Өлсгөлөн 10 мянган хүний амийг авч оджээ

Өлсгөлөн 10 мянган хүний амийг авч оджээ

Дэлхийн банк ган гачиг, өлсгөлөнд нэрвэгдээд буй Сомали улсад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж, хоёр тэрбум ам.долларын тусламж илгээхээр болжээ. Ган гачгийн улмаас аймшигтай өлсгөлөнд нэрвэгдсэн сая сая хүмүүст илгээх тусламжийн санд олон улсын хүмүүнлэгийн байгууллагын хандив шаардлагатай байгаа юм байна. Дэлхийн банкны шинжээчдын мэдээлж буйгаар Африкийн тус бүс нутагт өнгөрсөн тавин жилд үзэгдээгүй аймшигтай ган нүүрлээд байгаа юм. Ган гачгийн улмаас хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж, үхлийн ирмэгт иржээ. Дэлхийн банк 1,8 сая ам.долларын буцалтгүй тусламжийг ойрын хугацаанд илгээхээр төлөвлөж байгаа ч Кени, Этиоп, Эритри, Сомали зэрэг улсын өлсгөлөнд нэрвэгдсэн 13 сая хүнд яаралтай тусламж үзүүлэхэд хангалтгүй ажээ. Африкийн хамгийн ядуу буурай дээрх орнуудад хүнсний тусламжийг хүргэж, нэн даруй яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай иргэдэд хоол хүнс шударгаар хуваарилах нь асар хүнд сорилт гэнэ. Учир нь хоол хүнсний үнэ тэнгэрт хадсан тус бүсэд дотоодын зөрчил, мөргөлдөөн тасардаггүй байна. 

НҮБ-ын шинжээчдийн мэдээлж буйгаар тус бүсэд 10 мянга гаруй хүн өлсгөлөнгөөр нас баржээ. Ирэх өдрүүдэд байдал улам дордох төлөвтэй байгааг хүмүүнлэгийн ажилтнууд мэдэгджээ. 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Хулгайч луйварчдын үгэнд итгэж толгой дээрээ намын туг дор мандуулаад байвал бид ийм л болно. 1970 аад оны үед байгалийн баялагаараа гайхуулж байсан орон шүү. Одоо засаг гэж байхгүй болсон бүгд идэж аваад гадаадад амьдардаг. Ясин амор ярив
2017-11-21 10:54:54    |    150.129.141.93

Эрэн сурвалжилж байна