Хүчирхийлэгчийг таних 8 шинж

Хүчирхийлэгчийг таних 8 шинж

Тэрбээр, "Хүнд хүчирхийлэл үйлдэж болзошгүй гэсэн хэд хэдэн шинж тэмдгүүд байдаг. Олон жилийн туршилтын үр дүнд судлаачид танилцаад зургаа ба түүнээс бага сарын хугацаанд гэр бүл болсон хосуудын дунд гэр бүлийн хүчирхийлэл гарах магадлал их байдгийг тогтоожээ. Гэтэл дөнгөж танилцах үед өнөөх хүн нь хамгийн сайхнаараа аашилдаг бөгөөд үүнд нь хууртаад суух тохиолдол байдаг аж. Ялангуяа 25-аас доош насандаа хүнтэй суух нь энэ эрсдлийг дагуулж болзошгүй байдаг. Монголчууд 18 настай хүүхдийг насанд хүрсэн гэж үздэг. Харин гадаадад энэ насыг оюун ухаан, амьдралын туршлагыг хангалттай олж аваагүй өсвөр нас гэж тодорхойлдог. Ирээдүйн хүчирхийлэгч дараах шинжүүдээр таних боломжтой” гэв.

АМАРХАН УУРЛАДАГ

Огцом уурладаг гэж бид ярьдаг. Өөрөөр хэлбэл шалихгүй зүйлд шалтаглан хэрүүл хийж, үргэлж алдаа хийдэг мэтээр ойлгуулан буруутгадаг.

МАШ ИХ ХАРТАЙ

Монголчууд хайртай бол хартай гэдэг. Гэтэл хайртай бол хайртай л байхгүй юу. Хайр бол хардалт биш. Хүчирхийлэл бол хайр биш. Хайр бол хүчирхийлэл биш. Дийлэнх хүн хайртай болохоороо л харддаг гэж боддог. Энэ бол тухайн хүний өөртөө итгэлгүй байдлыг итгэж байна. Хосын хооронд итгэлцэл байхгүй гэсэн үг. Үнэхээр хуураагүй, хуурч харагдаагүй л бол хардах ёсгүй юм. Хардалт гэхээр тусдаа шинжлэх ухааны талаар ярих шаардлага гарна. Нэг үгээр тайлбарлавал хардалт бол үл итгэх, эргэлзээ юм.

БУСДЫГ БУРУУТГАДАГ

Өөрийн хийсэн буруу үйлдэлдээ хариуцлага хүлээлгүй үргэлж бусдаас бурууг хайдаг. “Чи тэгсэн болохоор миний уурыг хүргэчихлээ. Тэгээгүй бол би уурлахгүй л байх байсан юм” гэдэг. Асуудалд хэрхэн хандаж байгаа нь тэр хүний л асуудал байдаг. Гэтэл бусад хүн яагаад түүний өмнө хариуцлага хүлээх ёстой гэж. 

ХҮЧИРХИЙЛЭЛ ДУНД ӨССӨН

Хүчирхийлэл гэхээр заавал биеийн бус сэтгэл санааны, оюун санааны, нийгмийн, эдийн засгийн, бэлгийн гэх мэт олон төрөл байдаг. Багадаа ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан бол хүчирхийлэгч болох магадлалтай. Хүүхдийн үг яриа хөгжөөгүй байх тусмаа эцэг эхийнхээ хүйтэн хөндий харилцааг хамгийн өндөр түвшинд ойлгож мэдэрдэг. Тэр дунд өссөн хүүхэд хүчирхийлэгч болох талтай. Учир нь хайр тэнд ижил түвшинд хуваарилагдаагүй байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд маань хоорондын харилцаан дээрээ маш их анхаарах хэрэгтэй. Бидний толь хүүхэд шүү дээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДОРД ҮЗДЭГ

Манай улс бол эцгийн эрхт ёс давамгайлсан орон. Энэ нь эрэгтэй хүн бол эмэгтэйчүүдээс илүү, хүч чадал, оюун ухаанаараа алсын хараатай байдаг гэдэг. Уг нь эрэгтэй эмэгтэй хүмүүс эхээс төрөхдөө л тэгш эрхтэй байдаг. Эмэгтэйчүүдийг “Үс нь урт боловч ухаан нь богино” гэдэг. Гэтэл тийм биш. Эмэгтэйчүүдийг чадваргүй, сул дорой гэж үздэгээс хүчирхийлэл үйлдэж байна. Уламжлал гэж сүүлийн үед их ярьдаг болжээ. Харин ч уламжлалаа дагавал эмэгтэйчүүдийг илүүтэй хайрлан хүндэтгэх юм биш үү. 

БОДИТ БУС ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙДАГ

Хүүхэд байхдаа мэдэрч үзээгүй амьдралаа сэтгэлдээ төсөөлж хүлээлт бий болгочихоод тэрийгээ босгож чадахгүй болохоороо бухимдаж дэргэдэх хүндээ уур, бухимдлаа гаргадаг. Гэтэл амьдрал тийм биш. Хамтдаа бүхнийг бий болгож, босгодог. Амьдралд санаснаар болохгүй зүйл их ч хүлээлтээ бодит болгох хэрэгтэй. Бодит биш мөрөөдөл байлаа гэхэд хүн мөрөөдөх эрхтэй. Гэхдээ мөрөөдөлдөө хүрэхийн тулд амьдралын зорилготой байх хэрэгтэй. Зорилготой байхын тулд зорилтууд чинь бодит байх хэрэгтэй. Зорилтоо биелүүлэхийн тулд яах вэ? Энэ мэтээр мөрөөдлөө биелүүлэх зам нь тодорхой байх ёстой. Гэтэл зарим хүн тодорхой бус зүйл бий болгож тархиндаа зурчихаад хүчирхийлэл үйлддэг.

БУСДЫН АМЖИЛТЫГ ҮЛ ОЙШООДОГ

Бид цахим ертөнцөд үүнийг илүүтэй хардаг. Амжилттай яваа хүн рүү сэтгэгдлээр дайрч давшилдаг. Гэтэл бид амжилтаар нь харин ч бахархах ёстой шүү дээ. Энэ хүний амжилтаас би өөртөө хэрхэн юуг тусгаж авах вэ гэх зэргээр эерэгээр бодох хэрэгтэй. Бусдын амжилтыг үнэлж чадахгүй байна гэдэг эцсийн дүндээ өөрийгөө үнэлж чадахгүй байна гэсэн үг.

ХЭТ САЙН ХАНДДАГ

Энэхүү хандлагыг бодит эсэхийг нь анзаарах хэрэгтэй. Яагаад үнэ цэнэтэй бэлэг өгдөг, яагаад цэцэг явуулаад байдгийг бодох хэрэгтэй. Энэ мэт дэндүү их хайр халамжаараа дэргэдэх хүнээсээ мэдээлэл цуглуулж дараа нь эргээд түүний эсрэг зэвсэг болгон ашигладаг. Хүн болгонд хувийн нууц гэж бий. Бид хоёр суучихсан, бие биедээ хайртай л юм чинь нэг хүн болсон гээд нууц байх ёсгүй гэж ойлгодог. Гэтэл үгүй юм. Жишээ нь, залуучууд бие биенийхээ нүүр хуудасны нууц үгийг нь мэддэг, утсыг нь шалгах нь бий. Манай үйлчлүүлэгчдийн дийлэнх нь “Хайртай л бол хоёр хүний хооронд нууц байх ёсгүй биз дээ” гэдэг. Энэ нь гагцхүү нууцын асуудал биш. Хувь хүний орон зайн тухай ойлголт. Үүнд итгэлцлийн асуудал чухал байна. Тухайн хүндээ үнэхээр итгэж байвал хэзээ ч хувийн орон зайд нь халдахгүй. Хайранд хүндэтгэл гэх зүйл байхгүй учраас итгэхгүй байна. Цаад хүндээ итгэхгүй байна гэдэг өөртөө итгэхгүй л байна гэсэн үг.

“Хөөрхөн зүрхнүүд” ТББ-ын тэргүүн, сэтгэлзүйч А.Хонгорзул


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
яанаа, надад байдаг л чанарууд байна даа
2017-11-22 17:59:05    |    66.181.183.201
yg unen ene chiny harin zov surgamjtai humuusiin medej bval zohih zuil bna
2017-11-22 18:25:05    |    88.179.25.227
HUN TOM BOLOOD ERH TEGSH BAIH ALBAGUI URALDAANII TEMTSEENEER AMJILTAD HURDEG
2017-11-22 19:45:50    |    103.212.118.121
mongolchuud bugd huchirhiilegch huchindegchid baina shdee bugd iim aranshintaishd
2017-11-22 23:23:00    |    202.9.42.145
That saves me. Thanks for being so selbisne!
2018-04-02 14:15:08    |    46.161.14.99
Imiessrpve brain power at work! Great answer!
2018-04-15 04:16:01    |    46.161.14.99
Back in school, I”m doing so much learginn. http://qayhaide.com [url=http://visrtuezor.com]vis rtuezor[/url] [link=http://ssmooxavsx.com]ss mooxavsx[/link]
2018-04-16 02:13:11    |    46.161.14.99

Эрэн сурвалжилж байна