Охиноо хүчирхийлсэн хойд эцэгт арван жилийн ял оноожээ

Охиноо хүчирхийлсэн хойд эцэгт арван жилийн ял оноожээ

Энэ гарчгийг уншаад та гайхаж байгаа байх. Учир нь манай улсад бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдол байдаг ч эцэгтээ, ахдаа, цусан төрлийн хүндээ хүчиндүүлсэн хэрэг тэр бүр гардаггүй. Харин энэ хэрэг одоогоос гурван жилийн өмнө Өвөрхангай аймагт гарчээ. Найман настайгаасаа хойш эцэгтээ хүчиндүүлсэн гэх охин одоо 12 настай. Тэрээр бүтэн гурван жилийн турш эцэгтээ хүчиндүүлж, тамлан тарчлуулж ирсэн байна. Хэн нэгэнд хэлвэл ална гэж айлган сүрдүүлж байсан учир хэнд ч хэлэлгүй гурван жилийг ардаа орхисон аж.

Мэргэжлийн эмч нар дүгнэлт гарган удаа дараа хүчирхийлснийг тогтоон, 2009 онд эрүү үүсгэн шалгасан ч хуулийн байгууллага хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин 2010 оны зургаадугаар сард хэргийг дахин сөхөж, энэ сарын наймны өдөр давж заалдах шатны шүүх хурал болсон байна. Шүүхээс түүний эцэгт чанга дэглэмтэй хорих ангид арван жил ял эдлүүлэх шийдвэр гаргажээ. Охин математик, IQ тэмцээний гурван алтан медальтай, онц сурлагатан сэргэлэн цовоо нэгэн байсан. Мөн эцэгтээ хүчиндүүлснээсээ хойш сэтгэл зүйн хүнд дарамттай байгаа төдийгүй, орон гэргүй, айлын хажуу өрөө хөлслөн амьдарч буй аж. Иймд хохирогчдын зүгээс эцэгт нь оноосон ялыг хөнгөн хэмээн үзэж байгаа аж. Түүний эцэгт тохирсон ялыг оноох, сэтгэл зүйн дарамтад байгаа охиныг нийгэмшүүлэх, түүнийг орон гэртэй болгох үүднээс “Ай Си Монголиа” ТББ, Герман улсын Элчин сайдын яам хамтран ажиллаж байгаа юм байна. Ер нь манай улсын хувьд хүчингийн хэргийг хаалттай хэлэлцдэг учир цагдаагийн байгууллагаас хүчингийн хэрэгтэй холбоотой мэдээллийг зарлаад байдаггүй. Мөн хүний нэр төр, нийгэмд айдас түгшээхгүй гэдэг утгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч цацдаггүй. Иймд оны эхний гурван сарын байдлаар гарсан хүчингийн 97 хэргийн хэдэн хувийг бага насны хүүхэд эзэлж байгааг мэдэх боломжгүй юм. Гэвч хүчингийн хэрэгт бага насны хүүхэд ихээхэн өртдөгийг өнгөрсөн онд гарсан хүчингийн хэргүүд гэрчилнэ.

Баримт 1. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт бага насны охиныг орцонд нь хүчиндээд зугтсан хэрэг гарсан. Охины нүүр хавдаж, хөхөрсөн, бүх бие нь цус болсон байдалтай олдсон байна.

Баримт 2. Мөн оны тавдугаар сард Хөвсгөл аймагт хичээлдээ явахаар гарсан наймхан настай охиныг хүчиндэн дур хүслээ хангаад амь насыг хохироож, барьж  явсан цүнхэндээ хийн жалганд хаясан онц ноцтой хэрэг гарсан.

Баримт 3. Сургуулийн босго алхаад удаагүй зургаахан настай  охиныг ангид нь орж хүчиндсэн.

Баримт 4. Гэртээ унтаж байсан 13 настай охиныг хөнжлөөр нь ороон авч яваад хүчиндэж, зэрлэгээр хөнөөсөн.

Баримт 5. Гэртээ байсан эгч дүү болох тав, арван настай хоёр охины эгчийг нь хүчиндэж, хоолойг нь хэрчин амь насыг нь хөнөөсөн.

Баримт 6. Гэрийнхээ гадаа тоглож байсан 8-10 насны гурван охиныг хүчирхийлсэн.

Баримт 7. Оны өмнөхөн сургуульдаа явж байсан найман настай охиныг машиндаа чирж оруулан хүчиндээд хаясан. Ес эхэлж, жавар хурсан өдөр байсан учир охины хөл хөлдөж, шээж чадахаа байсан гээд сэтгэл өвдөм хэргүүдийг дурдаад байвал дуусахгүй.

Эдгээр дурдсан хэргүүд тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан онц ноцтой хэргүүд юм. Үүний цаана илчлэгдээгүй гурван жилийн турш хойд эцэгтээ дарамтлуулсан охин шиг хэдэн хүүхэд байгааг бид мэдэхгүй. Хүүхэд хүчирхийлэгчид ихэвчлэн дур хүслээ хангах гэсэн гаж донтнууд байдаг. Тэд охидыг сургууль орох, гэртээ харих замд нь ангуучлан зогсдог байна. Гэтэл үл таних этгээдэд биш, хэн нэгэн хүслээ хангах гэсэн донтонд биш, өөрийн хойд эцэг, цусан төрлийнхөндөө хүчиндүүлж байгаа энэ цагт бяцхан охидоо хэрхэн хамгаалах вэ.


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Үхээсэй! Ийм юмнуудын цаазлах хэрэгтэй!
2018-02-09 01:57:22    |    202.9.41.11
It”s a plrusaee to find someone who can think so clearly
2018-04-02 15:00:20    |    46.161.14.99
I found myself nodding my noggin all the way thrhguo.
2018-04-15 04:18:36    |    46.161.14.99
It”s much easier to unarestdnd when you put it that way! http://rzuzrt.com [url=http://tbcgiijklf.com]tbc giijklf[/url] [link=http://jrrjwgb.com]jrrjw gb[/link]
2018-04-16 02:13:29    |    46.161.14.99
锘?a href=”http://www.jewelrypand oras.us.com”>pandora charms northface outlet pandora sale red bottom cheap nfl jerseys wholesale kyrie 4 mbt shoes clearance outlet supreme hoodie calvin klein underwear sale supremenewyork birkenstocks canada goose outlet yeezy beluga jordan 11 nike factory store nfl jerseys nike air max 2018 north face jackets clearance kyrie 4 shoes pandora rings official site calvin klein online coach outlet online jordan 12 lebron shoes red bottoms fitflops hermes birkin jordan 11 gym red nike sneakers jordan 11 red michael kors outlet jimmy choo outlet kyrie irving shoes timberland outlet ralph lauren factory store adidas ultra boost win like 96 pandora ring red bottom birkenstock shoes pandora bracelets yeezy boost louboutin outlet pandora charm nike store online gym red 11 pandora charms sale clearance goyard handbags lacoste outlet pandora jewelry 70 off clearance red bottoms adidas yeezy asics gel quantum 360 nike air max plus balenciaga sneakers louboutin shoes air vapormax louboutin uk yeezy boost 350 v2 christian louboutin fitflops sale balenciaga triple s chaussures timberland timberland femme asics gel nimbus birkenstocks nike air max plus yeezy boost 350 v2 air max plus louboutin asics outlet nike air max beats by dre nike vapor max plus fit flops timberland boots converse outlet louboutin shoes vapor max converse sneakers pandora jewelry red bottoms yeezy boost 350 v2 nike vapor max pandora charms birkenstocks vapormax plus asics gel red bottom shoes birkenstock sandals christian louboutin outlet timberland shoes red bottoms timberland boots asics sneakers nike air vapormax timberland uk ecco shoes pandora charms vapor max canada goose michael kors black friday pandora jewellery christian louboutin ugg boots pandora charms polo ralph lauren pandora air max 97 ultra nike air max yeezy boost 350 v2 adidas yeezy ralph lauren bracelet pandora jordan 11 retro pandora soldes barbour pandora sito ufficiale pandora black friday pandora black friday sale sac longchamps adidas black friday sale coach black friday sale 2018 vapor max pandora charms michael kors black friday skechers boots nike air max nike chaussure nike michael kors lacoste homme superdry uk pandora charms uk vapormax nike nike shoes coach cyber monday skechers go walk pandora pas cher yeezy boost 350 pandora bracciali nike store canada goose pas cher pandora schmuck nike air max pandora soldes adidas black friday specials ralph lauren sale clearance moncler north face uk nike air vapormax lacoste outlet nike hyperdunk 2017 bracelet pandora pandora yeezy boost 350 christian louboutin outlet air vapormax yeezy boost 350 v2 timberland outlet adidas yeezy blue tint ultra boost ultra boost kobe shoes air vapormax pandora bracciali salvatore ferragamo shoes curry 4 goyard bags timberland outlet vapormax birkenstocks nike air max 2017 air vapormax nike vapormax nike air vapormax flyknit curry 4 lebron james shoes pandora jewelry clearance yeezy boost 350 kobe shoes nike air huarache ultra adidas eqt support pandora jewelry official nike air max 2018 nike vapor max yeezy boost 350 v2 yeezy shoes vapor max fitflops sale hyperdunk yeezy boost 350 v2 pandora jewelry adidas yeezy boost nike air max 2018 yeezy boost 350 v2 valentino shoes outlet pandora black friday adidas yeezy discount barbour jackets
2018-05-23 22:58:43    |    198.27.65.39

Эрэн сурвалжилж байна