Есөн сартай охиныхоо хоолойг хэрчжээ

Есөн сартай охиныхоо хоолойг хэрчжээ

АНУ-н Миссори мужид Брэд Симпсон гэч эмэгтэй өөрийн есөн сартай бяцхан охиноо чөтгөрийн өмч хэмээн хоолойг нь хэрчсэн байна.

Брэд Симпсоны өрөөнөөс цус болсон хутга, цусны мөрийг олсоны дараагаар Камдэн Коунтигийн хууль сахиулагчид Симпсоны насанд хүрсэн хүүгээс нь байцаалт авсан байна. Гурван цаг хагасын мөрдлөгийн эцэст тэдний байшингийн ойролцоогоос цусанд будагдсан есөн сартай хүүхдийг олжээ.

Уг мужийн цагдаа Двит Франклин “Анх хүүхдийг олоод үхсэн гэж бодсон. Гэхдээ бяцхан охиныг толгойгоо үл ялиг өргөхөд түүний  амьд байгааг нь мэдээд   яаралтай түргэн тусламж үзүүлсэн. Охин эсэн мэнд үлдсэн нь гайхалтай хэрэг юм. Түүнийг бурханы ивээлдээ авчээ” гэж хэлсэн байна.

Эрчимт эмчилгээний үр дүнд охин амьд гарсөн бөгөөд өдгөө түүнийг Жувениел шүүхийн эрх баригчид асрамжиндаа авчээ. Симпсоны охин одоогоор эмнэлэгт байгаа бөгөөд түүний байдал харьцангуй сайжирсан байна. Түүнийг Миссоригийн хүүхдийн тасагт шилжүүлсэн болохыг эх сурвалж мэдээллээ.

Симпсоныг баривчлан гэрт нь үзлэг хийхэд хар тамхи илэрсэн бөгөөд түүнийг найз залуугийнх нь  аллагад мөн буруутгаж байгаа ажээ.  

Симпсоны гэр бүл болон найз нөхөд нь энэ явдлыг сонсоод хүчтэй цочролд  орцгоожээ. Камдентоны Баптист сүмийн анхны номлогч АуБаучоны уг хэргийн талаар: “ Балмад бүсгүй өнгөрсөн аравдугаар сараас эхлэн залбирдаг байсан. Нэг удаа  “Энэ хүүхдийг надаас аваач, надаас аваач” гэж уйлж байсан. Удалгүй дахин ирж хүүхдээ өгөөд  “Намайг өршөө, намайг өршөө” гэж залбирч байснаа гэнэт хүүхдээ шүүрч аваад гарахад нь айдас хүрсэн болохоор  цагдаа дуудсан” хэмээн ярьсан байна.  

 

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
шулам, тонилго
2017-11-29 00:17:43    |    202.9.42.221
мэдрэл гажи,г тонилго
2017-11-29 00:32:41    |    202.9.42.221
If inrtamfoion were soccer, this would be a goooooal!
2018-04-02 13:14:41    |    46.161.14.99
The abtliiy to think like that is always a joy to behold
2018-04-15 04:13:45    |    46.161.14.99
Your website has to be the eloinretcc Swiss army knife for this topic. http://wufgtiq.com [url=http://ouqzscao.com]ouqzs cao[/url] [link=http://raekruqwo.com]rae kruqwo[/link]
2018-04-16 02:08:51    |    46.161.14.99

Эрэн сурвалжилж байна