Төрсөн хүүхдээ хүчирхийлсэн аймшигт эрд 14 жилийн хорих ял оноожээ

Төрсөн хүүхдээ хүчирхийлсэн аймшигт эрд 14 жилийн хорих ял оноожээ

Эцэг мал үрээ эмлэдэггүй ёсыг адгуус  хүртэл мэддэг  байхад төрсөн үрээ хүчирхийлж, дагавар охиноо найман хүүхэдтэй болгоод зогсохгүй  дагавар хүүгээ хүртэл хүчээр биеийг нь үнэлүүлсэн жигшүүрт хэргийг үйлдэгч Детлеф С.Гэгчийн шүүх хурал Германы Коблинц хотод болжээ. 

Гэмт хэрэгтэн шүүх хурал дээр өөрийн төрсөн охиноо хүчиндсэн гэдгээ л хүлээжээ. Гэтэл өдгөө 28 настай дагавар охин нь түүний найман хүүхдийг төрүүлснээс нэг нь нас барсан хэмээн мэдүүлсэн. 

Гэмт хэрэгтэн хүүхдүүдээ хүчирхийлээд зогсохгүй дагавар хүү Бьюрнийг ч хүчээр биеийг нь үнэлүүлж  мөнгө олдог байжээ.   Шүүгчдийн мэдэгдсэнээр түүнд бүх насаар нь хорих ял оноох ёстой байсан гэнэ.

Харамсалтай нь ХБНГУ-ын хуулийнд 15 жилээс дээш ял оноодоггүй бөгөөд үүнийгээ бүх насаар нь хорих ял өгсөн хэмээн үздэг юм байна. Хүүхдүүд нь бүгд түүний эсрэг мэдүүлэг өгч үнэнийг хэлсэн тул гэмт хэрэгтнийг хуулийн маш олон заалтаар буруутгасан байна.  Бүх заалтуудыг нь авч үзвэл нийтдээ 500 жил арван сар хорих ял оноох ёстой гэнэ. 28 настай дагавар охин болох Наташагийн ярьснаар 1987 оны аравдугаар сард түүнийг таван настай байхад хойд эцэг нь оролдож эхэлжээ. Согтууруулах ундаа уулгаж байгаад биеийг нь үнэлүүлдэг байсан тухай ярьжээ. 

Төрсөн охин Жасминаа нь есөн настай байхад нь анх хүчирхийлсэн тухай мэдүүлсэн байна.   

Тэдний гэрт нэгжлэг хийхэд хүүхдүүдийн нүцгэн зураг олдсоныг шүүгчдэд танилцуулсан аж. Эдгээр зургуудыг хүүхдүүдийн биеийг нь үнэлүүлэхэд ашиглаж байсан нь тогтоогджээ . Уржигдар болсон шүүх хурал дээр гэмт хэрэгтний төрсөн охин нь ирээгүй. Гэхдээ эцэг нь хэрхэн түүнийг хүчирхийлж байсан тухай захидал бичсэнийг шүүгчдэд уншиж танилцуулжээ. Харамсалтай нь хүүхдүүдийн ээж энэ тухай нэлээд хожуу мэдсэн гэнэ. Энэ талаар 2010 он хүртэл яагаад зохих газар мэдэгдээгүй гэсэн асуудлыг ч хөндсөн байна. Детлеф С гэгчид мөнгө төлж насанд хүрээгүй хүүхдүүдтэй бэлгийн харьцаанд орж байсан хүмүүсийг хэрэгт татах гэж байгаа тухай шүүгчид мэдэгдсэн аж. Детлеф С гэгчийн үйлдсэн хэрэг нь германчуудыг нэлээд цочирдуулаад зогсохгүй гэмт хэрэгтэнд 14-хөн жилийн ял оноосон нь шударга бус явдал  хэмээж  байна.  

Иймэрхүү хүн дүрст гаж донтнуудын үйлдсэн хэрэг  сүүлийн жилүүдэд нэлээд гарах болсон нь  аймшигтай ажээ.


Д.Сэндэр 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Ийм бузар юмыг яах гэж нийтэлдэг байнаа. Суртчилаад байгаа юм шиг.
2017-12-04 15:27:17    |    66.181.178.222

Эрэн сурвалжилж байна