Нүцгэн гараараа могойг барьж аван хөнөөжээ

Нүцгэн гараараа могойг барьж аван хөнөөжээ

Индонезийн орон нутгийн нэгэн галт тэргэн дотор хийсэн видео бичлэг интернетэд тавигдсан байна. Дүүрэн хүнтэй галт тэргэн дотор могой байсан нь хүмүүсийг сандаргасан бололтой.

Галт тэрэг ослын зогсолт хийнгүүт нэгэн зорчигч эр нүцгэн гараараа могойг барьж аван, шал руу саваадан хөнөөх аж. Уг үйл явдал энэ сарын 21-нд Богороос Жакартаг зорин явж байсан галт тэргэнд тохиолджээ.

 

 

Нүдний шилтэй зорчигч эр ачааны тавиур дээрээс могойг сүүлдэн татаж, саван хөнөөгөөд галт тэрэгнээс гарган шидэж буй бичлэг анх мэдээллийн JKTINFO эх сурвалжийн Инстаграм дээр нийтлэгдсэн аж.

 

Энэхүү болсон явдалтай холбогдуулан зорчигч тээврийн компаниас мэдэгдэл хийсэн бөгөөд тэдний үзэж буйгаар уг могой хэн нэгэн зорчигчийн цүнхнээс алдагдсан байх магадлалтай гэсэн байна. 

 

 

Д.Мөрөн

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Kick the tires and light the fires, problem ofifaiclly solved!
2018-04-02 15:05:51    |    46.161.14.99
Grazi for mainkg it nice and EZ.
2018-04-15 04:18:38    |    46.161.14.99
You”re a real deep thkrien. Thanks for sharing. http://ueljussn.com [url=http://knwkkb.com]knwkkb[ /url] [link=http://ekhewivdvjq.com]e khewivdvjq[/link]
2018-04-16 02:13:29    |    46.161.14.99

Эрэн сурвалжилж байна