Афганд 15 настай охиныг хүчээр гэрлүүлж, тарчлаан зовоожээ

Афганд 15 настай охиныг хүчээр гэрлүүлж, тарчлаан зовоожээ

Афганистанд бусдын дарамт шахалтаас болж гэрлэсэн 15 настай охиныг хадмууд нь удаан хугацаанд тамлан зовоосон тухай мэдээлэл шуугиан дэгдээгээд байсан. Гадны сурвалжлагчид түүнтэй уулзаж, юу болсон талаар тодруулжээ. Афганистан, Энэтхэг зэрэг улсад өөрсдийгөө тэжээхийн тулд охин үрийнхээ биеийг үнэлүүлсэн ядуу гэр бүлүүд цөөнгүй байдаг. Тэгвэл энэ охиныг ах нь бусдад 5.000 орчим доллараар худалдсан байна. 
Сахаар Гул охин насанд хүрсэн нөхөр нь өөрийг нь хүчирхийлдэг байсан талаар ярьсан байна. Түүний хэлснээр хадмууд нь түүнийг байшингийн доод хонгилд хорьж, хуруунуудыг нь тамхины цогоор түлж, хумсыг нь сугалдаг байжээ. Учир нь тэд Гул охины биеийг хүчээр үнэлүүлэхээр оролдох үед тэрээр эсэргүүцсэн байна.
Тэрээр ярихдаа "Тэд намайг байшингийн доод хонгилд бай гэж хэлсэн, яагаад гэвэл зочид ирдэг байсан, намайг хонгилд ороход тэд ирээд хөл гарыг минь хүлсэн. Надад маш бага хоол өгдөг, намайг их зоддог байсан. Би энэ бүх хугацаанд үргэлж уйлдаг байсан. Миний хөлийг тогоор цохиулах үед би ингээд үхэх нь гэж бодсон, би чангаар орилсон учраас хөршүүд ямар нэг зүйл болоод байна гэж таамагласан байх. Би бүтэн өдөр шөнө ухаангүй байсан" гэжээ. 
Сахаар Гул охиныг хадмууд нь таван сарын турш тамлажээ. Хөршүүд нь энэ талаар мэдэж цагдаа нарт мэдээлснээр түүнийг өнгөрөгч 12-р сард аварсан байна. Одоо тэрээр аюулгүй газар амьдарч байна. Гэхдээ тэрээр хадмуудад нь оноосон ял  хангалтгүй гэж үзэж байна. 
Сахаар Гул: "10 жил хангалтгүй, тэдэнд 50 жилийн ял оноох хэрэгтэй, тэднийг шоронд хорих ёстой, учир нь тэд миний нүдийг  гэмтээж, миний үсийг зулгааж, хумсыг маань сугалсан, намайг яаж зовоосон тэднийг яг тэгж зовоох хэрэгтэй. Шүүхээс тэдгээр хүмүүст оноосон ял миний санааг зовоож байна. Цагдаа нар нөхрийг маань олохын тулд чадах бүхнээ хийж байна, гэхдээ тэр намайг олох юм бол амийг минь бүрэлгэж ч магадгүй, би гадны улс руу явахыг хүсч байна, би энд байвал тэд намайг олох болно, би эмч эсвэл хуульч болохын тулд сургуульд сурмаар байна, би хүслээ биелүүлж чадвал тэдгээр хүмүүсийг өөрийн гараар шийтгэж чадна." 
Лалын шашны уламжлал зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалаад Пакистанд эмэгтэйчүүдийн эрх ихээр зөрчигддөг ажээ. 
Сахаар Гул охины өмгөөлөгчийн хэлснээр гэрийн ажил хийгээгүй, хүүхэд хараагүй учраас хадмууд нь түүнийг зодож тамласан байна. Энэ мэтчилэн ил гардаггүй болохоос Афганд эмэгтэйчүүдийн эрх ноцтойгоор зөрчигдсөн тохиолдлууд олон гардаг. Оксфам байгууллагаас өнгөрсөн онд гаргасан тайланд дурдсанаар Афган эмэгтэйчүүдийн 87 орчим хувь нь хүчээр гэр бүл болох, бэлгийн болон сэтгэл санааны дарамтад өртөх гэх мэтээр ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн гэдгээ хэлжээ. 
Сахаар Гул эх орондоо амьдарвал ямар ч ирээдүй байхгүй гэж үзэж байгаа бөгөөд өдөр хоногийг айдас хүйдэс дунд өнгөрүүлж байна. 

Э.АМАР   


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
If I cotuenicammd I could thank you enough for this, I”d be lying.
2018-04-02 11:17:29    |    46.161.14.99
That”s really shwedr! Good to see the logic set out so well.
2018-04-15 04:09:11    |    46.161.14.99
Evoyrene would benefit from reading this post http://aezper.com [url=http://rcbrlke.com]rcbrlk e[/url] [link=http://rdztrargfv.com]rd ztrargfv[/link]
2018-04-16 02:04:15    |    46.161.14.99
afganchuud aimaaraa munhbayr gedeg setguulch afganuudaas mungu avaad mongold oruulj iriy geed bicheed baisan /hazarch geh chig /humuusee hudlaa shuu.
2018-06-08 16:16:34    |    213.127.19.195

Эрэн сурвалжилж байна