Хүүгийнхээ цогцосыг хадгалан улсаас тэтгэмж авдаг байжээ

Хүүгийнхээ цогцосыг хадгалан улсаас тэтгэмж авдаг байжээ

43 настай Аманда Хаттон гэгч өөрийн 4 настай хүүдээ хоол өгөхгүй байсаар хоол тэжээлийн дутагдалд оруулж өлсгөж алаад, түүний хатаж хорчийсон цогцсыг унтлагын өрөөндөө 2 жилийн туршид хадгалан улсаас хүүхдийн тэтгэмжээ авсаар байжээ.

Хүүгийн өсөлт аль хэдийн зогссон байсан бололтой түүнд 6-7 сартай хүүхдийн хувцас өмсгөсөн байсныг албаны хүмүүс шүүх хуралд мэдүүлсэн байна. Амандаг шүүх хүүхдээ зориудаар өлсгөж, үхэлд хүргэсэн болон түүнд эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэж ял тулгаж буй гэнэ.

Түүний хүү 2009 оны арванхоёрдугаар сарын 21-нд нас барсан бөгөөд хүүгийн цогцсыг 2011 оны есдүгээр сард олжээ. Тус гэмт хэрэг Амандагийн хөршүүд байшингаас эвгүй үнэр үнэртэж байна хэмээн нийгмийн ажилтандаа анхааруулж, орон нутгийн цагдааг дуудсанаар илэрсэн байна.

Ингээд тэд гэрт нэгжлэг хийхэд Амандагийн унтлагын өрөөнд орон дотроо "Teddy" бамбаруушны хамт байх хүүгийн цогцсыг олжээ.

Хөршүүдийн мэдүүлж байгаагаар хүүг ээж нь үргэлж гэртээ цоожлон, үлдээгээд өөрөө архи ууж, хар тамхи татаад явчихдаг байсныг дурьджээ. Хамгийн аймшигтай нь Аманда хүүгээ нас барсаны дараа цагдаа, түргэн тусламж дуудахын оронд пицца дуудлагаар захиалж идсэн болох нь тогтоогдожээ. 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна