Азид хүний наймаа эхэлсэн түүх

Азид хүний наймаа эхэлсэн түүх

Дэлхийн технологийн хөгжлийг сааруулсан үе бол боолчлол гэдгийг түүхчид нэгэн дуугаар баталсан. Хамгийн сонгодог жишээ нь, АНУ. Өмнөдийнхөн боолчлолыг халах сонирхолгүйн улмаас технологи, техникийн хөгжлөөр умардаас илт дорой байсан ба энэ нь нийгэм, хүн амын хөгжилд шууд хамааралтай зүйл юм.

Нөгөөтэйгүүр боолчлол гээч нь хүний ертөнцийн хамгийн бусармаг зүйлийн нэг бөгөөд энд хүнийг эрх чөлөө, үнэ цэн, үнэт зүйл, нандин бүхнээс нь хагацаах бохир ажил явагддаг. Тиймээс хүн төрөлхтөн боолчлолыг халж, хүний үнэ цэнийг нэгэн дуугаар тунхагласан.

Гэвч өнөөгийн соёлт ертөнцөд ч хүний наймаа, боолчлол байсаар байна. Эх оронд маань энэ зүйл бий гэдгийг батлах сэтгэл сэртхийлгэм явдал олон гарлаа. Тиймээс уншигчдадаа сэрэмжлүүлэг болгох үүднээс Азийн хүний наймааны түүхийг цувралаар сонирхуулъя.


Энэтхэгийн хойг

Энэ улс хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог. Хүний наймаа гэх зүйл Энэтхэгт бүр эрт үеэс эхлэн бий болсон. МЭӨ 200 оны үед Ману хааны зарлигаар Манугийн боолын долоон төрөл гээчийг баталж, боол хэмээгч нь хүн төрхөт эд агуурс гэж тодорхойлжээ.

Тэр үеэс саяхныг болтол Энэтхэгт боол гэх нэрийг зүүсэн хүн шашин, гэр бүл, овог, нэр, нийгмийн давхарга, тэр ч бүү хэл нас хүйсээсээ ч хагацаж байсан аж. Өөрөөр хэлбэл, зүгээр л эд агуурс болох ба эзэн нь түүнийг яасан ч болно.

Тухайн үед боолыг улс дотроо худалдахаас гадна хил дамнан наймаалж байсан түүхэн баримтууд бий. Тухайлбал, VIII зууны эхээр Арабын Умаяадын армийн жанжин Мухаммад би Касим Энэтхэгийн баруун нутгийг уулгалан довтлоод буцахдаа олон 10 мянган боол авч явсан аж. Тэдгээрийг баруун нутгийн баячууд Мухаммадад бэлэг болгон өгч байжээ.

Нарийн яривал, Энэтхэгийн хүний наймааны сүлжээ эрт үеэс бэхжсэн гэсэн үг.

XI зууны эхэнд амьдарч байсан түүхч Аль Утбийн бичиж үлдээснээр, шейх Тарих аль-Ямнийн арми Энэтхэгийн Пешавар, Вайханд руу довтолсны дараа 100 мянган боол авч буцсан байна.

Хожим XVI-XVIII зуунд Энэтхэгийн боолын худалдаачид Азийн орнуудаас хүмүүс олзолж өрнө рүү гаргах, Арабт аваачиж худалдаалах гээд тухайн үед дэлхийн хамгийн том хүний наймааны сүлжээг атгаж байв.

Ялангуяа үзэсгэлэнт охид, чийрэг залуусыг дуудлага худалдаанд оруулах, энэ чиглэлийн арга хэмжээг энэтхэгчүүд голлон зохион байгуулж байжээ. Түүхчдийн судалгаанаас харахад, энэтхэг боолчууд хөдөлмөрийн хүч болохоос гадна секс мөлжлөгт автах нь олонтаа байсан аж.

Энэ нь араб, исламист эрчүүд, дээдсүүдийн бэлгийн сонирхол гаж, хүүхэд, ижил хүйстнээ сонирхох явдал олон гардагтай холбоотой гэж тайлбарлажээ. Түүхчдийн баримт дотор, 1750-иад оны үед Энэтхэгийн боолын худалдаачид пакистан, бенгал гаралтай 70 мянган охид, хөвгүүдийг цөлийн нүүдэлчдэд худалдсан ба тэд авахдаа онгон эсэхийг чухалчилж байсныг дурджээ. Хамгийн гол нь эдгээр хүүхэд дандаа бага насных байсан аж.

Судлаачдын мэдээгээр, 1841 онд Энэтхэгт 8-9 сая боол байсан бөгөөд тэр үед Малабар мужийн хүн амын 15 хувь нь боол байжээ. 1843 онд Энэтхэгт боолчлолыг албан ёсоор халж, хуульчилсан ч өнөөдрийг хүртэл энэ улсад кастын систем хэвээр үйлчилдэг тул боолчлох асуудал хүчтэй яригдсаар байна.

Ялангуяа хүний наймааны сүлжээ Энэтхэгт маш бат бөх орооцолдож, төрийн албан тушаалтан, цагдаа нар нь ч үүнд оролцдог болжээ. 1998 онд Энэтхэгийн Засгийн газар эмэгтэйчүүдийн эрхийг хуулиар хамгаалах анхны томоохон алхмаа хийсэн ч энэ нь олон улсын тунхгаас хол зөрүүтэй гэж НҮБ шүүмжилсэн.

2013 оны аравдугаар сарын судалгаагаар, Энэтхэгт гадаад, дотоодын 14 сая хүн боолын хөдөлмөр эрхэлж, эд агуурс шиг амьдарч байгаа бол 30 сая хүнийг боолын наймаачдын сүлжээгээр олон улсад худалдаалсан гэж дүгнэжээ. Эдгээрийн дийлэнх нь уул уурхай, барилга зэрэг хүнд хүчир ажилд нухлуулж, цөөнгүй хувь нь бэлгийн боолчлолд өртсөн аж.

Д.Маргад

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
The hosnety of your posting is there for all to see
2018-04-02 16:02:36    |    46.161.14.99
In the cotiapclmed world we live in, it”s good to find simple solutions.
2018-04-15 04:22:14    |    46.161.14.99
Very true! Makes a change to see soomene spell it out like that. :) http://qbfjkn.com [url=http://klmqzt.com]klmqzt[ /url] [link=http://yqwtrahub.com]yqw trahub[/link]
2018-04-16 02:14:23    |    46.161.14.99

Эрэн сурвалжилж байна