Таван настай охиноо хүчирхийлсэн хойд эцэгт 18 жилийн ял оноолоо

Таван настай охиноо хүчирхийлсэн хойд эцэгт 18 жилийн ял оноолоо

Өнгөрсөн аравдугаар сард таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн хэрэг нийгмийг цочроогоод байсан билээ. Тэгвэл энэ сарын 13-ны өдөр буюу өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ванданваанчигт холбогдох эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэн, гэм буруутайд тооцож, түүнд 18 жилийн  хорих ял оноосон байна.
Хэргийг эргэн сөхвөл, өнгөрсөн аравдугаар сарын 14-нд охины нагац эгч нь охиныг хүчиндүүлсэн гэж мэдээгүй бөгөөд яагаад явж чадахгүй байгаа талаар хойд эцгээс нь асуухад “Гулсуураас унаад ийм болсон. Эмчид үзүүлэх гэж байгаа” хэмээн хариулсан байдаг. Маргааш өглөө нь охиныг гэр лүүгээ дагуулж явах замдаа бие засуулж, гуяыг нь дагаад цус урссан байсныг анзаарчээ. Энэ тухай нөхөртөө хэлж, нөхөр нь охиныг шүүх эмнэлэг дээр авч очин дүгнэлт гаргуулахаар хандсан байдаг.
Нагац эгчийнх нь нөхөр охиноос юу болсон талаар асуухад “Аав согтуу орж ирээд, намайг хувцсаа тайл гээд тайлуулсан. Тэгээд б**жгойгоо хийсэн, цус гарч өвдөөд, би их уйлсан” гээд алхаж чадахгүй байсан гэдэг... Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү. 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Цаазлаач ээ наадах аа! Татварын мөнгөөр тэжээлгэмээргүй бна шүү)!
2018-02-09 01:59:52    |    202.9.41.11
Your posting is abtolusely on the point!
2018-04-02 09:10:07    |    46.161.14.99
I”m out of league here. Too much brain power on diaylsp!
2018-04-15 04:03:47    |    46.161.14.99
Your post is a timely corunibttion to the debate http://duntvcod.com [url=http://ttijletcuj.com]tti jletcuj[/url] [link=http://kfzbaf.com]kfzbaf [/link]
2018-04-16 01:58:46    |    46.161.14.99
Бүх насаар нь хорих хэрэгтэй ш дээ. Үгүй ядаж 20 жилийн ял онооход яадаг байнаа.
2018-06-18 10:48:44    |    112.72.14.194

Эрэн сурвалжилж байна