5 настай хүүг хулгайлж амийг нь бүрэлгэжээ

5 настай хүүг хулгайлж амийг нь бүрэлгэжээ

Владимирск мужид 5 настай Богдан Праховыг хулгайлан, хэрцгийгээр амь насыг нь бүрэлгэсэн хэргийг мөрдөн шалгаж байна. Өчигдөр өглөө бяцхан хүүгийн цогцсыг олсон аж.

Москвагийн мөрдөн байцаах газраас хамгийн шилдэг мөрдөгчдөө хэргийн газар руу илгээн алуурчныг фотороботоор хайж байна. Сэжигтэн эрийг хайх ажилд 600 гаруй ажилтнууд оролцож байгаа аж.

Бяцхан хүүг Даваа гаригийн өдөр үл таних эр хулгайлсан байна. “Мир” зуслангийн ойролцоо хоёр хүү унадаг дугуйгаар наадаж байтал гэнэт хажуугаас нь үл таних этгээд дайрч 9 настай Димаг толгой руу нь цохиж түлхэж унагаад, 5 настай жижиг Богданыг шүүрэн ой руу зугтсан ажээ. Амьд үлдсэн хүү уйлсаар гүйж ирэн эмээдээ дуулгаснаар эрж хайх ажиллагаа эхэлсэн байна.

Мөрдөгч ноход сэжигтэн этгээдийн ул мөрийг оллоо хэмээн саяхан мэдээлжээ. Мөн хэрэгтнийг гэрч хүүгийн аман зургаар фотороботоор хайж байна. Уг этгээд нь туранхайвтар, 175-180 см орчим өндөр, цагаан-хөх судалтай фудболктой, ногоон шорт, саравчтай малгайтай байжээ. Сэжигтэнтэй төстэй 20 гаруй хүнийг байцааж шалгаад байгаа аж.

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
zailaacheee. erguu har bitchuudeee. heden jiliin omnoh ymiig odoo bicheed suuj bdg yasn duurtsn tolgoitoi har nowshnuud we. haraal idsn ii ym hiihee l baichih mal pzdnuud
2017-11-23 21:20:16    |    202.21.106.151

Эрэн сурвалжилж байна