Сэрэмжлүүлэг: Монголчуудын хорт хавдрын өвчлөлийн үндсэн шалтгаан нь...

Сэрэмжлүүлэг: Монголчуудын хорт хавдрын өвчлөлийн үндсэн шалтгаан нь...

Монголчууд хоол хүнсээрээ дамжуулан "Близна", "Fairy", "Ивомек" тариа ууж идэж байгаа тухай Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагч "Хүнсний аюулгүй байдлын" талаар ярихдаа дурдаж байна. Монголчууд бидний хэрэглэдэг ихэнх мах хөдөөнөөс үс, ноос шороотой ирдэг. Худалдагч, ченжүүд "Близна" гэдэг хувцас цэвэрлэдэг материалаар угаачихдаг. Алим жимс зэргийг аяга таваг өнгө оруулагч "FAIRY"-гээр өнгөлж гялтагнуулдаг. Махыг муутгахгүйн тулд шарилд хийдэг тариа хүртэл хийсэн тохиолдол гарсан гэнэ. Түүнчлэн үхэр малд таргалуулдаг "Ивомек" гэдэг тариа хийгээд сар бололгүй нядалдаг гэх яриа их дэлгэрч байна.

Тэр асар хүчтэй, хортой эмийн үйлчилгээ бүтэн жилийн дараа гардаг, Тэр болгонд хяналт тавьж чаддаггүй, иргэдийн мэдээллээр шалгахад ийм зөрчил гардгыг албаныхан ярилаа. Ийнхүү монголчууд бид идэж буй хоол хүнсээрээ дамжуулан хорт хавдар, төрөл бүрийн өвчлөл авч байгаа нь харамсалтай.

Иймээс  хүнсний хэрэглээндээ хяналт тавьж, эрүүл хоолоор хооллох хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.

С.Баяр

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Эрүүл хүнс гэж байна уу
2017-12-13 16:07:23    |    202.9.42.161

Эрэн сурвалжилж байна