Дэргэдээ сууж явсан хүнийг алаад идчихжээ

Дэргэдээ сууж явсан хүнийг алаад идчихжээ

Энэ аймшигт явдал Канадын нэгэн автобус дотор тохиолджээ. Нэгэн зорчигч дэргэдээ сууж явсан хүний толгойг таслан бүхний нүдэн дээр идэж эхэлсэн байна. Daily Mail-д өгүүлснээр алуурчин өөрийгөө харь гаригийн этгээдийг устгаж буяны үйл хийсэн хэмээн үзэж байгаа аж.

Канадын баруун зүгийн Портидж-ла-Прери районд автобусанд сууж явсан Хятадын цагаач Винс Ли энэ хэргийг үйлдсэн бөгөөд хохирогч нь орон нутгийн үзэсгэлэн яармагийн ажилтан 22 настай Тим Маклин байжээ. Тэрээр Винс Лигийн хажуу суудалд суугаад нүдээ анин чихэвчээр дуу сонсоод явж байсан аж. Гэнэт хажуу хөрш нь хутга гаргаж ирэн хэд хүчтэй дүрсэн байна.

Жолооч автобусаа зогсоон, айсан хүмүүс гарч зогсжээ. Харин  Винс Ли Маклины толгойг салган цугласан хүмүүст харуулж зарим хэсгээс нь идэн, бурхны тушаалаар харь гаригийн хүнийг устгалаа хэмээн бардмаар зарласан байна.

Энэхүү эмгэнэлт явдал 2008 оны долоодугаар сарын 30-нд болсон ба дөнгөж саяхан хэргийн мөрдөн байцаалт дуусч шийдэгдсэн аж. 2009 онд Винс Лиг сэтгэцийн өвчтэй ,хэрэг хүлээх чадваргүйг шинжээчид нотолж байжээ. Тэрээр шизофренийн хүнд хэлбэрийн өвчтэй бөгөөд хэрэг үйлдэхээс өмнө харь гаригийнхныг устга хэмээн хэн нэгэн тушаагаад байгаа дуу хоолойг байн байн сонсдог байсан аж. Сүүлийн жилүүдэд тэрээр чанга дэглэмтэй сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд насаар нь тэнд байлгах шийдвэрийг эрх мэдэлтнүүдийн зүгээс гаргасан байна.


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Ene lalariin hyataduud yatsan sdanuud ve.
2017-12-14 11:37:28    |    106.253.43.162
I cannot tell a lie, that really hepdle.
2018-04-02 11:33:56    |    46.161.14.99
Going to put this arlitce to good use now.
2018-04-15 04:09:28    |    46.161.14.99
I”m grufteal you made the post. It”s cleared the air for me. http://sruxwogeckr.com [url=http://ddehbwjag.com]ddeh bwjag[/url] [link=http://oiuylqy.com]oiuyl qy[/link]
2018-04-16 02:04:37    |    46.161.14.99

Эрэн сурвалжилж байна