Буудалд охиныг хүчирхийлсэн этгээдүүд хэргээ хүлээжээ

Буудалд охиныг хүчирхийлсэн этгээдүүд хэргээ хүлээжээ

"Очир” төвийн зочид буудлын өрөөнд  М охиныг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн хэрэгт Д.Жавхлан, Э.Амарболд нарыг хорьж шалгаж байгаа.  Тэд охинд архи хүчээр уулгаж, хүчирхийлсэн гэдгээ хүлээсэн байна. Мөн охиныг хүчирхийлсэн болох нь шинжилгээгээр тогтоогджээ.

Гэвч тэднийг зөвхөн хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэж цагдаагийн байгууллага үзэж буй юм. Гэмт этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 12-р зүйл  1.4 –т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тодруулбал, “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж эрүүгийн хуульд заажээ. Охин амиа алдсан байтал, гэмт этгээдүүдийг зөвхөн хүчингийн гэмт хэрэгт буруутгаж буйд хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байгаа юм. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс үзлэгт дахин шинжилгээ хийсэн ч хариу нь хараахан гараагүй байгаа аж.

Д.Жавхлан, Э.Амарболд нар өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдож байсан этгээдүүд юм. Д.Жавхлан нь 2011 онд хоёр найзын хамт дээрмийн хэрэгт холбогдон шалгагдаж, дараа онд нь шүүхээс хорих ял сонсож байжээ. Харин Э.Амарболд нь хүн хутгалсан хэрэгт холбогдож байсан байна.

Н.Амараа

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
наадуул чинь суллагдсан хүчингийн хэргээ хийнэ. насан туршид нь шоронд хорь
2017-11-22 12:54:34    |    202.9.42.161
засархгүй нүгэлтнүүд учир шууд хананд зогсоо, нийгэмд ямар хэрэггүй
2017-11-22 18:18:01    |    1.25.84.84
nasaar ni hkri
2017-11-23 12:56:22    |    202.179.31.49
цаазаар аваач
2017-11-28 11:30:49    |    202.55.191.99
mongoliin huuli yamar ve gedgiig odoo l harya
2017-11-28 12:11:22    |    103.212.118.125
hunii unergui araatanguudiig tsaazal
2017-11-28 14:05:39    |    66.181.160.47
Your answer lifts the intenligelce of the debate.
2018-04-02 09:24:03    |    46.161.14.99
I was drawn by the hoetsny of what you write
2018-04-15 04:04:05    |    46.161.14.99
That”s a posting full of inghist! http://ehlbbg.com [url=http://oimvct.com]oimvct[ /url] [link=http://iuuiins.com]iuuii ns[/link]
2018-04-16 01:59:08    |    46.161.14.99

Эрэн сурвалжилж байна