Халхын бүх л шоронд дураараа байсан цуутай овгор ”Бүдүүн” Нармандах

Халхын бүх л шоронд дураараа байсан цуутай овгор ”Бүдүүн” Нармандах

Яахаас ч буцахгүй эрчүүдийн нэгэн том үзэгдэл бол *Бүдүүн* хочит Нармандах байлаа. Нармандах хэдийгээр Завхан аймгаас гаралтай ч Улаанбаатар хотын Яармагт өсөж Дархан хотод дунд мэргэжил эзэмшиж Эрдэнэтийн цэргийн ангид байлдагч цолтой алба хааж бгад хэрэг мандуулж шоронгийн хаалга татсанаар адал явдалт хуудасаа нээсэн гэхэд болно. Төм аймгийн Мөнгөнморьт сумын конторт хулгай орж 20 мянган төгрөг цох дутлаа гэсэн мэдээ гарлаа. Шоронгийн хоригдолуудаас өөр хэнийг ч сэжиглэгдэхгүй нь ойлгомжтой байлаа. Хорихийн албан хаагчид нэг ч ялтанг сул үлдээлгүй дансаар нь талбайд суулгаж байгаад мөрдөгч нохойгоор мөрдүүлсэн боловч үр ашигтай дүнд хүрсэнгүй. Албан хаагчид арга ядаад ялтан бүхэнд хандаж *Та нарын дотор 20 мянган төгрөг хулгайлсан ялтан сууж бгаа. Сайн дураараа үйлдсэн хэргээ хүлээгээд яг одоо гараад ирвэл ял нэмж мууг үзэхгүй. Тэр хулгайч бидний гараас хаашаа ч гарахгүй баригдана. Энэ хэргийг нуусан хэнбэ гуайч байсан баригдвал насаар чинь шоронд хатаана шүү гэж эрх мэдлээрээ далайлгаад ямарч нэмэр болсонгүй. Цагдаагийн хэлтсийн нэгэн ажилтан мэргэн санаа сэдэж *Та нарын дотор 20 мянган төгрөг хулгайлж гартаа оруулсан ялтанг харсан хүн сууж л бгаа. Тэр хүн одоо босож ирээд хулгайчыг илчлэх юм бол хэдэн жилийн хорих ял үлдэж бгаа нь хамаагүй шууд газар дээр нь шоронгоос суллаж эрх чөлөөт амьдралд гаргана. Тэр азтай хүн босоод ир* гэж хэлжээ. Тэгтэл Дорнод аймгийн *Нуух* хочит Батцэнгэл гэдэг ялтан босож ирээд *Би тэр хулгайчыг сайн мэднэ. Энэ Нармандах хулгайлж авчраад үйлдвэрийн хашаан доторх хөрөө рамийн үртэс дотор нуусан. Би одоохон заагаад өгөе. Харин та нар хэлсэн үгэндээ хүрч намайг шоронгоос суллана шүү* гэжээ. Батцэнгэл улаан цайм Нармандахыг матсан ч өөрөө ч шоронгоос гарч чадалгүй цагдаагийнханд хулихдуулж ялтан болгонд бууны нохой хэмээн ад шоо үзэгдэж нуухандаа холилдсон юм. 20 мянган төгрөгний яланд унасан Нармандах чанга дэглэмтэй хорих ангид 10 жилийн ял эдлэхээр Мааньтын шоронд очсоноор халхын шорон цуутай нэгэн овгортой болсон билээ. Өдөр болгон төмөр өргөн биеэ чийрэгжүүлж зав л гарвал хөл бөмбөг тоглох хоббитой Нармандахыг Мааньтын хорихийн дарга нар хулгаруудын хандыг даруулж байхаар *хэв журам* сахиулагч гэсэн сүртэй нэр хаягтай заалтан дээр өргөмжлөн тавьсанаар өөрсдөө ч хууль дүрмийн дагуу тогтоож чадахаа больсон юм. Бүхнийг нударгаар шийдэх зантай Нармандах хорихийн хашаанд өдөр болгон согтуу байх нь бичэгдээгүй хууль байлаа. Нармандах үе үе том биетэй, атаман болохыг мөрөөдсөн хэн нэгнийг цохин унагааж *Би ийм л эр хүн дээ* гэж олон нийтэд тунхаглана. Хорихийн албан хаагчид цалингаа буухаар Бүдүүн Нармандахад алба юм шиг л шил архины мөнгө хураалгадаг байж. Нармандах Мааньтын хорихийн *хайрыг* даалгүй даварч онцгойн шоронд очиж бас л бусдаас илүү эрх дарх эдлэн тодорч явсаар ялаа дуусгаад наранд гарсан ч сав л хийвэл хүн цохих хоббитой болохоор нэгэн цагдааг шаардлага тавихаар нь эсэргүйцэж мөргөж нам унагаад цустай нь холиод 2 жилийн ял эдлэхээр дахин шорондоо орсон юм. Эргэж ирээд Халхын шоронд хаан шиг дураараа байдаг хүн яах вэ дээ архиа ууж дураараа аашлана. Хорих ангид ажилладаг нэгэн хормой султай хүүхэнтэй учир ургуулсан хэргээр Нармандах Мааньтын хорихоос Багануурийн хорих анги руу шилжсэн байна. Нармандах хаана ч өөрийнхөөрөө байдаг эр зоригтой хүчтэй тул архидан согтуурч танхайран Багануурийн хорихийн албан хаагчдын нүдийг бөлтийлгөв. Архи амнаасаа үнэртүүлсэн ялтан хараагүй албан хаагчид ихэд гайхаж *Энэ муу нүдэнд харагдаж үзэгдээгүй ялтанг одоохон нэвширтэл балбаад *Сахилгад* шидчих. Яасан даварсан гожиг вэ* гээд л хараалаа урсгахад Бүдүүн Нармандах *Та нар шиг нохойн гөлөгнүүд надад хуцдаггүй юм. Тэр хорихийн дарга гээд байгаа хурандаа Пүрэвсүрэнгээ дагуулаад ир. Би бол төгс ялтан шүү. Миний дургүйг хүргэж байгаад яаса хуга цохиулав* гэж агсарчээ. Ингэж томорсны гайгаар хурандаа Пүрэвсүрэнгийн хорхойтой араанд зуугдаж *пойлоонд* орсон юм. Пүрэвсүрэн хурандаа устай хувин дотор сойж хүндэрсэн бороохойгоор Нармандахыг хянагчаар ээлжлүүлэн бороохойдуулсан боловч *ёо ёо* гэж хэлүүлж чадаагүй юм. Бороохой сойсон устай хувин улаанаараа эргэлдэж байсаныг олон ялтан хараад гайхаж байсан гэдэг. Хурандаа Пүрэвсүрэн Бүдүүн Нармандахын хандыг дарж чадахгүйгээ мэдээд эдлээгүй үлдэж байсан 2 сарын ялыг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шилжүүлсэн байна, Монголын шорон Нармандахыг номонд нь оруулж дийлэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн юм чинь Авдрантын шоронд очоод л архитайгаа залгана. Нармандахад эр хүний хэнэггүй, хэнтэй ч нөхөрлөдөг , хэлсэн үгэндээ эзэн болдог сайхан зан чанарууд олон байсан ч шоронгоос гарах үе нь дөхөөд ирэхээр тэр зан чанар нь алга болж байлаа. Өмнөговь аймгаас сургуультай нохойгоор хүнийг 108 удаа уруулж танхайрсан хэргээр шоронд ороод дахин хүн хутгалж ял нэмүүлсэн *Нохой* хочит Равжихад Нармандах үг хаян *Чи эргэлтээ авчихсан байж яагаад надад архины мөнгө өгдөггүй билээ. Би гадуур гарч архидаж байгаад орой ирнэ. Чи надад маргааш өглөө шар тайлах архины мөнгө бэлдчихээд байж байгаарай муу нохойн гөлөг минь. Ямар нэг худал шалтаг тоочих юм бол цустай чинь хутгаад хэн ч биш болгоно шүү* гэжээ. Нармандах гадуур гарч архидаж яваад байрандаа орж ирлээ гэх сургаар Нохой Равжих хэзээ нэгэн цагт хэн нэгнийг хутгална гэж сожиж байсан хутгаа нуусан газраасаа гаргажээ. Тэрбээр *Надаас Нармандах заавал архины мөнгө шаналгахаар манай өрөөнд орж ирнэ. Би амин газар нь л онож хутгалахгүй бол өөрөө алуулна* гэж бодоод гараасаа хутгаа алдахгүйн тулд сураар сайн гэг ч уяад хүлээлээ. Нармандах гуйваж дайвсаар Нохой Равжихыг сураглан өрөөнд нь орлоо. Хөнжил нөмрөөд унтаж байгаа дүр эсгэн хэвтэж байсан Равжихыг харсан Нармандах *Чи битгий нохой санаалаад худлаа унтаад байгаарай. Одоо боссон чинь дээр байх шүү гөлөг өө* гэж агсраад хөнжлийг нь хуу татлаа. Равжих энэ л мөчийг хүлээж байсан болохоор үсрэн босч ирээд Нармандахын зүрхэн тус газар нь хутгаараа дүрлээ. Нармандах согтуу ч гэсэн ихэд сандран түүнийг заамнаас нь өргөөд хаалгаар гарах тэрхэн хооронд л гэхэд нүд рүү нь 9н удаа хутгаараа дүрсэн байна. Нармандах ийнхүү 1999 онд Авдрантын онцгой дэглэмтэй шоронд нааран дээрээ нэн шазруун Нохой хочит Равжихын гарт амь насаа алдсан нь энэ билээ. Усчин хүн усандаа үхдэг гэдэг шиг шоронгийн овгорууд нааран дээрээ таалал төгсдөг нь харын хүч хүчтэйг сануулаад л байх шиг. 50-аад оны үед Монголын шоронд хаан хэмээн яахын аргагүй тодорч явсан *Доогийн ногоон* Чойжоо 1986 оны хавар Зүүнхараагийн шоронд нас барахдаа *Би залуу явахдаа өөрийгөө төмөрнөөс л гарсан юм шиг санаж их л давилуухан байждээ. Гэтэл одоо наарнаас өөр нөхөргүй болчихоод үхлээ хүлээгээд хэвтэж байна. Шоронд овгор товгор явсаны ашиг тус гэж даан ч нэг байдаггүй юм байна* гэж санаашран хэлсэн үгийг 40н жил шоронд ял эдэлсэн *Буурай* хочит Чинбат *Цаст уулын цагаан арслан цагаан болохоор шоргоолжинд баригдана* гэдэг ч үнэн юм даа. Бидний сонгосон амьдарлын төгсгөл энэ муу наар минь юм бна шүү дээ. *Доогийн ногоон* Чойжоо залуудаа бид мэт нь ойртож эгнэхээргүй сайхан эр явлаа. Түүнд наарнаас өөр юу ч үлдсэнгүйдээ* гэж их л гэмшингүй хэлж байсан гэдэг.


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
төр засагийг дээрэмчид хулгайч нар гараад эзэлчихсэн болохоор ингээд хулгайч нарыг магтаад ч байгаам шиг нийтлэл тараадаг байх даа. Амьдралаа сайхан байлгамаар байвал өөдтэйхэн гэгээлэг нийтлэл оруулаач....
2017-11-21 15:52:34    |    51.211.175.19
Энэ угаасаа ийм нийтлэл бичдэг сайт шүү дээ.Тэр гэгээлэг мэдээгээ өөр сайтаас олж уншаач новшоо...
2017-11-21 23:04:16    |    66.181.161.42
sonirholtoi tuuh bichdegt bayrlaj yvdagshu ... muuhai ch gesen bidnii l tuuh,,
2017-11-29 09:14:08    |    202.179.25.163

Эрэн сурвалжилж байна