Фэйсбүүкээр бусдыг урхидан, залилах шинэ арга гарчээ

Фэйсбүүкээр бусдыг урхидан, залилах шинэ арга гарчээ

Сүүлийн үед сошиал орчинг ашиглан залилан хийх хүмүүс олширч байгаа юм. Энэ тухай ч ЦЕГ-аас анхааруулаад байгаа. Тухайлбал, фэйсбүүкээр танилцан хувийн мэдээлэл болон зургийг нь авч, их хэмжээний мөнгө нэхэж, сүрдүүлэх. Онлайн худалдааг ашиглан бусдыг луйвардах гэх мэт залилангийн хэргүүд гараад байгаа юм. Тэгвэл фэйсбүүк ашиглан иргэдийг луйвардах арга улам илүү нарийссан байна.

Хэрэв танд танихгүй хаягнаас линк илгээж, ямар нэгэн байдлаар нэвтэрч орох хүсэлт тавьбал тус линк дээр дарж орж болохгүй юм. Учир нь тус линк дээр дарж ороход таны фэйсбүүкийн нэвтэрэх нууц код автоматаар линк явуулсан хүний гарт орох болно. Улмаар таны таньдаг ойр дотнын хүмүүс рүү мөнгө зээлэх хүсэлт илгээж залилан үйлдэх гэнэ. Ийнхүү хохирсон хэд хэдэн хүн бүртгэгдээд байгаа аж

Энэхүү залилангийн хохирогч болсон нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хаягаараа мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Уржигдар миний фэйсбүүк хаягт танихгүй хаягнаас мессеж ирж, холбоос явуулсан байсан юм. Ирсэн холбоос руу нь орвол фэйсбүүкийнхээ нууц код, нэрээ хийж нэвтрэх хүсэлт байсан. Хэрэв тус холбоос руу нэвтэрч орбол фэйсбүүкийнхээ нууц үгээ алдана гэсэн үг. Нөхөр маань фэйсбүүк кодоо алдаад хоёр цаг орчим болоход 20 гаруй хүнээс түр мөнгө зээлээч, дансаа түр хэрэглүүлээч, 800 мянган төгрөг хэрэгтэй байна гэж нөхрийн минь хаягнаас ойр дотнын хүмүүс рүү нь бичсэн байсан. Улмаар нэг хүнээс интернет банкны кодыг нь, өөр хүнээс 600 мянган төгрөг авч амжсан байсан юм. 550 мянган төгрөг болон 700 мянган төгрөг дахин шилжүүлэх гэж байхад нь амжиж зогсоосон. Хэд хоногийн өмнө зарим найзууд фэйсбүүкээр мөнгө зээлэхгүй шүү. Өөрөө утсаар яриарай гэсэн сэрэмжлүүлэг яваад байсан нь ийм учиртай байж. Бодвол энэ цагдаа бас зургаа алдсан байх. Та нар минь болгоомжтой байгаарай” гэжээ. Энэ мэт хохирсон иргэд олон байгаа бөгөөд ихэвчлэн мөнгөтэй хүмүүсийг онилдог гэж байгаа юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү. 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Тэнэг хүн залилан мэхлэгдэх байх.
2017-11-27 13:40:29    |    202.9.42.161

Эрэн сурвалжилж байна