Сэтгэцийн өвчтэй багш сурагчаа зодож хороожээ

Сэтгэцийн өвчтэй багш сурагчаа зодож хороожээ

Энэ хэрэг хэдийгээр 2006 онд болсон ч 2008 онд хятадын CCTV-р нэг удаа гарсан байна. Харин гарсан даруйд нь Хятадын эрх баригчид нуун дарагдуулсан нь өнөөдөр ил болжээ. Айшигт хэрэг Хятадын  Хунь Ань аймгийн Яон Зоу хотын 12-р сургуульд 2006 оны 9-р сарын 20-ны өдөр болсон юм. Ли Хэнюу хэмээх 28 настай түүхийн багш нь 11настай Зань Яао Юун хэмээх сурагч охиныг сургууль дээрээ хумсны будаг авч ирлээ гэж загнасан байна. Байнга загнадаг багшаа сурагч мангар гэж хэлсний төлөө  түүхийн багшийн сэтгэцийн өвчин нь сэдэрч, охиныг ангийнх хүүхдүүдийн өмнө балмадаар зоджээ.

Эхлээд сурагчаа үсдэж 5-6 удаа ширээ мөргүүлсэн бөгөөд ухаан алдан унасан охиныг өшиглөж шүднүүдийг нь унагасан байна.  Улмаар төмрөөр  охиныг зодож, зогсоох гэж оролдсон ангийнх нь хүүхдүүдийг  загнаж, зодохыг завдсан юм. Үүний дараагаар ангийнхаа цонхыг онгойлгон дөрвөн давхараас шидэж амийг нь хороосон байна.

Сурагчаа зодож байгаа бичлэг хэдийгээр сайтад байршуулахыг хүссэн ч хэтэрхий харгис тул бичлэгийг оруулсангүй.  

Сурагчаа хороосон багш нь сэтгэцийн эмчийн байнгын хяналтад байдаг бөгөөд хоёр хутга барин нэг бол бусдыг эсвэл өөрийгөө хорооно хэмээн  цагдаад саатуулагдаж байжээ.

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
багш нараас сэтгэхүйн шалгалт авдаг болгоё
2017-11-30 09:50:41    |    182.160.3.120
Wow, your post makes mine look febeel. More power to you!
2018-04-02 13:41:22    |    46.161.14.99
I actually found this more enneatrinitg than James Joyce.
2018-04-15 04:14:12    |    46.161.14.99
Great post with lots of imrnatpot stuff. http://hlrqip.com [url=http://jhjhlggssr.com]jhj hlggssr[/url] [link=http://rrhuryj.com]rrhur yj[/link]
2018-04-16 02:09:14    |    46.161.14.99

Эрэн сурвалжилж байна