал гэх хоёр ялтан оргож бөөн “Шуум" дэгдээсэн юм. Шийдсэн ялтнууд оргож явахдаа алхам тутамдаа гэмт хэрэг үйлдэж нэг л хэсэгтээ эрүүгийн цагдааг түгшүүлээд авсан билээ. Тэд Улаанбаатар хотод орж ирээд Баянхошуунд нэгэн ядуувтар айлыг барьцаалж тэндээ тансаглаж байна гэсэн мэдээг иргэдээс авсан “Эрлийн хэсгийнхэн" нисдэг тэрэг машин гээд тухайн цаг үеийн хурдан унаагаар зэвсэглээд оргодлуудын бүгэж байсан “Гахайн байр" -ыг бүслэээд “Та нар хаашаач зуггах гарцгүй болсон учир наад гартаа барьсан буугаа газар тавиад гараа өргөөд бууж өг" гээд л айлгаж дээ. Нэгэнт л шийдээд оргосон ялтан этгээдүүд эрлийг ахлаж байсан хурандаа Жамъянсэнгээд “Салаавч" өгөөд Александр нь уйлж байгаад Батжаргалыгаа буудаж амь насыг нь хороогоод дараа нь өөрийгөө зүйл дуусгасан гэдэг. тэд ямарч л байсан амьд баригдаж Таггааны байшин”-д очиж үйл тамаа эдлэхгүйгээр хорвоог орхисон аж.

Энэ байдлаас харахад гэмт этгээдүүд “Дорж даргыгаа хорлохгүй оргоно доо” хэмээн хамт хоригдож байсан хулгарууддаа ярьж байсан гэдэг. Авдрантын онцгой дэглэмтэй хорих ангиас анх удаа онц аюултай гэмт хэрэгтнүүд ийнхүү оргож амьдаараа баригдаагүйд нэгийг бодсон НАХ-н сайд харуул хамгаалалтыг нь сайжируул гэхээс өөр ямар нэгэн хүндрүүлэх үг хэлээгүй юм гэнэлээ.

Тэрбээр 1984 онд ганц худаг дахь улсын төв хорих ангид байрлаж байсан Тяндан салааг" Авдрант руу нүүлгэн шилжүүлсэн юм. 1968 онд “Улаан байшин"-гаас ганц худгийн аманд нүүж ирээд бууриа сэлгээгүй байсан Тяндан салаа" ийнхүү хоёр дахь удаагаа Авдар уулын хойд хормой “Ар харанхуй"-д нүүж ирсэнээр "Амьдын там" гэж юу байдгийг НАХ-н мэдэлд байсан ЗХУГ яруу тодоор харуулсан түүхтэй. Алуурчидын цуглуулга болсон Авдрантын гяндан, хүний эрхийн тухай ойлголтыг нэг мөсөн уландаа гишгэж “Авдрантын гянданд тавтай морил’ гэсэн ялтан тамлах төслөө хэрэгжүүлж эхэлсэн :ом.

Хүний амь насыг онц хэрцгий аргаар санаатай хөнөөсөн ялтанд хүндэтгэлтэй хандах ямар нэгэн шалтгаан байхгүй хүний туйлийн эрх бол зөвхөн амьд л явах. Тийм болохоор хүн алсан этгээд амь өршөөгдсөндөө л баярлаж байхаас өөр сэтгэлээ гэрэлтүүлэх үг байхгүй нь ойлгомжтой. "Хаанаасаа хаалга ч нь" гэсэн гашуун бөгөөд үнэн үг байдаг.

Гянданд ял эдэлж байгаа ялтнуудын хувь заяа малчин байгаад уг ажилдаа түүртэж залхуураад аав, ээж, ах, эгчээрээ яриулж байгаад хорихийн хянагч болсон нэгэн "Үл мэдэ^" нөхрийн гарт шууд орж буй нь гайхал төрүүлдэг байлаа. Хүний амь нас хөнөөчихөөд гавъяа гэж боддог ялтан ч байдаг. Гэтэл ийм ухвар мөчид этгээдүүд шорон дотор “Бууны нохой" хийж хорихийн дарга нарын итгэлт найз нь болдог юм. Дээд сургуулийн ширээний ардаас ирсэн онол ярьдаг залуус ажил үүргээ ойлгохоо байгаад ирэхээр "Тэжээвэр тахиа"-г ашигпаж түүнийхээ хорон үгэнд итгэж гэмгүй ялтныг хэлмэгдүүлдэг аймшигг алдаа өдөр бүхэн шорон дотор явагдаж байдаг билээ. “Хүчирхийлэл бол суль доройн шинж" гэдэг. өөр аргаар хүнтэй ажилж чадахгүй ажилын туршлага байхгүй албан тушаалтан зөрчил гаргасан ялтныг шууд л алдааг нь тунгааж бодохгүйгээр "Алуур"-аар хүмүүжүүлэх ажилдаа шуурхайлан орно доо. Ханцуй шамласан "Гяндангий төлөөлөгн" үүрэг биелүүлж буй хянагнийгдуудаад хоол иддэг тавгаа өнгөлөхгүй танхайраад байгаа ялтныгодоохон миний өмнө яаралтай авчир гэж үүрэгдэж тураалдаа орчихсон нэгэн ялтныг биеэнд нь эрүүл газаргүй болтол нь бороохойдоод бах нь ханасан байртай, мөн маш их ажил хийсэн албаны хүний дүр исгэж “Энэ задарсан алуурчинг гурван ээлж дамжуулан бороохойд гэж тушаал буулгаад гарч одно. Гянданд хоригдож буй ялтнуудын царай цонхийж, олны нүдэн дээр илт турахыг нь харсан албан хаагчид ихэд баярлан ажилаа онц хийж байна гээд л хөөрцөглөнө. Энэ хатуу цаг үед гянданд ял эдэлж байсан гайхалтай шүлэгч, Готовын Лхагважаргал, гяндангийн аймшигт амьдралын тухай "Хилэн дээр" гэдэг үнэнийг үгүйлсэн лут шүлэг зохиосон билээ..

Албан тушаалын хэнээ туссан хорихийн ажилтанууд ялтан бол, толгой бөхийсөн үргэлж дарамтанд байх ёстой гэсэн үзэл бодолдоо хэт их автсан байдал нь давамгайлсан учир миний үүрэг бол “Ялтан тамлах" гэсэн уриатай байсанаар үндсэн хуульд заасан эрхээ зөрчүүлэн олон хоригдол цаг бусаар хорвоог орхисон юм. Энэхүү тэмдэглэлдээ би хэн нэгэн албан хаагчыг “Чи яргачин байсан" гэж шүүх гээд байгаач юм биш. Надад тийм эрх ч байхгүй.

Харин шоронгийн хаалттай түүхийг үнэнээр нь үгүүлэх л миний үүрэг юм шиг санагдаад байдаг юм. Тэгээд л харсан үзсэн хар бараан амьдралыг бичиглэж сууна даа. Миний бие шоронд тураал гэдэг аймшигт асуудал бий болоход Мааньтын чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байсан юм. Ямарч л байсан турж үхнэ гэдэг бол "Аймшиг юм байна’ гэж хэлэхээс өөр үг олддоггүй гэдгийг л биеэрээ үзсэн хүндээ.

Тэрбээр Мааньтын хорихийн албан хаагчид архидах нь жаргал хэмээн бодож нэг л хэсэг хорын донгоор өвчилсөн билээ. Энэхүү сул тал нь ялтан турж үхэхэд маш их түлхэц болсон юмдаг. Тэрбээр суларсан удирдлага хий хоосон бардам зангаас өөр юугч бүтээж чадаагүй юм байна гэдгийг мөн энд л олж харсандаа.

Тус хорихийн дарга нар тураад үхэж байгаа хоригдлуудыг хараад баярлаж "Шорон гэдэг чинь энэ л байхгүй юу?" хэмээн хөөрцөглөж байлаа. Нэгэнолонжил шоронгоор явсан хэргийн эзэн “Ухна"хочит Болдбаатарыг дагуур охиноо хүчиндэж садарласан гэмт хэрэг үйлдээд Мааньтын шоронд ирэхэд нь зэгсэн яргачин хуяг Туд" хочит хошууч Амараа тавлаж “За “Ухна" минь чамайг эрхлүүлдэг байсан хорих мөн прокурор Отгонбаяр чинь ул болсон шүү" хэмээн тавлан дайжагнаж байсан юмдаг. Нэг их удалгүй шоронгийн гайгүй хулгар явсан “Ухна" Боэдбаатар миний ял эдэлдэг шорон биш байна гэж шантараад өөрийгөө боомилож үхсэн билээ. Тураалдаа орсон ялтан өөртөө байгаа лүнд хэрэгтэй гэсэн бүхнээ зарж дуусгаад, би одоо идэх юм олохоо больсон гэж итгээд үхдэг байлаа. Тэднийг түргэнд нь хийдэг нарийн арга бол яланд нь хөөж гэргах явдал юм. Өмсох хувцасгүй болчихсон хүнийг ажилын талбай руу хүчээр тууж гаргаад л болох нь тэр. Ажлын талбай дээр очсон ялтан ямарч ажилах тэнхэлгүй болсон учир хий дэмий гадаа хахир хүйтэнд сууж байгаад л байрандаа ирнэ. Нэг ёсондоо халуун хүйтэн харшаад ирэхээр бие нь дор орчихсон хүн нэг их удахгүй нас барьдаг юм билээ. Нэгэнт шоронгийн хашаанд байсан муур. нохой, тагтаа, болжмор. дууссан болохоор тэд үхлийг яаралтайгаар сонгодог байлаа. Турж үхсэн хоригдлуудыг хэсэг ялтан морин тэргээр хөдөөлүүлнэ.

Талийгаачийг хэд хоног ар гэрээс нь хэн нь ирээд авч магадгүй гэж хүндэтгэлтэй гэгч нь харж хандана. Харин 7 хоног хараад хүн ирэхгүй боллоо гэж шийдээл шууд л 13-н энгэр лүү илгээдэг юм. Зөв явна гэдэг чинь хүн байхын аз жаргал юм.уудаа. Бусдийн эрхэнд үхнэ гэдэг чинь хүн болж төрсөний адаг юмуу даа. Одооч гэсэн шоронд “марзан" инээд хүрмээр асуудал гарсаар л байна.

Жишээ нь саяхан- Авдрант дахь хорих 403-р анид ял эдэлж байгаа хүнд гаруудын нэгэн болох мөн орон байрыг бол “Нохой" мэт цөлмөдөг Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул Лойвонбуугийн Халзанхүү, Энэ цагт хамгийн олонжил шоронд суусан ялтны нэгээр тодроод байгаа Улаанбаатар хотын харьяат “Хар" хочит Ширчин, нар надад нэгэн зүйлийн тухай мэдээлэл өгсөн юм. Халзанхүү "Хар" Ширчин нар Мааньтын чангаас дэглэм буугаад хуучин улиг домог болтлоо ял эдэлж зовсон Авдрантын шорондоо эргээд ирсэн аж. Гэтэл тус жирийн дэглэмт хорих ангийн дарга*нь мань хобр хүнд гарыг ихэд ад шоо үзэж байнга дарамтлаад зогсохгүй буцаагаад “Чанга" руу нь илгээх хүсэлтэйгээ илтээр ил гаргаж харсан газар бүхэндээ алхам тутамднь “Муусайн шоронгийн бузрууд" гэж хараан зүхэж, тэрч бүү хэл Халзанхүүг үл ялиг асуудлаар гөөнтгөлж түүнийг 30 хоногтой тусгайрлах байранд хорьсон гэнэ.

Халзанхүү ар нуруундаа хоёр гараа гавлуулан тарчилсан аж. Харин хорих ангийн даварсан дарга нь Халзанхүүг сахилгад 33-н хоног зовоосон гэдэг. Угийн шазруун Халзанхүү “Хар" Ширчин нар насаараа шоронд ял эдэлж зовохдоо ийм аймаар дарамтанд орж байгаагүй гэх үндэслэлээр шүд зууж ярганд гаршиж яваа хорихийн даргатайгаа нэгийгээ үзэхээр шийдсэн юм. Хорихийн ангийн хуульдүрмийг ягштал биелүүлдэг дарга өөрийн итгэлт хоригдол Бямбадорж гэдэг гаргууд малын хулгайч, зэгсэн орголдол ялтныг мал маллах “Жаанд" гаргаад зогсохгүй ам чөлөө олгож Хэнтий аймгийн Баян-Адарга сум руу явуулсан аж. Энэхүү задарсан даргын хууль бус үйл ажилгааны үеэр тус хорих ангид мэдсэн юм шиг Төв аймгийн прокуорын газраас шалгалт хүрээд ирсэн гэдэг. Прокурорын зүгээс хоригдлуудыг нэг бүрчлэн тоолон хүлээж автал арга буюу ялтан Бямбадорж алга байжээ. Нусаа хацартаа наах шахсан албан хаагчид ялтан Бямбадоржийг ял эдлэх хугацаа нь дуусаад суллагдсан гээд прокурорыг хуураад өнгөрчээ. Харин прокурорын шалгалт явсаны дараа ам чөлөө өгөөд явуулсан Бамбадоржийгоо барьж авчираад сахилгад хийгээд авч. Иймэрхүү л ая зантай шоронгийн бор хоног өнгөрч байх жишээтэй.

 

Эх сурвалж: www.CRIMINAL.mn

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
What a pleasure to find someone who ideitnfies the issues so clearly
2018-04-02 14:27:33    |    46.161.14.99
Big help, big help. And suprelative news of course.
2018-04-15 04:16:36    |    46.161.14.99
At last some ralntiatioy in our little debate. http://jbqxiebd.com [url=http://pbggxbocx.com]pbgg xbocx[/url] [link=http://xhfpvejpi.com]xhf pvejpi[/link]
2018-04-16 02:13:19    |    46.161.14.99

Эрэн сурвалжилж байна